Тєрийн ордонд суугаа дээдсийн дунд сvрхий хагарал гарч, Засгийн газрын хувь заяаг хэрхэхээ шийдэж чадахгvй байгаа гэнэ. Уг нь олон нийтийн хувьд Ч.Сайханбилэгийн толгойлж буй засгийг сонгууль хvртэл гvрийчихээсэй хэмээн “залбирч” байгаа. Учиргvй сайндаа биш ч єєрчлєгдсєн ч дээрдэхгvй болохоор ийн хэвээр нь vлдээхийг хvсэмжлэх болж. Харин улстєрийн хvрээнд бол vгvй.
Тэр тусмаа эрх барьж буй хэмээн цээжээ дэлдээд буй АН-ынхны олон фракц дотроо хагаралдаад байсхийгээд л “Сайхнаа сайд”-ыгаа “нударчих” гээд байгаа аж.
Ядахад Зам тээврийн яамны тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаа бvр ч нэрмээс болж, Засгийн газрын суурьтай бат, нягт зууралдсан юм байх. Vvнийг нь батлах мэт Х.Баттулга саяхан “Би багийн нєхдєє ємгєєлєх ёстой. Цагдаагийн дарга нар чинь улстєрчид болчихсон, захиалгат ажил хийдэг. Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерєнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхvv байдлаар ажиллах гэж байгаа бол єєрєєр ярина шvv л гэсэн.” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаад єнгєрсєн. Тvvнчлэн “Би засгийг огцруулахын эсрэг байгаа. Зєвхєн єєрсдийн хувийн эрх мэдэл, баялгийн тєлєє ингээд улайраад байвал Монгол Улсад их хохиролтой. Би Засгийн газрын тэргvvнийг л хэлж байна. Намын хамт олон дотор бол Ерєнхий сайдын нэр хvнд, рейтинг гэж байхгvй” гэж ширvvн нь аргагvй ярьсан.
Харин дараахан нь буюу энэ сарын эхээр саарал ордонд эрчvvдийн хооронд их л “нээлттэй” ярилцлага болжээ. УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын дарга М.Энхболдын ажлын єрєєнєєс гарч ирсэн нь тухайн vед олны анхаарлыг яалт ч vгvй татсан. Мэдээж оройн цагаар байсан тул тvvний тэр vеийн байдлыг маш цєєхєн хvн харчихаад, хоорондоо биесээ нудралцан, нvд ирмэлцээд єнгєрчээ. Ингэхдээ мєн л Засгийн газрын хувь заяаны талаар нууцхан шивнэлдээд авсан аж.
Тєрийн ордны “бор шувууд” жиргэхдээ УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргын албыг давхар хашиж байгаагийн хэрээр элдэв шахалтад орж, сvvлийн vед тун хэцvvхэн байдалд ороод байгаа тухай ч чих дэлсvvлэх болсон. Тэдгээрийн дунд эрхэм спикерийг “єєрєє засгаа тэргvvл” гэдэг шахаа тэргvvлж байгаа гэнэ. Учир нь Х.Баттулга З.Энхболдод хандан “Манай хvмvvсийг хамгаалсангvй” гэж ширvvхэн давшилсан гэнэ. Гэхдээ энэ vйл хэрэгт єєрийн зvгээс “туслалцаа” vзvvлэх тухай ч ярьжээ. Єєрєєр хэлбэл УИХ-ын гишvvн Г.Уянга Ерєнхий сайдыг огцруулахаар гарын vсэг цуглуулж яваа. Энэ нь АНЭУ-ын Дубай хотноо Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн “Далд уурхайн бvтээн байгуулалтын тєлєвлєгєє”-нд єнгєрсєн тавдугаар сард гарын vсэг зурсантай холбоотой. Харин энэ гарын vсэг цуглуулах ажилд єдгєє 17 гишvvн мутраа хайрлачихсан. Хэрвээ 19 гишvvн гарын vсгээ зурчихвал хуулиараа Ерєнхий сайдыг огцруулах тогтоолын тєслийг УИХ-ын даргад єргєн мэдvvлж чуулганы хуралдаанаар хэлэлцvvлэх боломжтой болно.
Тиймээс Х.Баттулга гишvvн УИХ-ын даргад vзvvлэх туслалцаа нь фракциасаа сонгогдсон хоёр сайдынхаа гарын vсгийг Ерєнхий сайдыг “унагах” тєлєвлєгєєнд зуруулах ажээ. Vvнийгээ 10 гаруй хоногийн ємнє амралтын єдрvvдийг ашиглан хэрэгжvvлснийг МоАХ-ын зарим гишvvн ил гаргасан. Х.Баттулга МоАХ-д хамааралтай нєхєдтэйгєє “Цонжин болдог”-т болзон, улстєрийн хvрээнд ямар vйл ажиллагаа явуулахаа ярилцсан юм билээ. Тvvнийхээ хариуг ихэд чандлан нууцлаарай гэж эрхэм гишvvддээ захьжээ. Єєрєєр хэлбэл УИХ-ын дарга З.Энхболд дараагийн нvvдлийг Х.Баттулга гишvvн гартаа атгачихсан, хємсгєє зангидан яваа аж. Харин спикерийн хувьд АН-ын дарга учраас мєн л саяхан “АН оролцохгvй учраас засаг унагах санаархал газар авахгvй” гэээд мэдэгдчихсэн байдаг нь асуудлыг бvр ч ээдрээтэй болгож орхиод байна. З.Энхболд даргын хувьд єєрийнхєє хэлсэнд хvрэх vv, шантаажаас гарч, шалавхан єєрєє Ерєнхий сайд болох уу гэдэг замаас сонголтоо хийх vлджээ. Тvvний гаргасан ямар ч шийдвэр АН-ынхан тєрийн эрхэнд гарч, Засгийн газраа толгойлоход єдгєє ч эртэдсэн хэвээр байгааг харуулж байх шиг. Мэдээж тэд туршлагагvй дээ бус, дотооддоо хагаралтай учраас л тэр.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (November 11, 2015 9:31:52 am )
Спикерийг мундаг ардчилагч гарч ирлээ гэж бодсон, үнэн нойл юмаа.
-
Зочин (November 12, 2015 9:27:16 am )
УИХ тарах цорын ганц арга зам л үлдлээ.
2 Comments