УИХ-аас өнгөрсөн хаврын чуулганаар Халх голын сав газрыг чөлөөт бүс болгох тухай хуулийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хүн нь Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа байв.
Дорнодчууд халх голыг чөлөөт бүс болгоход тун дургүй байгаа бөгөөд Р.Бурмаа сайдыг Халх гол руу нэвтрүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа юм. Эцэст нь Р.Бурмаа сайд тус сумын удирдлууд болох Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарыг АТГ-т “газрыг хууль бусаар гадныханд хууль бусаар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр шалгуулахаар өгөөд байгаа юм. Ингэснээр асуудал түр намжив.
Тэгвэл Халх голын асуудлыг анх нийгэмд сенсааци болгож, олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн хүмүүс нь ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намынхан юм. Тэд анх өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн тогтоолоор Дорнод Монголын нутгийн 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс болгох шийдвэр гаргасныг эсэргүүцэж улстөрийн намууд болон эвслүүдэд уриалга гаргаж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Халх голын асуудлыг улстөржүүлсээр ирлээ.
Нэг талаасаа тэд улс орныхоо газар нутгийг хамгаалж, харийн шунахай, сувдаг сэтгэлтний гарт орчих вий гэж тэмцэж байгаа байх. Гэтэл нөгөө талдаа тэд олон нийтэд өөрсдийгөө таниулахын тулд, эсвэл Халх голын асуудлыг улстөржүүлэх гэсэн далд санаа агуулсан байхыг ч үгүйсгэхгүй.
Яагаад ингэж хэлэх болсон юм минь учиртай. Яагаад тэд Халх голын асуудлаас өмнө олны анхаарлыг татаад байсагаа Гацууртын ордны асуудлыг тэд ганц ч үг дуугарахгүй байна вэ. Эсвэл ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байгаа юм болов уу. Ганцууртыг ордыг эргэлтэд оруулахын тулд Шийдлийн Засгийн газар бүх аргаа хэрэглэж байна. УИХ-аас хоёр ч удаа унагачихаад буй Гацууртын ордод хувь хэмжээ тогтоох тухай асуудлыг Засгийн газраас бага зэрэг өөрчлөлт оруулаад нэн яаралтай горимоор оруулж ирээд байгаа нь цаанаа давхар ямар нэгэн ашиг сонирхол байж болзошгүйг илтгэж буй мэт. Гацууртын ордыг Канадын “Центера Гоулд” компани эргэлтэд оруулах гэж байгаа. Барууны чиг баримжаатай гэгдэх болсон ХҮН-ынхан энэ асуулдалд магадгүй өөрсдийн өнцөгөөс эергээр хандаж байхыг ч үгүйсгэхгүй.
Тэгвэл эх орон газар шорооныхоо бүрэн бүтэн байдалд санаа зовинож буй ХҮН-ын дарга, цэргүүд яагаад дээрх асуудлыг үл ойшоож байна. Эсвэл энд ямар бүлэг фракциудын ашиг сонирхол явагдаад байна уу. Ямартаа ч эх орноо гэсэн сэтгэл нь хэвээр байвал Гацууртын орд газар дээр ч гэсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй болчихоод байна.
Дашрамд дуулгахад ХҮН-ын Удирдах зөвлөл болон гишүүд нь дандаа баруунд сургууль соёл төгссөн хөрөнгөтний үзэл суртлыг сурталчилсан хүмүүс байдаг гэж улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг нь үнэн.
Г.Ган
Холбоотой мэдээ
-
Зочин (November 10, 2015 8:33:31 pm )
Хоёр тэрбум долларын үнэтэй ордоо 200 сая доллараар наймаалцах гэж байгаа ийм тэнэг дарга нарт баялгийн хараал заавал хүрнэ. Сентерра Голд гэдэг чинь үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчид шүүдээ. Киргизийн Иссык Куль Нууранд 20 тонн Цианидтай чингэлэг унагасан, бас бус хээл хахуулийн хэргээр Сентерра Голдын өмнөх Ерөнхийлөгч Хоменюк Интерполоор Болгарт баригдсан, Киргизийн хоёр Ерөнхийлөгч энэ хэргээр эх орноосоо дүрвэн зайлсан.
-
Иргэн (November 11, 2015 10:02:23 am )
Энэ чинь нөгөө Бороо Гоулд ХХК нэрээр хамаг алтыг заасан хугацаанаасаа өмнө зөөчихсөн гэдэг чинь мөн үү
-
Anonymous (November 11, 2015 10:51:03 am )
Нэг л хиймэл маягийн хүмүүс харагддаг.Бараг л роботорхуу.
-
иргэн (November 11, 2015 11:35:12 am )
яг үнэн хэллээ , хэн нэг хүний заавраар ажилладаг юм шигээ.
-
4 Comments