Єнгєрсєн наймдугаар сарын 11-нд батлагдсан ч vндсэндээ хоёр сар хагас таг гацаанд орж, хэрэгжилт нь зогсчихоод байсан “Єршєєлийн хууль” навсарч, ноорч, салбарч хийсч алга болохоосоо ємнєхєн арайхийн батлагдлаа. Гэхдээ Монголын нийгэмд муу нэр, луу данстай болчихсон єнєєх 76 товариш Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хоригийг хvлээж авснаараа Монголын Парламентын тvvхэнд vлдэх онцгой гавьяа байгууллаа. Монголын нийгэм, хамгийн гол нь хууль тогтоогчид авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт “VГVЙ” гэж хэлж чадлаа.
Ямартай ч “Авилга, албан тушаалын гэмт хэрэг Тєрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлсэн, Тєсвийн хєрєнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Залилан мэхэлсэн, Хууль бусаар хєрєнгєжсєн” зэрэг таван саналыг нэмээд Єршєєл vзvvлэх тухай хуулийн тєслийг баталснаараа єнєєдрийн парламентын гишvvд тvvхэн эр зориг гаргацгаалаа. Хэлэлцvvлгийн vед буцаж ноцсон, єєрийгєє Єршєєлийн хуульд хамруулахаар vхэн хатан зvтгэсэн, хуулийн цоорхой гаргахаар заль мэх хэрэглэхээр оролдсон гурав, дєрєвхєн товаришуудыг эс тооцвол УИХ-ын гишvvд ємнєх алдаанууд дээрээ тун сvрхий дvгнэлт хийж, жинхэнэ хууль тогтоогчид шиг эх оронч шийдвэр гаргаж чадлаа. Тэд эцсийн мєчид “Бид бvгдээрээ ганцхан эх оронтой.
Хvй цєглєсєн нутаг минь Монгол, хєрсєн дор нь vvрд нойрсох эх орон минь Монгол. Гарцаагvй ганцхан энэ vнэний тєлєє авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг хvлээн зєвшєєрєхгvй” гэдгээ олонхиороо баталлаа, нотоллоо. Монголчуудын эв нэгдлийн баталгаа, Монгол тєрийн ноён нуруу болсон Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж санаачлан Єршєєлийн хуульд тавьсан хоригийг УИХ гишvvд хvлээн авч баталснаар Монгол орон авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэргээс алгуурхан холдох, алсдаа єнєєдрийн Финлянд, Швед, Швейцарь, Норвеги, Эстони шиг авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэггvй, амар тайван, цэцэглэн хєгжсєн улс болох эхний алхмаа итгэлтэй хийлээ. Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хоригт “За” гэж хэлсэн эрхэм гишvvн бvрт баярлалаа. МАН, АН, “Шударга ёс” эвслийн бvлгийн гишvvд зангидсан гар шиг байж, Монгол сайхан эх орноо цэцэглvvлэн хєгжvvлэхэд тvvхэн vvрэг гvйцэтгэх хуулийг баталлаа. Одоо тєсвийн мєнгє хулгайлагчид, авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнvvд хэсэгтээ л толгойгоо єндийлгєх аргагvй болов. Тэднийг Монголын нийгэм Єршєєлийн хуулиар хазаарлана. Єршєєлийн хуулиар яллана. Тэд одоо єчигдрийнх шиг эрээ цээргvй хулгайлж, элдэв янзын аргаар єєрсдийгєє ємгєєлєх боломжгvй болсон. Тєр, тvмнээсээ хулгайлсан болгон тєрийн тємєр нударганд нидрvvлэх хууль эрхзvйн vндсийг тавьсан эрхэм гишvvдэд эр зоригийнх нь тєлєє дахин баяр хvргэе. Ялангуяа тvvхэн эр зориг гаргаж УИХ-ын гишvvдийг Єршєєлийн хуульд хамруулахгvй байх горимын санал гаргасан “Фортуна” Н.Батбаярт талархал дэвшvvлье. Ингээд Єршєєлийн хууль батлагдах vеэр хэн ямар байр суурьтай байсныг нотлох vvднээс хоёр гишvvнийг vгийг онцгойлон хvргэж байна.
УИХ-ын гишvvн Ц.Нямдорж:
Мєн ч их цаг энд зарж байна даа. 49 гишvvн Ц.Элбэгдоржийн саналыг дэмжсэн биз дээ. Энэ долоон зvйл заалт чинь бvгдээрээ Элбэгдоржийн хориг дотор байгаа. Одоо юуг нь гайхаад байгаа юм бэ. Энэ хууль гарч ирснээр олон сайн зvйл дагууллаа. Монгол тєрийн ялзарлыг гаргаж ирлээ. Энэ хуйвалдаанд оролцоогvй улстєрч, улс тєрийн нам, хуулийн байгууллага байхгvй боллоо. Vндсэн хуулийн цэц энэ асуудал дээр гэдийгээд суучихсан. Энэ бvхний цаана ямар балиар хуйвалдаан явж байна гэж бодож байна. Энэ бvхний цаана хар тамхи, зэвсгийн наймаа, хvний наймаа бvгд хамаарна шvv. Албан тушаалын ард 10 хэрэг бие биенээ нєхєж явдаг юм. Ухаангvй ноёнд урагшгvй албат гэгчээр хориг хvртэл дутуу тавигдсан. Єнєрбаяр гэж нэг юм энд шогшоод л байгаа. Хар тамхийг єнєєдєр єршєєнє гээд сууж байна. Ингэж болдог юм уу. Яасан их эвийлж, ємєєрдєг юм. Хэрэг хийхгvй бай. Хэлмэгдvvлчихлээ гэх юм. Хэнийг хэлмэгдvvлчихсэн юм. Н.Алтанхуягаа чи нэрлэ. Эзэнтэй байдаг юм. Ил тод зарла. Та нар хууль хяналтынхан руу дайрч, дээрэлхэхээ бол. Хэцvv байдаг юм энэ байгууллага чинь. Телевиз зоож байгаад дээрэлхдэг болчихлоо.
УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ
“Хvмvvс ярьж байсан зvйлээсээ ухардаг юм байна. Ардчилсан зарчимд 8000 хvний асуудлыг 112 хvнээр vл тоодог юм байна. Хоёр л УИХ-ын гишvvн, хэдхээн Тєрийн нарийн бичгийн даргын асуудлаар єнєєдєр энэ хуулийг гацааж байна. Хэн ч энэ хуулиар гарсангvй. Ерєнхийлєгчийн хориг эрхзvйн байдлын байдлыг дээрдvvлж, дордуулсан хоёр зvйл байгаа. Ялгаварлах асуудлыг би ярьмаар байна. Энэ хууль жинхэнэ ялгаварлалтын зарчмаар орж ирж байна. Ё.Отгонбаяр гишvvнийг би чанга хэлмээр байна. Р.Гончигдорж гишvvн та хоёрын хэн нь авлигач вэ гэвэл та шvv. Та дээгvvр доогуур гvйсээр байгаад єєрийнхєє хэргийг алга болгосон юм байна. Тэгвэл битгий мєрєєд за. 300 хvнийг залилсан асуудал чинь єнєєдєр дуусаагvй байгаа. Та бол авлигач. Бид таныг энэ хуулиар хамаатуулж єршєєнє гэж бодож явсан юм.
Гэтэл та бусдын хэрэг хамаагvй, би болчихлоо гэж ярьж байгаа бол битгий мєрєєд. Ямар том чанга хашгирдаг юм бэ. Та жинхэнэ бєгс долоож яваа юм байна. Та нар эмгэнэл илэрхийлье гэж хэлдэг юм билээ. Тэгвэл таньд эмгэнэл илэрхийлье. Эргээд энэ суудлаасаа буухад чинь таныг хамгийн тvрvvнд шалгаж эхэлнэ гэдгийг хэлчихье” хэмээсэн. Товчхондоо Єршєєлийн хууль Ерєнхийлєгчийн хоригтойгоор баталгдсан нь vнэхээр сайшаалтай ч зарим гишvvдийн жинхэнэ нvvр царайг харуулж, багийг хуулснаараа Монголын нийгэмд бvр ч илvv дэвшилттэй, ирээдvй тийш хандсан хууль боллоо. Ингээд эцэст нь одоо л нэг “Хонгилын vзvvрт гэрэл харагдаж эхэллээ” гэж хэлэхгvй бол болохгvй.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (October 30, 2015 1:11:40 pm )
Баянсэлэнгэ гэдэг авгай эхний болоод эцсийн удаа УИХ-ын гишүүн боллоо. Ингээд ор мөргүй, нэргүй гээр улс төрөөс хусагдав.
-
teneg (October 30, 2015 7:06:44 pm )
ene abgai toriin ordohd soliorch ogch bnaa enhbayriig orshoosongui gej ene abgai toriin ordong doromjilj baigaa uym bh daa buzar abgaig ambaardaad hoogood ybuulaach ooroo enhbayriin bogsiig dolooj doloojil garch iree bizdee ymarch es surthuungui muu gudamjnii ynhan shig yridag muu abgai
-
зочин (October 30, 2015 8:00:09 pm )
хууль тогтоогчид авилгалд үгүй гэж чадсан ч хар тамхи мансууруулах бодисны хэргийг үгүй гэж чадсангүй дээ
-
ard olon (October 30, 2015 9:17:40 pm )
YAMAR CH BAISAN BAYARLALAA JAAHAN CH GESEN GEREL GEGEE TSATSARCH EHLEH NI. UGUI GESEN ULSUUDIIG ARD TUMEN DAHIN SONGOHGUIGEE MEDEJ BGAA.
-
Zochin (October 30, 2015 10:04:53 pm )
Bajr hurgei zuv huul bolson bn .76 hulduu yahan gessen bn.gekhdee san gesegui bagaa
-
Sain baina (October 30, 2015 11:29:05 pm )
Bayaar hurgeye! Gehdee, Nambariin Enhbayar avilgal, luivraar avsan munguu huraalgah uu? Otgonbayar, Bayar, Miyegombiin Enhbold, Badamjunai, Sugar, Ulaan, metiin humuusiig shalgah tsag hezee ve???????????????????????
6 Comments