antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2015 9 comments

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

нийтлэсэн Admin

6c9d37b382172440bigБурхан минь, манай засаг төр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугай зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.

Үүнээс болоод тэтгэвэр нэмэх, тэтгэвэр авагчдыг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээл олгох тухай салбарын сайд дарга нарын яриа амьд хүмүүст айдас төрүүлдэг болж эхлэв.

Жирийн хүмүүс дургүйгээ хүргэсэн нэгнийгээ “ална шүү”, “зодно шүү”, “хүч хэрэглэнэ шүү” гэж айлгаж сүрдүүлдэг. Харин тэд дургүйгээ хүрсэн этгээдийг “Тэтгэвэр авмаар байна уу” хэмээн заналхийлж, “Ингээд байвал тэтгэврийг чинь нэмнэ” хэмээн сүрдүүлж “Хүсээд байвал чинь тэтгэврийн зээлд хамруулна ” гэдэг үгээр чичрүүлдэг болсон бүлгээ.

Шөнө ганцаар явж байсан хүнийг харанхуй булан руу чирж оруулаад хутга гарган “мөнгө тэтгэвэр хоёрынхоо нэгийг сонго” хэмээн тулгасан явдал ч гарч.

Тэтгэвэр авахын тулд цонхоор үсэрсэн, амиа хорлож байж зээлээ бүтээсэн, нас бараад учиргүй баяжсан явдал ч бүртгэгдсэн аж.

Төр засгийн шагналын системд ч үүнтэй уялдуулан өөрчлөлт орж зарим нэг гавьяа бүхий этгээдийг нас барсны дараа өөрт нь тусгай тэтгэвэр олгох асуудал ч тусгагдаж байгаа гэнэ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас Тэтгэврийн ерөнхий газрын нэрийг засаж Бурхан болоочийн ерөнхий газар болгон өөрчилсөн байна.

Улмаар “Хүлгийн сайн нь хуушуураас амтагдана, хүний сайн нь тэтгэвэрт гарахдаа танигдана” гэсэн хэллэг гарсан байна. Үнэхээр ч амьддаа үр хүүхдэдээ хайртай, олсон болгоноо тэдэнтэйгээ хуваах царайны явсан олон бурхан болоочийн үнэн нүүр царай тэтгэвэр аваад эхэлмэгцээ танигджээ. Тэд нас барснаасаа хойш олон арван жил тэтгэвэр, зээл аваад ганцаараа хэрэглэж байсан нь тодорхой болж хамаатан садныхаа урмыг хугалсан ажгуу.

Сүүлийн үед “амьд хүмүүс гэж хэн юм бэ”, “амьд байх нь эзэндээ ашигтай юу”, “ерөөсөө амьд байх нь шударга явдал мөн үү” гэхчилэнгийн гүн ухааны асуудлууд урган гарсаар байна.

Улмаар манай улс амьд ба амьгүй хоёр төрлийн иргэнтэй бөгөөд эрх ашгийг нь их л зөрөөтэйгөөр хамгаалдаг болох нь харагдаж эхэллээ. Амьд хүний тэтгэвэр, зээл машид бүтэмжгүй байгаагаас эхлээд олон зөрөө энд харагдаж байна. Амьд хэлбэрээр бүртгэгдсэн иргэний эрх ашгийг хамгаалахгүй байгаад зогсохгүй тэднийг орон тоогоор цомхотгох, татварыг нэмэх, цалинг хасах зэргээр байнга хавчин гадуурхаж байгаа явдал ч харагдана.

Ингээд бодохоор манай төр засгийн удирдагчид оршихуйн аль төлөв байдалд байгаа нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцсийн эцэст “хүн өөрсөндөө л ашигтай юм хийдэг” гэдэг афоризмыг үндэслээд дүгнэлт хийхээр хачин хариу гараад байх аж.

Удирдагч нар төдийгүй ард бидний оршихуйн хэлбэрийн тухай бодол ч айдас төрүүлж байна….

Ер тэдний ертөнц бодитой юу, биднийх бодитой юу…аан?

Эх сурвалж: Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочинтэтгэвэр авагч (November 13, 2015 11:05:14 am )

    Энэ аймшигтай жигшүүрт үйлдэлийг хийсэн нөхдүүд амьд хүмүүсийг тэтгэвэрийн зээл авахад банк яаж маяглаж илүү дутуу юм нэхэж батлан даах хүнгүй нэг нь овог өөр хүүхдээ дагуулж очоод хамтран зээлдэгч хийхэд хүртэл зөвшөөрдөггүй илүү баталгаа нэхдэг мөртөлөө тэд НД-ийн нөхдүүдтэй нийлж бурхан болооч нарын нэр дээр мөнгө идсэн нь бузар хэрэг юм даа ,амьддаа тэтгэврийн зээл авсанаас үхээд зээллэг авах нь хялбар болж дээ гэж егөөдмөөр санагдлаа

  • ард ийм гөлөгнүүд хөдөлмөрийн салбарыг огт мэдэхгүй бараг ажил хийж үзээгүй худлаа яригчийг сайд болгоод ч яах вэ байсан байгаагүй ямар ял (November 13, 2015 1:08:01 pm )

    жилд хэдэн ахмад үхсэнийг бид уаж мэддэг юм гэж сонинд өгсөн ярилцлагадаа хэлж төрийн хүний тэр тусмаа нийгмийн хамгааллын сайдын амнаас гарахааргүй үг хэлж амьд байгаа ахмадуудаа төр засаг огт тоодоггүй хаяснаа илэорхийлсэн Эрдэнэ сайд ёс суртахууны алдаагаа ухаарч огцрох ёстой. Бидний үхсэн ийг мэдэхгүй мэдэх ёсгүй гэж байгаа яам биднний амьдрал ямар байгааг огт мэдэх албагүй гэж үздэг нь ойлгомжтой иргэнээ амьд үхснийг нь бүртгэхээр төр ийн байгууллагууд хороо хорины засаг дарга нийгмийн ажилтнууд, сум хороонд Нийгмийн даатгалын ажилтнууд байгаа биздээ нийгмийн даатгалын тэдгээр хүмүүс бидний татвар шимтгэлээр цалинжиж байгаа. Нөгөө шударга Баасан авгай яагаад ахмад биднийг доромжилсон эрдэнээг огцруулахыг шаардахгүй байна эрдэнээ түүнд цалин өгдөг нь үнэн боллоо Тайлбар өгөөч Баасаан

  • Anonymous (November 13, 2015 1:13:20 pm )

    ахмадууд та нар хүн биш болсноо одоо л ойлгоо юу Баасан чинь бидний нэрийг барьж өөрийнхөө төлөө л амьдарч байгаа зальтан байр аваад цалин аваад унтаж байгаа шүү 10000 ахмад гишүүн ээ амьд гээд би тэднийг төлөөлсөн холбоо гээд үхэгсдийн нэрээр цалин төсөв эрдэнээгээс аваад суугаа тэгэхээр эрдэнээгийн хамсаатан мөн биздээ

  • зочин (November 13, 2015 2:01:06 pm )

    Эдгээр асуудлууд унэн юм бол Эрдэнээг одоо хорьж шалгах байх даа Их олон хун холбогдоно доо

  • Солонгот Балдан (November 13, 2015 10:57:55 pm )

    Настангууд та бүхэн нэгмөсөн буцвал эдэнд амьд гэж тооцуулаад л тэтгэвэрээ зээлдүүлээд байхнээ.

  • өсөхөө (November 14, 2015 9:59:58 am )

    Цөвүүн цаг ирж байх шиг б.на .Бурхан болоочийнхоо хойноос буян хийх үйлийг монголчууд бид зүрх сэтгэлээсээ үйлдэж сүнсэн биеийг амар амгалан байлгахын төлөө залибардаг байтал юу болж байна С.Эрдэнэ даргаа та өөрөө албан тушаалаа өгөх зүрх сэтгэл гаргаад нүгэлт хүмүүсээ тамд илгээгээч

  • Bi (November 15, 2015 9:21:56 am )

    Niigmiin daatgaliinhan ulsaas 2 bair awsan bdag he he

  • Bi (November 15, 2015 9:23:33 am )

    Audit mergejliin hyanalt tatwariinhan gej bas ikh bayan bardam humuus

  • 0000 (November 15, 2015 2:51:13 pm )

    ТӨРД ХУЛГАЙЧ ҮҮРЭЛСЭН ТЭД ТӨРИЙГ ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР БОЛГОЖ ҮХЭХСЭДЭЭР ХҮРТЭЛ МӨНГӨ ОЛДОГ БОЛЖЭЭ ИЙМ ТӨРТЭЙ БАЙХАД МОНГОЛ ХҮН ШАТАЖ ҮХЭХ НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ ХЭРЭГ ЮМ БАЙНА ХАРИН БҮР ЭРҮҮ ҮҮСГЭНЭ ГЭНЭ БУРХАН МИНЬ МОНГОЛ ТӨРӨӨС ЭНЭ ЧӨТГӨРҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ ШОРОНД ХИЙЖ ХҮНЭЭС НУУЖ ТҮЛЭГДСЭН МАХЫГ НЬ АМТАЛАН ИДЭХ ГЭСЭН ЮМ БОЛУУ ЦАДАДГҮЙ ХУЛГАЙЧ НАР ВЭ

antalya rent a car