antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 Comments are off

Хоёр хүү, хоёр охинтой болсон урлагийхан

нийтлэсэн Admin

Улиран одож буй 2011 онд  урлагийнханы хувьд уран бүтээл болон хувийн амьдралын хувьд ч таатай жил байлаа. Тухайлбал дуучин МУГЖ С.Жавхлан нуган үртэй болж бүл нэмсэн. Энэ жил түүний хувьд тулганы гал бадраах ёслол үйлдэн эх орноо тойрон аялж, 2011 оны ”Эгэл” баатараар тодорсон. Тэрээр эхнэрээ монгол ёс заншлаар төрүүлж охинтой болж байсан бол саяхан нуган үртэй болж эцэг хүний жаргалыг эдэлж яваа.
Тэгвэл дараагийн азтай ааваар ”Шинэ үе” продакшины захирал Боёогийнх бүл нэмж охинтой болсон явдал. Үргэлж шинэ содон зүйлээр ард түмэндээ бэлэг барьж хүнийг инээлгэж баярлуулах үйлсэд гар бие оролцож явдаг энэ эрхэмийнх гурван охинтой байсан ба  дөрвөн дэх охиноо өлгийдөн авсан. Дараагийн эрхэм бол УДЭТ-ын авьяслаг найруулагч Наранбаатар юм. Драмын театрын урдаа барьдаг найруулагчдын тоонд зүй ёсоор багтах энэ эрхэм  шинэ оны өмнө шинэхэн хүнээ өлгийдөн авсан юм. Тэрээр хоёр охин, хоёр хүүтэй байсан бол охинтой болсноор эдний гэр бүл хүйсын тэнцвэртэй байдлыг барьж чадсан юм. Мөн Камертон хамтлагийн гишүүн Эбад уран нугараач эхнэр нь дөрөв дэх хүүг төрүүлж өгснөөр алдарт хөл бөмбөгч Дэвид Бэкхимийн гэр бүлийн амжилтыг эвдсэн юм. Ард түмний хайртай даян аварга А.Сүхбат ч мөн адил үрийн зулай үнэрлэжээ. Тэрээр энэ жил нилээн хэл аманд өртсөн ч аварга маань өнөр өтгөн гэр бүлийн амьдрал нь улам гэрэлтсээр байгаа. Тэрээр шинэхэн зохиосон амьдралаа нилээн их нууцалж байсан ч ийнхүү олонд ил болсон юм.
Урлаг соёл, спортын алдарт “аав”-уудын хувьд шинэ хүнээр бүл нэмсэн жил өнгөрсөн бол урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн хувьд 2012 он тэдний хувьд бүл нэмж, ээж болох жил бололтой дог. “Гурван охин” хамтлагийн Анхмаа, альтернатив дуучин Отгоо, дуучин Дэйзи гэх мэт урлагийн бүсгүйчүүд 2012 онд маамуулахаар зэхэж байгаа. Ийнхүү ард түмнээ дуу хуураар цэнгүүлдэг уран бүтээлчиддээ аз жаргал уран бүтээлийн  амжилт хүсье.

С.Хүслэн NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car