antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 1 comment

Орхон аймгийн Засаг дарга зодуулсан гэх хэргийн тухайд

нийтлэсэн Admin

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНХЖАРГАЛ ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ОЮУНБАТЫГ ЗОДСОН ГЭХ ХЭРЭГ ДУУЛИАН ТАРЬЖ БАЙНА-

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарын зодолдсон гэх дуулиан эцэстээ хэрээс бүр хэтрэв. Зодсон, зодуулсан гэх хоёр талын бие биенээ төнхсөн далд хар пиарын мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлж дараалан гарч байна. Үнэн хэрэгтээ эр улсууд зодолдсон бол хоорондоо учраа олчих, эсвэл шууд ил ярилцлага өгчих нь зүйтэй болов уу. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат зодуулснаасаа болоод бие нь тааруу, хотод эмнэлэгт хэвтэж байгаа гэх мессэж тарж буй ч өчигдрийн байдлаар Засаг дарга Д.Оюунбат нүдний шил зүүчихсэн ажилдаа орчихсон яваа гэж байна. Зодсон гэгдээд буй “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нь энэ талаар олон нийтэд хандан тайлбар өгөх бодолгүй байна гэдгээ мөн мэдэгдэж байгаа. Эрдэнэтийнхний зодолдсон гэх дуулианыг дэвэргээд байгаагийн цаана хэн хэн нь улс төрийн ашиг хонжоо хайж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болов.

Тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Орхон аймгийн Засаг даргыг зодсон тэр Б.Мөнхжаргал гэгчид хариуцлага тооцох болно” хэмээн сүржин мэдэгдэл хийж эхлэв. Засаг дарга Д.Оюунбат эхнэрээ дагуулж улсын мөнгөөр гадагшаа тансаглаж байгаад ирэв гэх мэдээлэл бас тарж байв. Энэ мэтээр болсон явдлыг дэвэргэж даамжруулах сонирхол аль алинд нь байгаа нь илт. Ер нь Орхон аймгийнхны дуулиантайхан амарсан БНСУ-ын Чэжү арал дээр юу болсныг толилуулъя. Тэнд амарч байхдаа буюу өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр Засаг дарга Д.Оюунбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт”-ийн Хуулийн хэлстийн дарга Б.Мөнхжаргал нар ам зөрсөн байгаа юм. Урьд нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Б.Мөнхжаргал нь Засаг даргаа багагүй шүүмжилчихдэг байсан аж. Орхон аймаг бол “Эрдэнэт” үйлдвэрээс багагүй хөрөнгө санхүүжилт авдгийн хувьд Засаг даргыг хэт үрэлгэн, хувийн эрх ашгийг бодож байгаа шүү гэдгийг Б.Мөнхжаргал удаа дараа шүүмжилж байжээ. Мэдээж “Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн даргын хувьд “Эрдэнэт”-ээс гарч буй мөнгө Орхон аймагт хэрхэн шингэж орж байгааг тэрбээр багцаалалгүй яахав. Тиймээс Чэжүд амарч байхдаа Б.Мөнхжаргал нь Засаг даргадаа хандаж “Чи их үрэлгэн байгаа шүү. Хот тохижуулахад цэвэрлэгээний машин худалдаж авах мөнгөөр хувьдаа ямар үнэтэй тансаг автомашин авдаг юм бэ. Ядахнаа Лексус болтугай ч авч болоогүй юм уу” гэж хэлжээ. Тэгтэл Д.Оюунбат дарга “Чам шиг Архангай аймгаас ирсэн цагаач олон юм ярихгүй шүү” гэж хариу хэлж. Маргаан улмаар даамжирч тэд заамдалцаж нэг нэгнээ цохиж. Энэ үед Д.Оюунбат “Чи хамар хугалчихлаа ш дээ” гэж хэлсэн байдаг аж. Ингээд маргаан гарсан өдрийн маргааш нь Д.Оюунбат дэлгүүр энэ тэр хэсч нөгөөдөр нь буюу есдүгээр сарын 20-ны өдөр Монголд эх орондоо иржээ. Тэнд зүв зүгээр явж байсан мөртлөө Монголд ирэнгүүтээ эмнэлэгт хэвтэж, өвчтэй гэх жүжгийг Д.Оюунбат дарга тавьж байна гэж Б.Мөнхжаргалын талаас үздэг аж. Гэхдээ Д.Оюунбатын биед гэмтэл үүссэн байх магадлал тун өндөр. Учир нь өнгөрсөн жил Д.Оюунбат эрүүгээ хугалж гэмтээж байсан гэнэ. Тэр гэмтэл нь дахин сэдэрсэн байх магадлалтай юм. Ийнхүү дуулиан дагуулсан Орхон аймгийнхны амралт өнөөдөр өрнөж буй будлианы эх суурь болжээ. Үүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгох хэрэгтэй болж байх шиг байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биеэ гөвшихөөс хэтрэхгүй хэд хонож байх шив.

Б.ДОЛЗОДМАА

medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 06, 2011 12:59:40 pm )

    oyunbat gedeg nuhur ih idsen uusandaa sagaad dandaa heruul zodoon hiij hund gai boldog hun chadvargui medleggui hun bna shuu dee MAH nuhduud butehgui huneer ard tumnee darluuldagaa bolimoor yumdaa unen ug helsen huniig uuruul urvulzsen bna odoo yay gehvee harin avsan ugsun avilgiig ni odoo gargah heregtei ene hunii hemjee ni duussan bna

antalya rent a car