Аргын тооллын 10 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 18, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Олон гариг эрхэс өнөөдөр эрчүүдэд өөрчлөлт илгээнэ. Үүнээс болж эрүүл мэндийн хувьд хууч өвчинтэй хүмүүсийн өвчин бага зэрэг сэдрэх тул эмчилгээ хийлгэх эсвэл эмчид хандах шаардлага гарна. Эрүүл бус хоол хүнсний хэмжээ, согтууруулах ундааны хэрэглээндээ анхаар. Шинэ залуу ажилчид сүрдмээр, зарим нэг нь танд хамтран ажиллахад бага зэрэг тухгүй, эргэлзээтэй санагдах ч шинэ ажлынхаа үйл явц, нөхцөлд тохируулан ажилла. Сорилт, өөрчлөлтүүдтэй өөрийнхөө чадлаараа нүүр тул.Үхэр – (4/20-5/20)
Од эрхэс танд чухам өнөөдөр л амжиж шинээр ажил үйл эхлэх эсвэл ажил хэргийн чухал гэрээ хэлэлцээрээ хийхийг зөвлөж байна. Эдгээр нь маш амжилттай болох бөгөөд өндөр үр дүн авч ирэх болно гэдгийг танд амлаж байна. Түүнчлэн эсрэг хүйсний хүмүүстэй хамтран ажиллахад илүү үр өгөөжтэй байх магадлалтай. Мөн таныг хувь заяаны эргэлт эсвэл хувийн амьдралын өөрчлөлт хүлээж байна.Ихэр – (5/21-6/21)
Гэр бүлтэй болох, байр авах ажлаа дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Өндөрлөг рүү бүү тэмүүл. Мөнгөний асуудал дээр та хянамгай бай. Найз нөхөд, ойр дотныхондоо хэтэрхий өгөөмөр, өглөгч, үрэлгэн бүү бай. Өнөөдөр хуучин төлөвлөж байсан ажил, холбоо харилцааг дуусгах хэрэгтэй. Бизнес болон хувийн амьдралдаа өөрчлөлт гарахаас сэргийл. Сэтгэлийн хямрал, ажил дээр гаргасан алдаа, муу санаатны атаа хорсол зэрэг нь ихэрийхний үp бүтээлтэй ажиллагаанд саад болно.
Мэлхий – (6/22-7/22)
Од эрхсийн нөлөөгөөр оюуны чадвар өндөр болно /дүрслэн бодох чадвар, ой ухаан, зөн билэг г.м/ Энэ нь хүчин чармайлтыг багасгаж үр дүнг нэмэгдүүлнэ. Өөрийн авьяас чадварыг олон түмэнд харуулна. Таны ажил хэрэгч ба хариуцлагатай байдал нь удирдлагын магтаал сайшаалыг хүртэхэд хүргэнэ. Харин шинэ санаа нь орлогын үүсвэр олоход нөлөөлнө. Сэтгэл санааны нисэлт нь таны эрүүл мэндийн байдалд эергээр нөлөөлөх болно. Өөрийн сайн сайхан болон ядарснаа мэдэрнэ. Мөн настай хүмүүсийн эрүүл мэнд тавгүйтнэ. Багачууд хичээл номдоо хэт шамдсанаас ядаргаанд орж болзошгүй.
Арслан – (7/23-8/22)
Хосуудын харилцан ойлголцолд таагүй. Тайлбарлахын тулд сэтгэл санааны ба эв зүйгүй байдал хосуудын харьцааг хүндрүүлнэ. Хэрвээ та иймэрхүү байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэнч чанар болох чин сэтгэлээ алдана. Үүнгүйгээр дотно харилцааг тогтоох огт боломжгүй. Мөн дотны найзаа гомдоохоос сэрэмжил. Тэд танд найддаг бөгөөд та ч бас үүний хариуд тэдний тус дэмийг авдаг гэдгээ мартаж болохгүй.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох, мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээг солих боломж олдоно. Хэрвээ та хамаатнууд, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагахгүй байвал зөв шийдвэр олж чадна гэж горьдоод ч хэрэггүй. Бүхнийг өөрөө шийдэхийг эрмэлз. Та үдээс хойш баримжаагаа олж, арга барилаа өөрчилж чадвал үүсэх зөрчлийг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Ганц бие эмэгтэйчүүд өнөөдөр тэнгэрээс од шүүрэх магадлал өндөр байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Хамаатнууддаа анхаарал тавь. Эцэг эхээ анхаарлын гадна бүү орхи. Үүний тань төлөө тэд танд туйлын их талархах болно. Амьдралын нийтэч байдлыг мэдрэхэд эцэг эхтэйгээ харьцах харьцаа багагүй ач холбогдолтой байх болно. Ихэнх жинлүүрүүд хөндлөнгийн ажиглагчийн дүрд тоглож мөн гар дээрээсээ боломжийг алдах өдөр. Тайван байдал мөн дотоод зан төлөв тань дурын хүнд асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална.
Хилэнц – (10/23-11/21)
Хилэнцүүдэд барьж дийлхийн аргагүй эрч хүч бий болсоныг анзаарна. Хэрэв таны төрсөн өдөр тохиодог бол та хамгийн том бэлгийг хайрынхаа хүчээр олж авна. Гэнэтийн санамсаргүй тохиолдлоор алдартай хүнтэй танилцах бөгөөд үүнд та сэтгэл санаа маш их догдолсон байна. Харин ганц бие хилэнцүүд урьдын хайртай байсан хүнтэйгээ таарах бөгөөд та хоёрын хайрын үргэлжлэл өнөөдөр дахин эхлэхийг үгүйсгэхгүй.
Нум – (11/22-12/21)
Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ажил дээрээ байх аргагүй болж мэднэ. Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Өнөөдөр эртхэн гэртээ харихыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгийг байлгахаа мартав. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, мөн сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Танд урт удаан хугацааны амралт хэрэгтэй.
Матар – (12/22-1/19)
Санаснаа хэрэгжүүлэх, ажил төрөлдөө өсөн дэвшихэд таатай. Сүүлийн үед шинэ технологийн талаарх ажил тань маш үр дүнтэй болж та түүнийг шинэ албан тушаал дээр үргэлжлүүлэн хийх болно. Сарын сүүлээр эцэг эхийн аль нэгэн эсвэл найз нөхөд тань таны ажил хэрэгт туслах болно. Ажил дээр хайрын холбоо үүсч болзошгүй.
Бумба – (1/20-2/18)
Та болон таны хайртай хүмүүсийн үл ойлголцол эцэс болж, ганхаж байсан харьцаа бэхжинэ. Та хувийн амьдралаа хэвийн болгох таатай тохиолдлыг удаан хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла. Хуучны андтайгаа учирна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь таатай байна. Нөлөө бүхий хэн нэгэн гарч ирнэ. Бүх асуудлууд санхүүгийн зарлага мөн оролцоотой холбоотой байна. Албаны богино хугацааны эсвэл нийгмийн байдалтай холбоотой байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.
Загас – (2/19-3/20)
Одод хайртыгаа илбэдэх бүхий л боломжоор хангах нь. Сэтгэл татам сонирхолтой, хайрдурлалын үйл явдлууд хүлээж байна. Өөртөө итгэлтэй бай. Тэгж чадвал бүх зүйл таны гарт байна. Ингэсэн тохиолдолд санхүүгийн байдал сайжирна. Хэрэв хүсвэл энэ оройгг гэрээс гадуур өнгөрөөгөөрэй.
Дэлгэрэнгүй
Баасан, 2015 оны 10 сарын 30
Загас – (2/19-3/20)
Материаллаг байдал сайн байна. Тэдний амьдралд мөнгө их үүрэг гйцэтгэнэ. Зээл тавьж эсвэл үнэтэй бэлэг авч бусдаас хараат болохоос болгоомжил. Хамгийн амар амгалан байх хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Танд тэр тухай сайтар тунгаан бодох цаг ирнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.