antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 12 comments

Иргэн Д: Цагдаа нь “Би хүн алуулчихлаа ш дээ” гээд амиа хорлох гэсэн

нийтлэсэн Admin

Дорнод аймгийн Матад суманд нинжа нар цагдаа барьцаалснаар сумын засаг дарга нь эр зориг гаргаж зугтан, нэмэлт хүч дуудсанаар хэт даврагчдыг үйлдэл дээр нь таслан зогсоож, цагдаагийн газар хүргүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сенсаци мэдээ байлаа.

Тэгвэл нинжа нарын ар гэрийнхнээс арай өөр зүйлийг ярьж байна. Тодруулбал, Нинжа нарын зүгээр цагдааг барьцаалаагүй. Харин Сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны байцаагч хэсгийн төлөөлөгч нар нинжа нарыг  машинаараа хөөж, бүр нэг нинжаг нь дайраад зугтсан аж. Дараа нь өөрөөс нь дайраад зугтсан талаар асуухад “Би мэдээгүй. Машины ард байсан юм уу” гэх зүйлийг ярьжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн үед нинжа нар машинаараа цагдаа болоод Сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны байцаагч хэсгийн төлөөлөгч нараас зугтаад явж байтал бензин нь дууссан байна. Улмаар зогсохоос өөр аргагүй болж хэл амаараа учраа олох гэтэл Сумын Засаг даргын орлогч нь машинаас түрүүлж бууж ирсэн нинжаг нь дайрчихаад зугтчихжээ. Харин нинжа нарын зүгээр хүн дайрчихлаа хэмээн сандчиж цагдаа нартай маргалдаж эхэлсэн байна.

Энэ үеэр зугтсан дарга дахин цагдаа нарыг нэмж авчирч  нинжа нарыг баривчлуулжээ. Одоогоор энэ асуудлаас болж зургаан нинжа хоригдож байгаа төдийгүй дайруулсан иргэн ч хоригдож байгаа аж.

Иймд бид энэ мэдээллийн дагуу гар аргаар алт олборлогч нарын ар гэрийнхэнтэй болоод ЦЕГ-тай холбогдож тодруулга авлаа.

Иргэн Д: Дайрчихаад эмчид үзүүлээгүй болохоор цусаар бөөлжөөд хоол ч идэж чадахгүй байгаа

Өөрийн тань ах Матад суманд цагдаа нарыг барьцаалсан гэх хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа гэх мэдээлэл ирлээ. Тухайн өдөр яг ямар хэрэг болсон юм бэ?

– Иргэн Д: Дорнод аймгийн Матад суманд гар аргаар алт олборлож явсан хэсэг хүмүүсийг цагдаа нар хөөгөөд, бууж ирээд эвээр ярилцъя гэхэд нь машинтайгаа мөргөж унагачихаад тэр чигт нь эмнэлэгт ч үзүүлэлгүй, хорьчихсон, тийм л хэрэг гараад байна.

Улмаар бид нартай ч уулзуулахгүй, эмчид ч үзүүлэхгүй байна. Гэтэл дайрч унагачихаад эмчид ч үзүүлээгүй болохоор ах маань цусаар бөөлжөөд хоол ч идэж чадахгүй байгаа гэдгээ бидэнд утсаар учирласан.

Тийм болохоор бид бөөн юм болж байж хоёр, гурван өмгөөлөгч хөлсөлсний дүнд өчигдөр нэг юм эмчид үзүүлэхээр ахыгаа гаргаж авлаа. Гэвч “Харьяалалын бус, бичиг баримт байхгүй гээд Дорнодод үзэх эмч олдохгүй, энэ хүн чинь зүгээр” гээд буцаагаад оруулчихсан. Тийм болохоор бид арга ядаад өнөөдөр дахиад үзүүлчих санаатай хөөцөлдөөд л сууж байна.

-Яг хэн гэдэг хүн ахыг тань мөргөөд зугтсан юм бэ?

– Нутгийн удирдлагын дарга нь мөргөчихөөд зугтчихсан гэж байгаа болохоос яг хэн гэдэг хүн бэ гэдгийг нь мэдээгүй байна.

– Тэр хүнд хүн дайрч унагачихаад зугтсан гэдэг үндэслэлээр ямар нэгэн хэрэг үүсгэсэн юм болов уу? Эсвэл мартагнуулах гээд ахыг тань эмчид үзүүлэхгүй байна уу?

– Мэдэхгүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ өмгөөлөгч хөлсөлчихсөн байгаа болохоор асуусан юм шиг байна билээ. “Чи хүн дайрчихаад яагаад зугтаасан юм бэ” гэтэл нутгийн удирдлагын дарга нь “Би хүн дайрснаа мэдээгүй” гэж хариулсан гэсэн.

– Энэ хэрэг яг хэдний өдөр гарсан юм бол оо?

– Өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө л гарсан юм байна лээ. Гэхдээ бид нар ахтайгаа уулзаж чадаагүй болохоор яг хэзээ энэ хэрэг гараад, хэзээ баригдсаныг нь мэдээгүй.

– Ер нь хэрэг гарснаас хойш ахтайгаа уулзсан уу?

– Үгүй. Гэхдээ нэг зүйлийг эртхэн тодруулчихъя. Мэдээллээ яг интернетэд байрлуулах гэж байна уу? Бидний хувьд ах маань байцаалтанд байгаа болохоор хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна. Тэгэхгүй бол цагдаа нар бас айхтар юм чинь бид нарын нэр хүндэд халдлаа гээд ахиад хэргийг нь хүндрүүлчих ч юм билүү айгаад байна.

Гэхдээ энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулга авах болохоор та тухайн өдөр яг юу болсон талаар дэлгэрэнгүй яриад өгч болох уу?

– Яг алтны газар дээрээ байж байхад нь цагдаа, хэсгийн төлөөлөгчид гэнэт хүрээд ирэхээр нь сандарсандаа зугтчихсан юм билээ. Гэтэл унаж явсан машиных нь бензин дуусаад таг зогсчихсон гэсэн. Тэгэхээр нь аргаа бараад бууж эвлэрье гээд манай ах хамгийн түрүүнд машинаас бууж, хэсгийн төлөөлөгч нутгийн удирдлага дээр очсон байгаа юм. Гэтэл Матад сумын хэсгийн төлөөлөгч нь бууж ирээд шууд төмөр царилаар зодож эхэлсэн гэсэн.

Мэдээж хүнд зүгээр зодуулна гэж байхгүй шүү дээ. Өмнөөс нь эсэргүүцээд зодолдтол нутгийн удирдлага гээд байгаа машинтай хүн манай ахыг нуруун талаас нь мөргөөд, холоо шидчихсэн гэсэн. Ингээд ухаан алдах хоорондуур нь “Та нар хүн алчихлаа ш дээ” гээд хамт явж байсан хүмүүс нь буугаад иртэл нутгийн удирдлага нь цагдаагаа хаяад зугтчихсан гэсэн.

Тэгээд ч болоогүй, хэргийн газар дээр үлдсэн цагдаа нь “Би хүн алуулчихсан юм чинь, амиа хорлоно” гээд байсан гэнэ лээ. Тэгэхээр нь нөгөө нинжа гээд байгаа хүмүүс нь тэр цагдаагаа тайвшруулаад, ахыг босгоод аваад явж байтал тал, талаас нь цагдаа нар гарч ирж баривчлаад л явчихсан гэсэн.

Гэтэл одоо интернетэд тавьж байгаа мэдээллүүдийг нь харахаар хэсгийн төлөөлөгчийг нь нинжа нар барьцаалж аваад, нутгийн удирдага нь эрийн сайндаа зугтаж, нэмэлт хүч дуудсан юм шиг бичээд байна. Тэрэнд гомдолтой байна гэлээ.

Иймд бид гар аргаар алт олборлогчдын ар гэрээс авсан мэдээллийн дагуу ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнтэй холбогдож, болсон явдлын тухай тодруулахад,

Ё.Лхагвасүрэн: Сэтгүүлч нар гарчгийг нь тэгээд өгчихсөн, барьцаалсан зүйл байхгүй

Дорнодын Матад суманд Цагдаагийн албан хаагчийг 5-6 нинжа барьцаалсан гэх мэдээлэл  байна. Энэ мэдээлэл үнэн юм уу? Жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох болов уу?

– Сэтгүүлч нар гарчигийг нь тэгээд өгчихсөн юм билээ. Уг нь барьцаалсан зүйл байхгүй. Баянхонгорын хэдэн улсууд хууль бусаар алт олборлох гээд явж байна гэх мэдээллийг сумын удирдлагад хүргүүлсний дагуу Матад сумын удирдлагыг, хэсгийн төлөөлөгчтэй нь аваад газар дээр нь очоод шалгахаар очсон юм билээ.

Гэтэл гар аргаар алт олборлох гээд оччихсон байсан нөхдүүд нь зүй бус харьцаа гаргасан байна. Тэгэнгүүт нь сумын удирдлага нь хэсгийн төлөөлөгчөө буугаад явангуут нь хаячихаад зугтаачихсан юм билээ. Тэгээд суман дээр ирээд Дорнодын цагдаагийн газарт “Танай цагдааг барьцаалчихлаа” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Тэгээд Дорнодын цагдаа, Сүхбаатарын цагдаа нар хоёр талаас нь самнахад нөгөө нөхдүүд нь зугтаад, сумын төлөөлөгч нь зүгээр үлдсэн. Гэхдээ эдгээр хүмүүсийг саатуулж, Дорнодын цагдаагийн газарт 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цагдааг барьцаанд аваад байсан зүйл байхгүй.

-Гэтэл өөр эх сурвалжаас авсан мэдээллээр нутгийн удирдлага нь тухайн иргэдийг гүйцэж очих мөчдөө түрүүлж буусан залууг нь мөргөчихөөд, хэсгийн төлөөлөгчөө хаяад зугтсан гэж байна. Энэ үнэн юм уу?

– Тэр худлаа байх аа.

– Тэгвэл тухайн мөргүүлсэн иргэнийг эмнэлэгт ч үзүүлэлгүй саатуулсан гэх мэдээлэлд ямар тодруулга өгөх вэ?

– Хүн үхэж байхад хориод байна гэж байхгүй. Наадуул чинь хүнрүү баахан юм бариад дайрсан юм билээ. Түүнийгээ сарниулах гэж л ийм зүйл ярьж байгаа байх. Гэхдээ зугтааж байхдаа шүргэсэн зүйл бол байгаа гэсэн. Түүнээс учир зүггүй мөргөчихөөд зугтаасан зүйл байхгүй.

Харин тухайн шүргүүлсэн гээд байгаа иргэний биеийг цаг тухайд нь үзүүлэлгүй яахав. Түүнээс тэд нарыг хориод байх шалтгаан байхгүй. Байцаалт нь ч батлан даалтад явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • МОНГОЛ (November 04, 2015 5:59:22 pm )

    НИНЖА НАРЫГ УХСАН НҮХЭНД НЬ АМЬДААР НЬ БУЛСАН Ч БОЛНО.

  • зочин (November 04, 2015 6:30:44 pm )

    Энэ Нинжа гэх хvmvvсээс байгаль дэлхий хариугаа заавал авч бж сална даа

  • Anonymous (November 04, 2015 6:51:45 pm )

    Нинжа нар дэндүү шд угаасаа

  • Anonymous (November 04, 2015 7:00:18 pm )

    Ер нь бүгдэд нь буруу байгаа. Тэгэхдээ төр засаг ажлын байрыг нь бэлдээд өгвөл энэ хүмүүс ингэж газар дэлхийгээ сэдийчихгүй л байлгүй дээ. Дээрээс нь хэлхэд Монголын ард түмэн засаг төр, нутгийн удирдалга болон цагдаагийн байгуулагад итгэхэд хэцүү болж дээ.

  • Anonymous (November 04, 2015 8:21:53 pm )

    Hymrald orulj bga turinhu malnudig chadku bj zovj amidrah gj bga ard tvmne yah n ve yadgin chadaj bnshd ene alt ard tvmnih uhatsga uurinhu yumig avahda asuh estoi yu.

  • Anonymous (November 04, 2015 8:25:23 pm )

    ninja ch gesen hvnshd amidrahin tulu ar gere tejehin tuld l iim bdld orj bga

    • ZOchin (November 05, 2015 9:42:45 am )

      Sh.a.a sda. chi ooroo tsug uheerei

  • зочин (November 05, 2015 3:53:10 am )

    юугаа хийж газар ухаж явдаг юм тэгээд дараа нь элпэв зүйл ярих хэрэг байна уу

  • zochin (November 05, 2015 9:44:38 am )

    HET DAVRAGSADCH GEH SHIG KKK TUR ZASGIINHAN AVCHAAD BN BID YAGAAD HUVIA AVCH BOLDOGGUI YUM SAIN UH

  • зочин (November 05, 2015 10:20:23 am )

    Нинжа нар гэхээр аль байдаг баялгийг сүйтгэж байдаг, тэдний алтыг авдаг том төрийн боссууд бий. Үүнийг болиулах хэрэгтэй

  • 2015 (November 05, 2015 11:06:45 am )

    gazar uhsani hariu ni irj bgan ingej myanga alt uhaad jargal ireh u ene nasand bish yumaa gehed ur hoichid chn uiliin ur ni zaaval inr shuu. sohor nominguud

  • зочин (November 05, 2015 11:29:34 am )

    нинжа нар дэндэж байна

antalya rent a car