antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2015 9 comments

ОХУ-ын 217 зорчигчтой онгоц сүйрчээ

нийтлэсэн Admin

83106Өнөөдөр Москвагийн цагаар өглөөний 06:50 цагт Шарм-эль-Шейх-Санкт-Петербургийн чиглэлд 217 зорчигч, багийн долоон гишүүнтэй хөөрсөн ОХУ-ын “Когалымавиа” компанийн аэробус А-321 онгоц 07:14 цагт холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болжээ.

Иргэний агаарын тээврийн тус онгоц Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унаж осолдсон байна. Ослын шалтгааныг техникийн саатлаас болсон байх талтай гэж таамаглаж байгаа аж. Учир нь нисэх багийнхан долоо хоногийн дотор хэд хэдэн удаа энэ талаар удирдлагадаа сануулж байсан талаар ОХУ-ын Ria news агентлаг мэдээлжээ.

Нийт 217 зорчигчийн 214 нь ОХУ-ын иргэн, гурав нь Украйны иргэд байжээ. Одоогоор ослын газраас 100 гаруй хүний цогцосыг олоод байгаа аж. Мөн ОХУ-аас аврах болоод мөрдөн шалгах багийг илгээгээд байгаа юм байна. Харин зорчигч тээврийн онгоц сүйрсэнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг  гашуудлын өдөр болгон зарлаж, зарлигт гарын үсгээ зуржээ.

Н.МЯГМАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • mongol (October 31, 2015 11:00:41 pm )

    Emegnel ilerhiilii haramsaltai bn Helj sanuulj baihad anhaarahgyi aybdaa

  • Мандал (November 01, 2015 1:03:20 am )

    Бурхан ершеег

  • O.Ganbaatar (November 01, 2015 10:30:30 am )

    haramsaltai yum bolj buh humuusiin ger bul turul turugsudud emegnel ilerhiilii ocheni jali

  • zochinmanai (November 01, 2015 11:31:35 am )

    Slrt yvuulj baigaa daintai
    holbootoi baijch boloh
    ymdaa

  • Иргэн (November 01, 2015 11:40:53 am )

    харамсалтай юм болжээ. Эмгэнэл илэрхийлэе

  • gomo (November 01, 2015 12:16:22 pm )

    Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм Мөн Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэгээс энэ нөхрийн үйлдсэн нүглийг сонсож болно.

  • zochin (November 01, 2015 4:23:58 pm )

    Haramsaltai uim bolj manaihan bol bainga tcagaas hotchorch tenikiin shaardlaga hangahgui uawdag sain shalgaj bhgui bol nen ayultai

  • zochin (November 01, 2015 9:01:11 pm )

    um mani badmi hum

  • muugii (November 03, 2015 5:26:30 pm )

    mash ih haramsaj bn

antalya rent a car