antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 5 comments

Д.Тэрбишдагва: УИХ-ыг цагаас нь өмнө тараах нь зөв

нийтлэсэн Admin

УИХ-ын өчигдөрийн чуулганаар төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва нэгэн сонирхолтой байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр, УИХ, ЗГ-ыг ажлаа хийж чадахгүй байна гэж нэлээд ширүүхэн шүүмжлээд авлаа.

Тэрбээр “Асуух ч юм бараг алга даа. Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл гээд бүгд холилдоод байх юм. Би төсвийн тодотгол ярьж байгаа гэж бодож байна. Өчигдөр улс төрийн намууд тавьсан илтгэл нь төсвийн тодотголын илтгэл юм уу, улс төрийн юм уу мэдэхгүй айхтар сүрхий илтгэл тавьсан.Энэ бүгдээс харж байхад төсвийн тодотгол өнөөдөр тодотгол биш л байна шүү дээ. Би өчигдөр бас хэлж л байсан гадаад томилолтын зардлаа нэмчих юм. Эд хогшилын зардлаа нэмчих юм. Тэрбум, тэрбумаар гадаадад явахаар. Тэрбум, тэрбумаар эд хогшил авна гээд тусгачихсан байна. Иймэрхүү байдлаар тодотгол орж ирээд байгаа юм. Одоо төсөв орж ирнэ. Ч.Улаан даргын хэлж байгаагаар бид төсвийг судалж үзээд Засгийн газарт нь буцаамаар юм билээ. УИХ дээр төсвийг намын бүлгүүд баахан юм ярьж байгаад жонхуу шиг юм хийчихдэг. Тиймээс Засгийн газрыг ийм юмаа зас гэж буцаах хэрэгтэй гэдэгтэй санал нэгтэй байгаа.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар юу ч хийхгүй байна. Би хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээр ороод ядаж 3.2 тэрбум ам.долларын Оюутолгойн зөрчлөөсөө ядаж 100 сая төгрөгийг нь төсөвтөө оруулаад ирээч гэж шаардаад байгаа. Орлого нэмэгдүүлэх боломж байна шүү дээ. Орлого нэмэгдүүлэх талаар ерөөсөө ажиллахгүй байна. Энд бол олон асуулт байгаа юм. Төвсийн тодотгол дээр иймэрхүү хариуцлагагүй асуудлууд байна. Төсөв мэдээж буцаагдана.

Ер нь санал хэлчихмээр байна. Ард түмэн чинь Засгийн газрын үйл ажиллагаа Оюутолгойтой холбоотой үлй ажиллагаа, оруулж ирсэн төсвийг чинь хүлээж авахгүй байна. Энэ Их Хуралд чинь итгэхээ больчихлоо. Бид одоо улс төрийн зориг гаргаад улс төрийнхөө сонгуулийг эртхэн хийчихвэл яасан юм бэ. Ийм УИХ хуралдаж, бие бие рүүгээ шүлсээ нулимж, ард түмэндээ өөрсдийгөө шившиг болгож, УИХ-ын гишүүд бие бие рүүгээ довтолдог. ЗГ нь УИХ руугаа дайрдаг. Өнөөдөр оруулж ирж байгаа төсөвт нь болж байгаа зүйл байхгүй. Өнөөдрийн ЗГ нь Дубайд очоод баахан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурчихаад түүндээ шантаажлагдчихдаг. Шалгалт хийгээд өөрт нь “зэвсэг” өгөөд байхад хийж чадахгүй байна. Ажлын хэсгээс бурууг хайх хэрэггүй. Төсөв буцаагдана. Төсвийн тодотгол нь олигтой биш байх болно. Тиймээс цаашдаа улс төрийн том бодлогоо ярьвал яасан юм бэ. Ард түмэнд ч гэсэн хүсэлт хүлээлт байна. Бүх нийтийн санал асуулга хийгээд шинэ Засгийн газар, шинэ хүмүүст ажлаа өгвөл яасан юм гэсэн саналтай байна” гэсэн юм.

Ер нь сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн зүгээс ийм “УИХ-ыг цагаасаа эрт тараах хэрэгтэй” гэсэн байр суурийг удаа дараалан илэрхийлээд байна. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар тогтвортой байх эсэх нь асуулт болж үлдээд байна.

Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • tumnii neg (October 30, 2015 2:06:24 pm )

    Enkhbayariin bugs doloogch gedgiig chin mongolchuud bugd medne chamaig

  • яг үнэн (October 30, 2015 3:06:41 pm )

    Бөгс долоогоод авгай нь залуу харчуулын юмыг долоогоод байдаг шүү дээ энэ луйварчин одоо
    болно ш дээ дахиад сонгогдоно гэж лав л үгүй шүү

  • зочин (October 30, 2015 3:29:08 pm )

    Баян сэлэнгэтэйгээ зайлж дээ

  • Anonymous (October 30, 2015 3:40:35 pm )

    энэ биш даваа бождээ

  • otgoo (October 31, 2015 3:54:42 pm )

    ter ch bish ene ch bish ooriigoo yvj olj ir gdg ene hun harin ch haaguur tenej yvaad ovoo doriun sanaa olood irev ee gj

antalya rent a car