Д.АРИУН
МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намын даргатайгаа уулзаж, өргөн барих бичгээ гардуулжээ. Академич Ч.Авдайгаас эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан М.Ядамсүрэн нарын 43 хүн гарын үсэг зурсан энэ өргөх бичигт гол нь “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон ард түмний эрх ашгийн үүднээс үл ойлголцол маргаанаа зогсоож, аливаа асуудлаа ухаан, тэвчээр гарган ярилцаж, эв нэгдлээ бэхжүүлэх үндсэн дээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсэж, орох саналыг та бүхэнд хүргүүлж байна” гэсэн байна. Ахмадууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намыг эвсэж орох тухай санал тавьж байсан бөгөөд намын удирдлагууд талархан хүлээж авсан боловч ажил хэрэг болгоогүй гэдгийг ч өргөх бичигтээ дурджээ.
Ахмадуудын өргөх бичгийг хүлээн авах үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовнил, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүмүүсийн санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАН-ын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Тийм учраас бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцъё.
Бидний өмнө дөрвөн үүд хаалга бий. Нэгдүгээрт, дангаараа УИХ-ын сонгуульд оролцох,хоёрдугаарт та бүхний санаачилсанчлан МАН-тай хамтраад сонгуульд оролцох,гуравдугаарт АН-тай хамтарч оролцох, дөрөвдүгээрт бие даагчид, жижиг намуудтай хамтран сонгуульд оролцох гэсэн үүд хаалга байгаа.
Өнөөдрийн тухайд та бүхэн МАН-тай хамтар гэсэн үүд хаалгыг зааж байна. Та бүхний тавьсан саналын дагуу нөгөө талтай уулзъя. Уулзахад буруу зүйл гэж байхгүй” гэдгийг онцлоод хэрэв эл уриалга, санаачилга бүтэхгүй бол хэнээс болж, яагаад болсонгүй вэ гэдийг маш зөв ойлгоорой” гэсэн байна.
МАН-ын дарга М.Энхболд “Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө” гэж хэлсэн байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 04, 2015 4:45:13 pm )
Энхбаяр одоо боль чамайг улс төрөөс гарвал чиний хуваасан хагалсан нам нэгдэх учиртай чи одоо боль
-
rrr (November 04, 2015 5:08:15 pm )
одоо Н.Энхбаяраас өөр улс төрд гараад засгийн эрх барьж Улс орноо хөгжүүлэх чадвар чадамжтай улс төрч хаана байна малаааааа
-
Demjij bn (November 04, 2015 5:51:38 pm )
Zuw bn.negdehgui bol hend ch songuuli uguhgui.t.e irgeni uurgee bieluulehgui gesen ug .ug ni haramsaltaiya
-
Зочин (November 04, 2015 6:47:40 pm )
Ямар олон академич доктор профессор вэ. Завгүй дарга нар нь ШУ-нд ингэж зүтгэсэн амжилт гаргасан байхад Монгол ингэж хөгжихөөс ч өөр яах билээдээ. Аймаар юм.
-
çºâ (November 04, 2015 8:54:10 pm )
ÌÀÕÍ-ä ÌÀÍ áóöààä íýãäýõ íü õàìãèéí çºâ ãàðö áàéõàà. ÌÀÍ áàéõãóé áàéõàä ÌÀÕÍ ÿìàð áàéëàà.
-
Anonymous (November 05, 2015 1:56:07 am )
urid ni ochnoon jil idlee odoo bas tsadaagui yumuu odoo ta nariig hezeech gargahgui bhaa ard tumen
-
Anonymous (November 05, 2015 1:57:51 am )
enh bayar bitgii gorid
-
Anonymous (November 05, 2015 1:59:10 am )
chamd ahiad heden jil iduuldegchgui bh shuu
-
зочин (November 05, 2015 4:19:50 am )
Энд сэтгэгдэл бичсэн зарим хумуус МАН-МАХН идсэн, уусан, монголын ард тумнийг олон жил дарлаж зовоосон гэх юм. Яаж дарлаж зовоосон юм болоо? Биеэрээ амссан юм уу. Оноодрийн улс шиг улс байгааг хэн тэгээд хийчихсэн юм болоо? АН уу? Засаг барих хугацаандаа АН урьд омно байгаагуйгээр хичнээн их монго идсэн нь ил болохоор юу гэх болоо. Аль нэг нам гэдэг нь чухал биш гагцхуу улс орон маань хогжоосэй билээ, хамгийн гол нь аливаа зуйл зовхон унэнээрээ л байгаасай гэж хуснэ
-
Bat (November 05, 2015 8:10:26 am )
Enhbayriin nairuulj Abigail hot negdehgui chuu
-
Anonymous (November 05, 2015 8:12:51 am )
Маш зөв та нар хуваагдаж Монгол ийм байдөлд хүрсэн шүү одоо алдаагаа засаад амбицаа дараад эх орноо аврах цаг болсон шүү ард түмний алтан найдвар та. Нар шүү Хүрэл сүх мэтийн хөөрүү бодлогогүй улсыг зайлуул
-
zochin (November 05, 2015 4:19:47 pm )
Enxbayar.g demjij bnaa tanid ilv ix amjilt xvcie.
-
Солонгот Балдан (November 05, 2015 6:04:31 pm )
Та нар эвсээд бүр их хөрөнгөтэй болж аваач.
-
Энхээ (November 06, 2015 1:36:19 pm )
Шоронд хүн яаж зовдогийг, хүнийг яаж хэлмэгдүүлдэгийг, шоронд хүнийг яаж тамлан зовоодгийг биеэр амссан хүн хүнийг зовлонг ойлгоно тийм болохоор Н.Энхбаярыг улс төрд дахин ороосой гэж хүсэж байна дэм жиж байна.
14 Comments