Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандоржын анхны бие даасан тоглолт өчигдөр монгол бөхийн өргөөнөө боллоо.
Тэрбээр “Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Эхийн сэтгэл”, “Алтанхан говь минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа авъяаслаг хөдөлмөрч, залуу билээ. Тиймдээ ч түүний тоглолт ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өгүүлсэн болохоор бөхийн өргөөний сандал хүрэлцэхгүй, дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн их алга ташилтын амттай, үзэгч түмнээ уяраасан сайхан тоглолт болж чадлаа.
Тоглолтонд, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа, Зоригт нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөсөн юм.
Хурдан морь унаж байсан бага балчир наснаасаа хүсэж, мөрөөдөж явсан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд, уйгагүй их хичээл зүтгэл, хүн чанарынхаа үр шимийг хүртэж, ээждээ дуу дуулж өгөн, бие даасан тоглолтоо толилуулан, дуунд дуртай ард түмнээ цэнгүүлэн, уярааж яваа түүний цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье.
Н.Ганчимэг
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27
-
28
-
29
-
30
-
31
-
32
-
33
-
34
-
35
-
36
-
37
-
38
-
39
-
40
Холбоотой мэдээ
-
Цээгий (November 01, 2015 11:54:27 pm )
Сайхан дуулдаг залуу бна лээ амжилт хусэе
-
Altaa (November 02, 2015 5:01:16 am )
amjilt ….
-
Anonymous (November 02, 2015 7:29:28 am )
Туяа
-
Туяа (November 02, 2015 7:32:59 am )
Амжилт залууст үлгэр дуурайлал болсон эмээ ээж ээжийгээдээдэлсэн сайн залуу санагдсанодоо ийм зөв бодолтой залуу ховордсон шүү
-
ану (November 02, 2015 8:04:11 am )
уран бүтээлийн тоглолтоо хийсэн энэ сайхан залуудаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье ард түмнээ баясгасан сайхан тоглолт боллоо
-
ану (November 02, 2015 8:04:11 am )
уран бүтээлийн тоглолтоо хийсэн энэ сайхан залуудаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье ард түмнээ баясгасан сайхан тоглолт боллоо
-
bat (November 02, 2015 5:40:48 pm )
hobsgoliin zaluuchuud starailag uymaa amjilt hvsie
-
duuya (November 03, 2015 7:54:54 pm )
Ene chigeeree erch huchtei uran buteelch baigaasai. Suuliin ued zaluus jaahan amjilt amsaad biee tooh bolson. Bitgii l tegeesei. Duulj bas biee avch yavaa baidal, huuhed zan ni taalagddag shuu.
8 Comments