“Шинэ тємєр зам” тєслєєс болж ЗТЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг єнгєрсєн сарын 30-ны єдєр Эрvvгийн цагдаагийн газраас баривчилсан болсон. Тvvний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр єдгєє хилийн чиндад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхэд Ч.Ганбат яагаад уг хэрэгт сэжиглэгдэж олон улсад интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээнд хvрчихэв ээ. Энэ талаар цухас дурьдая. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны єдєр хуучнаар Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ тємєр замын тєсєл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож улмаар тендерийн баримт бичиг боловсруулах, тvvний дагуу ажиллах гадаадын зєвлєхийг олох vvрэгтэйгээр, дараа нь 2011 оны нэгдvгээр сарын 24-ний єдрийн тушаалын нэгдvгээр хавсралтаар шалгаруулалтад хяналт тавих зорилготойгоор ажлын хэсгийн гишvvн болж байсан.
Тvvнчлэн 2011 оны дєрєвдvгээр сарын 7-ны єдєр зєвхєн оффшор компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал хєлс мєнгєє бvрэн авахын тулд єєрийн “Либерти Партнерс” компанийг гэрээнд оролцогч тал болгож хууль бусаар тендерт захиалагч ба гvйцэтгэгч болсон. Энэхvv гэрээнд гарын vсэг зурснаар “ХААН” банкнаас єндєр хvvтэй авсан 850.000 ам.долларын зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгvйгээр шууд бэлнээр авсан баримт нь єдгєє хууль хяналтныхны гарт орж тvvнийг ийнхvv эрэн сурвалжлах хэмжээнд хvрсэн байна.
Ямартай ч энэ хэрэг явдлын талаар цєєн хэдэн vгээр тайлбарлахад, “Шинэ тємєр зам” тєслийн техник эдийн засгийн vндэслэлийг “МакКинсэй” компанитай Монголын тємєр зам 2011 онд зєвлєх vйлчилгээний гэрээ байгуулж байжээ. Уг зєвлєх vйлчилгээний гэрээг дєрєвхєн сарын хугацаанд хийхэд нь манай улс тєлбєр гэж 5.7 сая ам.доллар буюу 7.5 тэрбум тєгрєг тєлсєн байдаг.
Уг гэрээг эрх мэдэл бvхий эрхмvvд байгуулсан цагаас нь эхлэн нууцалсан боловч Монголын тємєр замын мэргэжлийн инженерvvд гэрээний дагуу хийсэн Техник эдийн засгийн vндэслэлийг /ТЭЗV/ хєндлєнгийн хяналтаар зайлшгvй баталгаажуулах ёстой гэж шаардаж байсан юм. Ч.Ганбат тендерт ялах компаниар “МакКинсэй” компанийг Бээжингээс сонгож “Либерти Партнерс” компанийнхаа нэрээр гэрээнд оролцож ажлын хєлсєє тусд нь авсан гэх баримт ч байдаг юм билээ. Бас нэгэн анхаарал татсан зvйл нь Ч.Ганбат нь Сайншанд тєсєл болон МИАТ-т хэрэгжvvлсэн гэх тєсєл, мєн нvvрс шингэрvvлэх тєслvvдэд Зєвлєх vйлчилгээ vзvvлсэн байдаг юм. Vvнээс манай улсын хоёр дахь саалийн vнээ гэгдэх “МИАТ” ХК-нд “Либерти Партнерс” бас л зєвлєх vйлчилгээ vзvvлэх нэрээр ихээхэн хэмжээний мєнгє авч тус компанид vйлчилгээ vзvvлсэн байдаг.
Тухайлбал, Монгол Улс АНУ-ын “Боинг” онгоц худалдаж авсан тvvхийг сєхєж байж энэхvv зєвлєх vйлчилгээний учир начир ойлгогдох юм. АНУ, Франц-Германы хамтарсан “Арибус”-тай нэлээд єрсєлддєгийн зэрэгцээ манай улсад гурван онгоц зарж “МИАТ”-ХК-нд зєвлєх vйлчилгээний буцалтгvй тусламж vзvvлэхээр болсон аж. Єєрєєр хэлбэл, гурван онгоц худалдаж авсан хэмээн “МИАТ”ХК-нд 400 мянган ам.дол-ларын буцалтгvй тусламж vзvvлж тус компанид бизнес тєлєвлєгєєг нь vнэгvй хийж єгєхєєр болжээ. Vvнийгээ тэд єєрсдийн Худалдаа, хєгжлийн агентлагаараа дамжуулж туслалцааг vзvvлэхээр тохирч байжээ.
Тодруулбал АНУ-ын дэд Ерєнхийлєгч Жозеф Байден 2011 оны наймдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ шинээр авсан онгоцнуудын vйл ажиллагаа, арчилгааг тооцон 400 мянган ам.долларын vнэтэй бизнес тєлєвлєгєєг хийж єгєхєєр баталгаажуулж байсан байна.
Гэтэл АНУ-ын тусламжаар “МИАТ”-т зєвлєх vйлчилгээг vнэгvй хийж єгєх гэрээ хэлцэл аль хэдийнэ бий болчихоод байхад хуучнаар ЗТБХБЯ-наас тендер зохион байгуулж Хонгконгийн “Seabury”, мєн “Либерти Партнерс” зэрэг компаниудаас єндєр єртєгтэйгээр зєвлєх vйлчилгээ авчээ. Хамгийн гол нь тус улсын vнэгvй vзvvлэх vйлчилгээг манай нэр нєлєє бvхий эрхмvvд таслан зогсоож “Либерти Партнерс” компанид бас л боломж олгож “МИАТ” ХК-ийн данснаас их хэмжээний мєнгє гарч тус компанийн данс руу шилжиж байсан аж. Эцэст нь хэлэхэд хэрэг хуучирдаггvй гэгчээр дээрх зєвлєх vйлчилгээний талаар ємнє нь нэг ч удаа яригдаж байгаагvй бол одоо эл асуудлыг сєхєж шалгахаар боллоо.
Юутай ч єнєєг хvртэл ихэд нууцлагдмал байгаа “Чингис” бондын мєнгєнєєс зєвлєх vйлчилгээ нэрээр Ч.Ганбат гэх эрхэм хэдийг авсан бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Энэ бvх асуудалд vндэслэн цагдаагийнхан Ч.Ганбатыг зєвлєх vйлчилгээ нэрээр мєнгє угааж байсан уу гэдгийг нь тогтоохоор ажиллаж байна гэсэн vг.
Vргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
baaska (November 10, 2015 12:46:38 pm )
atg mash sain baina.turd garsan luivarchdiig bugdiig ni bari.
-
sergelen zaluu (November 10, 2015 1:33:21 pm )
ene ganbat gedeg undur bolovsroltoi mundag zaluu bdag yum. tolgoi sain ajillj mungu hiij chadaj bna sh dee.
-
zochin (November 10, 2015 2:12:36 pm )
Bat erdene geech battulgiin gar hul bas bariachee gansvh geed olon luivarchid bgaa udiidтз-bariad duusaj baih bailaa olon hvn ajiltai baih baisan hedhen hvni amidral deeshilj gadaadruugaraad garaad yavtsgaalaadaa iim l bna elbegdorjoo haana bna avilgagtai temtsej bna geed bsan ulam demjij irsen bna daa
-
Ансаа (November 10, 2015 6:45:28 pm )
Эрүүгийн цагдаагийн эрэлхэг зоригтой хөвгүүдийг дэмжиж байна. Энэ Ганбат….. нарын том мафийн гэмт үйлдлийг тас зогсоох хэрэгтэй.
-
Anonymous (November 10, 2015 7:03:11 pm )
Жэнко -ийн оролцоогүйгээр энэ Ганбат пацаан яаж энэ их мөнгийг завшиж чадах билээ. Эзнийг нь эрүүгийн цагдаа мэдэж байгаа л даа,,,,
-
Anonymous (November 11, 2015 8:08:25 am )
MIAT-ын Даваасїрэн, Баасанцогт нар їхэн хатан энэ компаний тєлєє гїйсэндээ хэдийг єгсийн болдоо.
-
Зочин (November 11, 2015 9:30:28 am )
АН, МАН, МАХН хүүхдүүдийг хар залуугаар нь хулгай хийж, идэж ууж шамшигдуулж болно гээд хулгайч болгож сургачих юмаа. Тэгээд баривчлаад сүүлд нь бид нар ч гэсэн ийм болохыг байг гэхгүй гээд суллаад л. Тэгээд тэр мөнгөнөөс нь ер нь төлүүлдэггүй байхаа. Зүгээр л цагаатгана.
7 Comments