antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 1 comment

2016 оны төсвийг хэлэлцсэнгүй

нийтлэсэн Admin

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.  Гэсэн ч Сангийн сайд Ч.Болорын хүсэлтээр төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Сангийн сайд Б.Болор, “Засгийн газарт ирэх оны төсвийн төслийг дахин нягталж, сайжруулах чиглэлийг Төсвийн байнгын хорооноос өгсөн. Тиймээс  төсвийн төслийн зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гээд төслийн хэлэлцүүлэг хийхийг хойшуулах санал гаргасан юм.

Энэхүү саналыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авснаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцсэнгүй.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (October 31, 2015 2:18:18 am )

    Хойшлуулсан санал чинь зөв байгаасай гэж найдъя. Итгэж байна шүү, хичээгээрэй.

antalya rent a car