antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 11 comments

“Мобиком”-ынхон 2 тэрбумаар торгуулаад ч иргэдийг шулахаа зогсоох уу

нийтлэсэн Admin

Үүрэн телефоны оператор компаниудтай холбоотой гомдол их бий. Тэр тусмаа “Мобиком” корпорацийнхан иргэдийн мөнгийг бага багаар өөрийн халаас руу хийхээ юман чинээ ч тоохоо больж. ШӨХТГ-т тэдэнтэй холбоотой гомдол их ирдэг. Харин тэд иргэдийн гомдлын дагуу шалгадаг бас торгодог. “Мобиком”-ын хувьд 10 сая төгрөг юу ч биш болоод удаж байгаа. Тэд энэ хэмжээний мөнгөөр торгууллаа л гэж дуулддаг. Иргэдийг шулж байгаа нь батлагдлаа, нотлогдлоо л гэдэг. Гэсэн ч тэд иргэдийн мөнгөөр тоглож, шулахаа зогсоохгүй нь бололтой.

ШӨХТГ-ынхан тус корпорацитай холбоотой гомдлын дагуу шалгалт явуулжээ. Иргэдийн зүгээс төлбөрөө хянаж чадахгүй байна, интернэт ашиглах гэж дата багц хэрэглэх, гадаадад утсаа ашиглахад төлбөр нь маш өндөр гарчихдаг гэсэн асуудлыг тавьжээ. Энэ дагуу хяналт шалгалтыг хийхэд урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр, бичгээр байгуулсан гэрээнд нь өөрчлөлт оруулахгүйгээр суурь хураамж гэж төлбөр авсан. Үүнийгээ 2014 оны 11 сарын 18-ны өдөр захирал нь тушаал гаргасан боловч 11 сарын 1-нээс ухрааж төлбөрийг нь авсан аж.

Мөн хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгдөг. Бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл  өгдөгөөс болоод хэрэглэгчид илүү төлбөр төлөх, хэрэглээндээ хяналт тавих боломжгүй болдог. Үүнээс болж Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гараад 10 сая төгрөгөөр торгож, захиргааны хариуцлага ногдуулжээ.

Гэвч “Мобиком”-ынхонд энэ торгууль тавьсан нь ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй байгаа бололтой. Тийм ч учраас ийм хэмжээний торгууль тавиад тэд хашраагүй дахин хууль зөрчсөн байна. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудал гаргасан. Тухайлбал, давамгай байдлаа хууль бусаар ашигласан, өрсөлдөгч байгууллагаа зах зээлээс шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Энэ нь нэлээд хариуцлага өндөртэй заалт. Яагаад гэвэл энэ нь зах зээлд маш хор уршигтай нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм.

Дахин дахин торгууль тавьж, хууль зөрчсөнийг нь шалгаад тогтоогоод байхад л тоохгүй байгаа “Мобиком”-ынхныг яах вэ. Хуулиас дээгүүр эрх мэдлийг тэдэнд хэн өгөөд байна вэ.

ШӨХТГ-аас “Мобиком”-д хатуухан арга хэмжээ авахаар шийдсэн байна. Энэ арга хэмжээ нь 2.3 тэрбум төгрөгийн торгууль. Энэ торгуулиа тэд өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Иймдээ ч удирдлагууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу уг торгуулийг хүчингүй болгуулахаар ШӨХТГ-ынханд хандсан аж. Гэсэн ч үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус газраас үзэн хариуг нь “Мобиком”-ынхонд өгсөн байна.

Энэ удаа ШӨХТГ-ынхны тавьсан торгуулийг “Мобиком” корпорацийнхан төлөх болов уу. 2.3 тэрбум төгрөгийн торгуулиа төлж, иргэдийг дахин шулахгүй байж чадах уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Irgen (October 30, 2015 3:51:15 pm )

    Urgel ard tumnii harnaabd gar n dureetei yvdag baiguulag

  • irgen (October 30, 2015 4:24:07 pm )

    Unenshdee

  • zochin (October 30, 2015 4:43:37 pm )

    Shudarga bus showchdiin ugsun zahialgt niitlel baina

  • Bold (October 30, 2015 4:52:48 pm )

    Fuck you Mobicom. 76 gaas oortsgvi Nowshnuud!!!

  • Зочин (October 30, 2015 8:31:04 pm )

    2.3 тэрбумаа бага бна 5 тэрбум
    болгож торгууль тавь.ими

  • shulaach (October 30, 2015 11:20:35 pm )

    luibarchin gej mobicomiig l helne cuuri huraamj geed 54000 tug avchihna tegeed yarisan min geed120000-130000 tug avchihna har luivarchid

  • даваа (October 31, 2015 8:46:16 am )

    Холбооны зохицуулах хороо гэдэг байгууллага их муу ажиллаж байна. Нөгөө үүрэн операторуудын хооронд дугаараа хадгалан шилжиж болох хууль гарсан ч хэрэгжихгүй байна.Монголын гай, нөгөө авлига нөлөөлж энэ ажлыг зогсонго байдалд оруулсан

  • Gegee (October 31, 2015 4:17:57 pm )

    Data bagtsn lav aimaar shuldag yum bn lee operatoruudn ajlaa meddeggui meddeg tsarialj hudlaa medeelel ugdug shulj bga ni unen torgood bolohgui bol haah hurtel arga hemjee avch boldoggui yum u

  • ИРГЭН (November 01, 2015 12:10:36 am )

    СОЛОНГОСУУДАД МӨЛЖҮҮЛЖ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮҮ

  • gomo (November 01, 2015 12:18:41 pm )

    Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм Мөн Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэгээс энэ нөхрийн үйлдсэн нүглийг сонсож болно.

  • Anonymous (November 01, 2015 6:27:14 pm )

    shuldag ch gesen heregledeg dee

antalya rent a car