antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 1 comment

Шошго хадсан тодотгол, шоу хөөсөн төсвөөс юу ч горьдолтгүй

нийтлэсэн Admin

УИХ-аар 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөл дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэх гэж УИХ

 

 үндсэндээ хоёр сар хэрэлдлээ. Хоёр удаа Засгийн газар байгуулж, хоёр гурван намыг оруулж гаргаж, хөөж туусан алдааг засах тодотголыг энэ онд гурван ч удаа хийсэн. Гэвч энэ нь тодотгол гэхээс илүүтэй тийм шошго хадсан шоу төдий болоод өнгөрснийг уншигч та санаж буй биз.

2016 оны төсөвт тэндээс нэг их ялгарсангүй. 2015 оны төсвийг өмнөх онд хэлэлцэхдээ Сангийн сайдгүй хэлэлцэж байсан бол энэ удаад арай ялгарах зүйл нь сайдтай байсан явдал.

Гэсэн ч Сангийн сайд зөвхөн бэлэгдлийн шинж чанартай байсан нь өнгөрсөн өдрүүдэд болсон хэрүүл талцал, эрх баригч намын дураараа дургисан цамаархал, сөрөг хүчний барьцсан шантаажаас харагдаж байлаа. Би өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ чинь өөрөө ийм болгочихлоо. Энэ төсвөөр цаашаа явах юм бол үр дүн гарахгүй хэмээн сайд нь сэтгүүлчдэд хов зөөн арчаагаа алдаж явна.

2016 оны төсвийг Сангийн сайд анх УИХ-д өргөн мэдүүлэхдээ ёстой л биелдэг бол сайхан зүйлсийг амалсан. Төрийн данхагар бүтцийг багасгаж, төрийн амьгүй албатуудыг шигшиж, орлого зарлагаа тэнцүүлж,  Мөнгөний бодлоготойгоо нягт уялдуулан шинэчлэл гэдгийг ёстой залуу хүний эрч хүчээр хийж өгөх тухай ярьсан. Төрийн гадаад томилолт, ширээ сандал, хүлээн авалтыг алга болгож, сонгуульд зориулсан биш сонгуулиас ангид төсөв баталж түүхэнд нэрээ үлдээх шинэчлэл өөрчлөлтийн тухай өдөр бүхэн хэвлэлээр ам хуурайгүй ярьж байв.

Гэвч өнөөдөр тэр шинэчлэл хийгдсэн эрүүл төсвийн бараа сураг ч алга. Хуралд ирдэггүй атлаа холоос хор найруулахдаа гаршсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү нарын таван гишүүн төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт багтаж улмаар өнөөх төслийг нь 360 градус өөрчилж орхижээ. Өөрөөр хэлбэл, нам дээрээ тохироод гарсан ч нэг өрөөнд цуглаж сууж байгаад төсөвт өмнө нь тавигдаагүй байсан баахан мөнгийг суулгачихаад оруулаад ирсэн хэрэг. Тэгээд л хор найруулсан хэсэг нь намынхаа ч, чуулганы хуралд ирэхээ больж, шаварт унасан шарын эзэн гэгчээр сөрөг хүчний хэрүүлийн өөдөөс бэлэгдлийн сайд Б.Болор загнуулан, хийсэн ажлаа хамгаалах ажлыг Д.Ганхуяг гишүүн ганцаараа хийж суугаа юм.

Дээр хэлсэнчлэн шошго хадсан өөрчлөлтийн араас зарлагыг 130 тэрбумаар нэмэгдүүлсэн, өмнөх ярьж байснаасаа 360 градус өөрчлөгдсөн төсвийг УИХ хүч түрэн батлах нь тодорхой боллоо. Намынхаа сонгуульд бэлтгэсэн амлалтад 24 тэрбумаар төсөвлөсөн атлаа цалин нэмэх тухай А үсэг ч тавиагүй. Монгол Улсын эдийн засагт асар том өөрчлөлт авчрах нефтийн үйлдвэр барих мөнгийг хассан атлаа нэг суманд төрийн далбааны өдөрлөг тэмдэглэх, улсаас цалинжиж байдаг Үндэсний телевизэд мөнгө өгөх гэх мэтээр шинэчлэлт биш ухралтын төсвийг эрх баригчид хүч түрж, сөрөг хүчин шантаажны хүчинд хэдэн төгрөг салган батлахаар болж байна.

Өмнө хэлсэнчлэн төрийн албан хаагчдыг чанаржуулах, данхагар бүтцийг өөрчлөх, 13 яамыг ес болгох гэх мэт бүх ажил нь зөвхөн хоёр сарын хугацаанд тэдний хийсэн шоу төдий байжээ. Ирэх жилийн төсвөөс нэг ч гэрэлтэй зүйл харагдахгүй юм байна. Энэ өөрчлөлт боллоо, үүнийг шинэчилж чадлаа гэж хэлэх нэг ч эерэг үр дүн гарахгүй юм байна. Яг л өмнөх жилүүдийнх шиг улстөрчдийн сэтгэлийн хөөрлөөр баталсан, алдагдалтай, хэт хөөсөрсөн төсөв болж хувирлаа. Нэг агентлаг татан буулгаж нэгтгэснээ л шинэчлэл гэж хэлэхгүй юм бол энд үзээд өгье гэхнээ ч шинэчлэлийн салхи сэвэлзсэнгүй. Хоёр сарын хугацаанд талцаж хэрэлдсэний үр дүнд аль аль нь ашигтай үлдэж, харин ард түмэнд олон гэнэтийн бэлэг барилаа. 

 Нэг ширхэг ч бүтээн байгуулалт тэд хийхгүй. Ирэх жил цалин нэмэгдэх талаар бодох ч шаардлагагүй. Харин он гараад бензиний үнэ нэмэгдэхгүй байгаасай гэж залбирахаас өөр бидэнд төсвөөс хүлээх зүйл үнэндээ алга байна. Улстөрчдийн хэрүүлийн үр дүн энэ л байсныг нуух юун. Яг л өмнөх жилүүд шиг цамаан, алдагдалтай төсвийн үр дүнд ирэх жил бид дахиад л төсвөө хэд хэдэн удаа тодотгож, өнөөх л алдагдлын тухай үлгэрээ ярьсаар суух нь ээ.  Татвар нэмж, хувийн хэвшлийн нуруунд дахиад нэг жил төрийн амьгүй албатуудыг татвараараа тэжээх сонголт ирлээ. Энэ бүхнийг бэлэглэсэн улстөрчид харин ирэх сонгуулийн мөнгөө хоёр сар хэрэлдсэний үр дүнд олж чадсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Б.Тогтох 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗТЯ ОЛГОХ БОЛСНЫГ Г.БАТХҮҮ БОЛИУЛЖЭЭ (November 13, 2015 10:23:45 am )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. САР ГАРУЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. НМХГ, АУДИТЫН ШАЛГАЛТ ОРООД ЗТЯ-НААС ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХ БОЛОМЖГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВОГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

antalya rent a car