Хардалт нь хагас эрүүл хүний л зан. Хэт хардалт нь олон уршиг дагуулдаг. – Хартай хүний эхнэр (нөхөр) эцсийн эцэст найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ. – Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэлийн өвчтэй ч болж болно. – Хардалт сексийн харьцаанд сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ “мөсөн” хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй. – Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалт улмаас ноцтой гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй. – Хэт хартай хүн хажуудахаа байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө “нууц амраг руу” дайрдаг аж. Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй. Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг. – Хардалт бол угтаа бөгсний хэрүүл юм шүү дээ. Иймээс тийм хэрүүлийг эс тэвчвэл айл гэрийн өнгө хөсөр дааж, алаг үрс нь өөдлөхгүй.
Холбоотой мэдээ
-
Altaa (November 12, 2015 4:00:18 am )
Зүгээр л тоохгүй хаядаг арга л шилдэг юм байна лээ.
Өөрийгөө зовоож ёстой хэрэггүй.

1 Comment