Сьерра-Леоны нэгэн хотод дээд боловсрол эзэмших хүртлээ “онгон”-оо хадгалсан охидод 5 жилийн турш тэтгэмж олгох шийдвэр хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн зорилго нь өсвөр насныхны жирэмслэлтийг багасгах гэнэ. Мужийн захиргааны тэргүүн Мэттью Маргао “Охидын ядаж 80% нь боловсрол эзэмштлээ онгон байх болно” гэж мэдэгджээ. Төслийн хүрээнд сургууль бүр эмэгтэйчүүдийн эмч хөлсөлж ажиллуулах ба сурагч, оюутан охидыг үзлэгт хамруулах аж.
Маргао “Ийм арга нь өсвөр насныхны жирэмслэлтийг багасгахаас гадна манай улсын боловсролтой эмэгтэйчүүдийн тоог өсгөнө. Манай төсөл амжилттай болвол бусад хотууд ч дууриах болно” гэж ярьжээ. Сьерра-Леоны Нийгмийн хамгаалалын сайд Самюэль Кейтел “Энэ оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд зөвхөн Коно дүүрэгт дунд сургуулийн охидын жирэмслэлт 500 удаа тэмдэглэгдсэнийг” дурьджээ.
Mr.Tuulai NUUTS.MN
Холбоотой мэдээ
Comments are closed.