Сүүлийн үед, намууд маань төдийгүй, ламууд маань Хятадын коммунист намд нэгдсэн гэх яриа их гарах боллоо.
Саяхны даншиг наадам өмнөд хөршид дагаар орж буйн наадам, өмнөд хөршийн мөнгөөр наадам хийсэн, өмнөд хөрш зохион байгуулсан гэж их ч шүүмжилллээ. Bstan bzugs буюу бат оршил гэсэн утгатай үгнээс даншиг үүссэн. Халх Манжид нэгдсэн 1696 онд анх хийжээ. Шарын шашныг дэмждэг өмнөд хөршид талархах, талархсан Богдод бас талархах давхар давхар агуулгатай байж. Энэ хоёр агуулгын аль нь сая оршсон юм бол. Даншиг наадмын үеэр коммунист шарын шашинд дагаар орсон лам нар маань эрхэм дээд багш нар болж аяглалаа.
Даншигийг нийслэлийн албан ёсны ТВ UBS шууд дамжуулахдаа: “Тэр хүүхдүүд дагуулсан дүр бол Хашин хаан буюу манжийн анхны амбан, шарын шашныг ивээсэн буянтан гэгээнтэн. 7-р сарын 11 бол зэр зэвсэг хангинаж, цус урсаж, дайн дажин болсон нүгэлтэй өдөр. Мал хуй туранхай, өвс ногоо ургаагүй тарчиг зутруу цаг. Тийм өдөр наадам хийх биш, энэ өдөр даншиг хийвээс зохилтой. Шарын шашин бол монголчуудын жинхэнэ соёл, эрийн гурван наадам бол соёл биш, хаана ч байдаг л зүйл. Цаашид бол шашны зан үйлээр даншгаа хийгээд л явах хэрэгтэй” гэх зэргээр ярьсан гэнэ. Яг тэгж ярихыг бол зохиогч сонсоогүй, бүрэн үзээгүй. Гэхдээ олны үг ортой гэдэг.
Хятадын коммунист намын (ХКН) Банчин богдод манай лам нар дагаар орж сүслэн биширсэн, Далай ламтай дайсагнан тэмцэлдэх болсон, үүнийхээ төлөө ХКН-аас ихээхэн хэмжээний мөнгө төгрөг авдаг гэх яриа ч нэлээн гарч байсан.
Нацагдорж хамба энэ талаар өчихдөө: “Банчин лам бол гэлүгбагийн шашны том төлөөлөл мөн үү, мөн. Банчинг монголчууд биширч ирсэн үү, ирсэн, одоо хэн яагаад Банчин ламд дургүй болов” гэжээ. Гэхдээ манай монголчууд ХКН-ын Банчинг биширч байгаагүй, коммунистба ч гэдэг юм уу, маоба гэж монголчуудын шүтдэг шашин байхгүй гэдгийг эрхэм хамба умартжээ, нам лам хоёрыг, Монгол Хятад хоёрыг ялгахаа байжээ.
“20 гаруй хийдийн маань 60 гаруй том лам цугларч, Монгол улсад Хятад тусалж байгаа, бид ч тусламж авъя гэж ярилцсан, хандсан. Элчингийн хүнтэй ярилцсан. Бидэнд туслахыг зөвшөөрсөн. Тусламжийг бид хувьдаа аваагүй. Шашнаа хөгжүүлж байгаа” гэж мөн өчжээ. Хамба Нацагдорж, Санждорж, Дамбажав нар Хятадаас тусламж гуйх хөдөлгөөнийг оройлон өрнүүлжээ.
Нацагдорж хамба сүүлийн үед Оточ маарамбын болон Манба дацангийн өргөтгөл гэж 9 давхар байшин 2-ыг сүндэрлүүлжээ. 20 гаруй жил шавилхан байшинд болоод байснаа гэнэт ингэж өргөтгөн тэлнэ гэдэг гайхалтай. “Энэ бол хятадын тусламжтай холбоогүй, миний 25 жилийн хөдөлмөрийн буян” гэжээ. Санждорж хамба 7 давхар байшин босгосон гэх агаад, “Үгүй, энэ бол Гандангийн Чойжамц хамбын атаархаж гаргасан яриа” гэдэг аж.
“Далай ламын тодруулсан Банчин богд үнэн, өнөөдрийн Банчин богд худлаа гэсэн яриа гарч байна. Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг хооронд нь талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн бодит явуулга. Далай ламын хүмүүс Хятадын ард түмэнтэй асуудалтай байдаг. Бид үүнээс ангид байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны нөхөд биднийг дотор нь үймүүлж байна. Бид цаашдаа арай өөрөөр ярина. Гүтгэсэн, гадны гар хөл болсон этгээдүүдийг хүлцэхгүй. Монгол лам нарыг дээрэлхэж болдог гэвэл тийм биш” гэж Нацагдорж хамба Далай лам руу дайрч давшлан ярьжээ.
Шинэ цагийн “Арслан тайж” нарын тухай сэтгүүлч Б.Энхболд бичиж, дээр дурдсан 3 хамбаас гадна Ч.Цэдэндамба, М.Чүлтэмжамц, Л.Батцэнгэл, Д.Мэндбаяр, Т.Ариунболд, Б.Ариунболд, Ж.Гончигсүрэн, Г.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн, Л.Батаахүү нарыг мөн дурджээ. “Эдгээр лам нар Хятадын гар хөл болж, эртнээс биднийг Хятадад алгуурхан уусгаж байсан байж болзошгүй юм. Эдний хаашаа явах суух, хэнтэй уулзахыг хятадууд мэддэг болсон мэт” гэж эл сэтгүүлч халаглажээ.
Хятадын хоёр иргэн Монголд амь насаа алдахад манай Дашчойлин, Манба дацан, Их Хүрээ хийдээс том лам нар очиж ном уншсан хэрнээ, аймшигтайгаар амь насаа алдсан 4 настай монгол охины дурсгалыг хүндэтгэх нийт үндэстний арга хэмжээн дээр ирж ном уншихыг урихад оролцоогүй аж.
Хятадын талыг баримтлагч хамба нарын нэг нь л гэхэд хахуулиар сүмийн эрх олсон, тракторчноос өөр боловсролгүй, ёс зүйгүй этгээд гэх ба, Далай ламыг дэмжинэ гэж Энэтхэгээс их хэмжээний тусламж авдаг байжээ. Бас нэг Хамба сүмийн бурхан тахил дахин дахин хулгайлж ял авч байсан, өөр хэрэгт ч холбогдож асан, НИТХ-д ч дэвшиж явсан, Дамбадаржаалин хийдийн газрыг залилан булаасан гэнэ. Тус хийдийн ажлыг сайжруулахаар очсон шинэ хамба зарим ламд хутга шөвөг тулгуулан дарамтлуулж, арга буюу орхин одож байжээ.
ХКН-д дагаар орсон лам нарын фракци маань Д.Чойжамц хамбыг IX Богдыг заллаа гэж шүүхэд өгч, булхайг нь илчилнэ гэж баахан пижигнэлджээ. Харин одоо тэд ХКН-ын Банчин Богдын тодруулах, өөрөөр хэлбэл ХКН-ын тодруулах Х Богдыг залах бизнес хийх гэж баахан пижигнэлдэж буй. Энэ нь нийт монголын ард түмнийг Банчин лам, ХКН-д мөргүүлэн дагуулна гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Би Х Богдыг нас барахын өмнө дахин төрөхдөө Монголд төрнө гэж хэлүүлж дүрсжүүлээд иргэн болгосон. Та нар зөв Богд тодруулаарай” гэж эдэнд итгэл найдвар хүлээлгэжээ. Э.Бат-Үүл ч тиймэрхүү зүйл ярьдаг юм байх. Монголд төрнө гэж хэлүүлдэг нь юуны өмнө Богдыг Далай ламаар тодруулгахгүй гэсэн санаа болой.
Монголын лам нар хаанаас мөнгө авснаараа дөрөв хуваагдсан гэнэ. Хамгийн хүчирхэг, хоёр улсын төр засгаас бүрэн дэмжлэгтэй нь ХКН-ын фракци. Мөн Далай ламын, Гүрдаваа ринбучигийн, Ажаа гэгээнтний фракци гэж буй аж. Зурхайчид таарахгүй маргалдаад байдаг нь бас л Хятадын талыг баримталдаг баримталдаггүйгээрээ хуваагдсанаас үүдэлтэй гэнэм.
Банчин ламыг анхнаас нь шарын шашныг хагаралд оруулах гэж Манжийн бодлогоор тодруулжээ. Түүнээс хойш Далай лам, Банчин лам нарын харьцаа их ээдрээтэй байжээ. Далай лам шашнаа эрхэмлэнэ, Банчин лам улс төрийг эрхэмлэнэ.
Банчин ламыг Далай лам тодруулна, олон асуудлыг нь хариуцан шийдвэрлэх ёстой. Бие биеэ бас хүлээн зөвшөөрөх учиртай. Шашныхаа дэг жаягийг дагахгүй бол Банчин лам биш л болж байгаа юм. Манай лам нар ч шашнаа дагахгүй бол лам ч биш, юу ч биш болно гэдгээ анхаарууштай.
III Далай ламын үед анх Банчин лам тодорчээ. ХХ зууны эхээр, XIII Далай лам Түвдэнжамцын үед Түвд зэвсэгт хүчнийхээ зардлыг өсгөж, тусгааа тогтнолоо бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Тэгэхэд IX Банчин Түвдэнчойжинямынхан эсэргүүцэн зөрчилдөж, гоминдантай холбооцож байсан байдаг. 1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү дүрвэсний дараа Х Банчин лам Лувсэнпэрэнлэй Чойжинямын байр суурь өсжээ. Гэхдээ 1969 онд шоронд орж, 1977-1982 онд гэрийн хорионд байж, 1983 онд хятад эмэгтэйтэй гэрлэж, 1989 онд нас нөгчжээ. Нас барахын өмнө, БНХАУ Түвдийг эзлэн эрхшээснийг шүүмжлэн буруушаадаг байжээ.
Далай ламын тодруулсан удаах XI Банчин лам Гэндэнчойжинямыг бага хүүхэд байхад нь Хятадын цэргүүд эцэг эхийнх нь хамт барьж авч явж, одоо хүртэл хорьж байгаа. Харин ХКН Жалцанноров гэх хуурамч Банчин богдыг тодруулжээ. Энэ үйл явдлуудыг эсэргүүцэн, Ажаа гэгээнтэн АНУ руу дүрвэсэн байдаг.
Энэхүү хуурамч Банчин ламтай манай лам нар сүжрээд салж хагацахаа байсан билээ. Энэ жил улсын наадмын дараа бас очиж уулзацгаагаад ирсэн. Тэгэхдээ Даншиг наадам хийх зардлыг хэлэлцэж шийдвэрлэцгээсэн гэнэм. Монголын нийслэл тийм ч их мөнгө гаргаагүй гэх. Өвөр Монголд бараг өдөр бүр наадам хийж, Дундад улсын тал нутгийн соёлыг дэлхийд таниулна гэж кампанит ажил өрнүүлж буй. Тэрний үлгэрээр хийчихсэн юм байх.
Доржшүгдэн шүтээний асуудал гэж том асуудал бий. Нэгэн хувилгаан харгисаар алуулсанд, хойд дүр нь шарын шашинд тангаргаар тэрсэлсэн буг болж, муу үйл хийх, Түвдийн тусгаар тогтнол, Далай ламын амь насанд дайсагнан хорлох болжээ. Далай лам, шашны эв нэгдэлд таагүй ханддаг зарим том толгой лам энэхүү Доржшүгдэн гэх тангаргийн бугийг жинхэнэ Будда, тэгэхдээ гэм нүгэлтнийг хайр найргүй гэсгээн цээрлүүлэгч хатуу Будда гэхчлэн мунхруулж шүтүүлэх болсон байна. Мэдээж Банчин лам, манж-хятадын явуулгачид ч хуурамч шүтээнийг талархан дэмжиж, хагалан бутаргажээ. Далай ламынхан Доржшүгдэнийг хятад шүтээн ч гэдэг.
1970-аад оноос Далай лам Доржшүгдэнийг шүтэхийг хатуу хориглож, шүтэгсэд нь надтай битгий харьц гэсэн. Социализмын үед манай сүм хийдэд НАХЯ-ныхан лам дүрээр их байдаг байсан. Доржшүгдэнг улам ч шүтүүлээ биз. Манай НАХЯ-ныхан метрополи өөрчлөгдөхөд “бид хамгийн түрүүн баларна” гэж үзэж, шинэ метрополийн НАХЯ-ныхантай яаран сандран ахан дүүгийн харилцааг тогтоосон байдаг.
Өнөөдөр Монголд Доржшүгдэнг шүтэхийг Банчин богд, ХКН-аас их дэмждэг байна. Манайхан ч баяжуулдаг бурхан гэж цуурхан шүтнэ. Баяжуулах ч юу байхав. Гол нь энэ чинь бурхан биш буг шүү дээ. Будда гээд буг шүтэж байна. Монголын сүм хийд буддист биш, бугист сүм хийд болж таарч байна даа, шашны номоороо бол. Ийм шүтээнтэй хүн буг чөтгөр л болно уу гэхээс, яаж өөдлөх вэ.
Монголчуудыг шүтүүлэхийн тулд Доржшүгдэн бол монгол Далай ламын хойд дүр гэсэн цуу тараадаг. Гэвч тийм биш юм.
Ер нь манай төр, улс төр, бизнесийн томчууд ХКН-ын лам хувилгаадад маш их хөрөнгө хүч заран сүсэлж мөргөж, хойчоо даатгадаг бөгөөд, мөн чанартаа тэдний шашин нь ХКН болжээ.
Өдгөө Х Богдыг Банчин ламаар тодруулгана гэх том бизнес хэрэгжиж буй гэнэм.
1925 онд Гомбо-Идшин гүн Лувсандорж гэдэг хүүг Монголоос тодруулснаа, 1926 онд Банчин ламаар батламжлуулж байжээ.
1920-30-аад онд Банчин лам Гоминданыхантай нийлж, БНМАУ-ын дотоод хэрэгт хутгалдан үймүүлж байсан байдаг. “Банчин ламын шороон түмэн цэрэг ирэх гэж байгаа” гэж олны бухимдлыг дэвэргэн хөөрөгдөж, бослого өдөөлгөж байсан, “Банчин ламын ивгээлд орохын тулд дүрвэцгээ” гэж түм түмээр нь дүрвүүлж байсан явдал үүнтэй холбоотой. Өнөөдөр тэрхүү бослого, дүрвэлтийг Монголын ард түмний ганц бахархал гэх нь холгүй сурталчилж, эх орондоо эргэж нэгдэх гайхамшигт хөдөлгөөн гэх нь халаг хөөрцөглөдөг болсон нь учиртай.
Шарын шашныг ивгээдэг гэж Манжийн хааныг Манзушрийн хувилгаан хэмээн шүтүүлдэг, тусгаар тогтнолын төлөөх 1910, 20-иод оны тэмцэлд дургүйцэн хандаж, гол зүтгэлтэн баатруудыг нь харьтай хамсран хорлож хөнөөж байсан шар феодалууд Хятадын талыг баримтлах нь хэтрээд, ард олны сүсэг бишрэлийг ашиглан, 20, 30-аад оны үймээн самуунуудыг өдөөж байсан. Өнөөдөр тэр цаг өөрийн эрхгүй санаанд орж байна.
30-аад онд Банчин ламаар Богдыг тодруулгана, шашныг мандуулгана гэх асуудлыг таслан зогсоож байсан бол өдгөө сэргээн хэрэгжүүлж байна.
1999 оны 8-р сарын 2-нд 17 сүм хийдийн тэргүүд IX Богдыг Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжилжээ. Удалгүй түүнийг албадан гаргасан бөгөөд байнга элдэвлэн зовоож, “хараар” нуугдан суухад ч хүргэж, насан нөгчтөл нь нам-лам мөрдөн мөшгисөн агаад, “Монголд төрнө гэх үгийг чухам би хэлүүлсэн” (Далай ламаар удаах Богдыг тодруулгахгүйн тулд) гэж өнөөдөр “гавьяагаа” булаалдаж сууна. Монголын ҮАБЗ-ийнхөнтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтан уулзаж, дараагийн Богдоо Далай ламын оролцоогүй тодруулаарай гэж хэлсэн гэдэг. Энэ нь, манай Банчингаар тодруулгаарай гэсэн үг болохыг тааж ядах юун.
ХКН-ын Банчин лам, ХКН-ыг шүтэх улс нь шүтэг ээ, яахав. Монголд шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй.
Юмыг юмаар нь л нэрлэж явъя. Буддын шашин нь Буддын шашнаараа яваг.
Хамгийн гол нь, Далай ламыг дагав гэж нэг буруудах, ХКН-ын Банчин ламыг дагав гэж бас нэг буруудаад байгаа бол шашны тусгаар тогтнол хэрэгтэй болж. Гадаадын хэнийг ч дагалгүй, Богд гэгээнээ шашны тэргүүн болгоод сүм хийддээ монгол уншлагыг залъя.
Ч.МӨНХБАЯР
Эх сурвалж: Sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 27, 2015 1:46:43 pm )
Cолиорол
-
bold (October 29, 2015 12:11:36 am )
sanjdorj gej lam bol snar orximjnii tsaana nuugdsan cnar xubalz biznes lam
-
bold (October 29, 2015 12:15:56 am )
sanjdorj gej lam bol biznes cnar nubalz
-
-
Zochin (October 27, 2015 1:48:50 pm )
Tuuh medehgui ard olnig munhruulaad yahav ertnees mongol uls Dorjshugdend shutej irsen odoo hurtel hotin tuvd Choijin lamin sum mongolin gants uldej hotsorson Dorjshugdengiin hiid bgaag yu gej oilgohuu Dalai lam uuruu shutdeg bsan kino ni hurtel USA d hudaldaand bdag shuudee Dorjshugded bol jinhene sharin shashnig hamgaalagch sahius shuu
-
dgdgdgdg (October 27, 2015 8:20:19 pm )
chi tuux medlee yu manjiin xaaniig manzushir burxanaar orgomjilj danshig naadam anx xiisniig olj unschixaad xuts .manjiin xaan bux mongolchuudiig lam bolgo gej dalai lamd zarlig buulgaj bsan ni margashgui unen tuux za jaalaa
-
-
ЗОЧИН (October 27, 2015 3:05:36 pm )
Энэ Мөнхбаяр аль нэг намын захиалгат зүйлийг л бичсэн байна.Сонгуулийн өмнөх жил сөрөг хүчнүүд маш их захиалгат зүйл бичүүлнэ дээ.Энэ бүхэнд итгэх хэрэггүй.Зарим сэтгүүлчинцэрүүд мөнгө авч энэ мэт зүйлийг их бичнэ дээ.
-
Anonymous (October 27, 2015 8:27:07 pm )
zaxialaad bsan yum alga l bx shig bna unen l yum bichisen bna.AH xan unen yumand unexeer durgui xumuus yum daa.1921 onii xuvisgaliig mon ix uguisgej bgaa daa.1911 onii manjiin esreg xuvisgaliig bogd udirdaj xiisen yum l xutsaad bxiin.manj uls xeden onii xeden sard bxgui bolloo medex uu malaa.bxgui ulstai baildaad l bsan yum shig erguu yum yariaad l bgaa shuu AH iin teneguud.ter xuchirxeg bsan manj ulsiig 2000 xurexgui tsergeer diillee yu.xyatadiin undesnii xuvisgal garch manjiin toriig unagasan boloxoos ter manjiin bool soxor tuvded yag l boslogo gargax zorig zurx bj xaragdaach
-
-
Anonymous (October 27, 2015 3:47:11 pm )
Халх Манжид нэгдсэн 1696 онд анх хийжээ. Тэр хүүхдүүд дагуулсан дүр бол Хашин хаан буюу манжийн анхны амбан, шарын шашныг ивээсэн буянтан гэгээнтэн гэжээ. Харин үнэндээ бол ард олноо дагуулан манжид пагаар орж бууж өгч байгаа Өндөр гэгээн Занабазарын дүр юм.
-
ok (October 27, 2015 4:08:26 pm )
zugeer Chingis haanaa shutej amidar. tertee tergui uchirtai bolood l huch ihtei mongolchuudad tenger shut gej tsaanaasaa helee biz. Shariin shashin shuteed l mongol uls suirsen. Uy unen ene unen shuu.
-
Anonymous (October 27, 2015 8:33:03 pm )
chi xarin zov bichij mongolchuud unexeer zaaval yum shutex geed bgaa yum bol chingis xaanaa shutej bolno sh dee.zaaval xeden shar xuvalzad xamag mongoo tuushaaj bxaar.unexeer ta nar xusej baival xiimoriin sang tuvd xelnees orchuulaad unshaad uzeerei hehehehe zugeer l neg shuleg shuu.shuleg unshuulaad xiimori sergedeg yum bol minii nutag shulegiig neg saixan yaruu nairagchid mongo ogoj bgaad unshuulaxgui yu.
-
-
dgdgdgdg (October 27, 2015 4:17:19 pm )
ene xun yag uneniig bichij.lam nar bolon uul baatar nar manjid dagaar orson bayariig mash orgon delger temdeglej bilee
-
anarhist (October 27, 2015 5:52:28 pm )
ulaanii ursgaliig dagaj shuteh hergtei ugui bol undsen shuteen buu murguluu songoh tsag bolson
-
ИРГЭН (October 27, 2015 5:57:13 pm )
тэнэглэл хэрэгүй
-
Anonymous (October 27, 2015 7:26:03 pm )
Arai ch de. Bolio neeree. Burhan shuteh heregtei yu heregtei. Gehdee burhan shuthed ymar negen ursgal dagalgui, gadaadiin shashing shutelgui eh delhiidee zalibarch morgoj baival bolno shde. Mongold buh yum uls torjuuleed hereldej uraldaj yag l zolibin nohod neg negenluugee arhihirch zuuhtai yasan adilhan bnaa. Bi dahij gandan hiid yvj orgol baihgui, ger buleesee ch bas guij zahih bolno. Gandan orson ch tsaanaa l neg setgel durgui hurdeg. Saihan zaluuchuud boonooroo shar huvtsastai nom unshaad baidag. Mongolchuud maani 3 say irgentei baga hun amtai ulsad iim olon lam baidag ni yduugiinh bas l hooloo olj ideh arga bolvuu gej bodhiin. Ayga hool ashig sonirholoos oor une tsenetei yum gej hend ch bii shu de!
-
Anonymous (October 27, 2015 8:54:15 pm )
БАС ЭНЭ Л МАНАЙД ДУТАЖ ГЭНЭ
-
zochin (October 27, 2015 10:15:48 pm )
eej aavaa, hoh tenger uul us baigalia shut .
-
baagii (October 27, 2015 10:19:52 pm )
ta nar yu ch meddegui yum bn……mongol chini buugiin shashintai shdee..!!!!!!!!!!!!
-
зочин (October 27, 2015 11:33:10 pm )
Ямар а ймаар юм бэ шашныхан хятадаас мөнгө авч даншиг хийсэн бат үүл бас нийслэлийн төсвөёс мөнгө гаргаж дагаар оржээ манайд төрийн бодлого байна уу
-
amaraa (October 28, 2015 9:51:52 am )
сонирхолтой асуудлаар нийтэлсэн байна, мөнгө гэдэг зүйл ямарч нийгэмд төрөл арилжуулах эд буюу лам нарт хүн чанар, ариусахуйн мөс нь хайлаад урсац буй нь дэлхийн дулаарал л нөлөөлсөн байх ум мани бад ми хум
-
gg (October 28, 2015 10:02:30 am )
ZUD BOLHOD NOHOI CHONO TSADAJ ZUL GOLHOD LAM TAIJ NAR TARGALNAA GEJ!!! URUUDAH UNDESTEN SHASHIN SHUTLEG UUDLUH UNDESTEN SHINJLEH UHAAN GEDEGDEE!!! BIDNIIG ENE BURHAN SHASHIN SANSART AVAACHIHGUI SHU!!! 21 ZUUND BJ ICHMEER ARD TUMEN!!!!
-
Anonymous (October 28, 2015 12:22:49 pm )
ӨНӨӨГИЙН ТӨРИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ДЭЭР НЬ ЭНЭ МУХАР ШҮЖЭГ НЭГ Л ӨДӨР ЭНЭ ЛАМ НАР 39 ОНЫ ИСЭРГҮҮ ШИГ ЯВДАЛД ХҮРГЭХ БИ ДЭЭ ШАШИНИЙГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ ХУВИЛГААН ТӨРҮҮЛДЭГ ТЭНЭГ ЁСЫГ ХОРГОЛОХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (October 28, 2015 12:27:04 pm )
ЗОВЛОН БОЛХОД ЛАМ ТАРГАЛНА ЗУД БОЛХОД НОХОЙ ТАРГАЛАНА ГЭЖ ДЭЭР ҮЕИЙН ҮГ БИ ОДОО ЦАГТ ЗОВЛОН БОЛОХЫГ ТӨР ИЙН НЭРЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАР ХИЙЖ БАЯЖАН АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГООР НЬ ЛАМ НАР ЦАДАЖ БАЙНА
-
сандаг (October 28, 2015 2:14:20 pm )
тийм л их шашины тусгаар тогтнол ярих гээд байгаа юм бол шашины асуудал хариуцсан яамтай болчих хэрэгтэй юм биш үү??тэгээд монголын зонхилох шашин нь буддын шашин байна гээд зарлачихмаар санагдах юм яагаад болохгүй гэж шашины яамаа шанзавын яам гэж нэрлээд тэргүүнийг нь 10 жилээр сонгодог тэр сонгуулиа ард түмнээр сонгуулдаг сонгуулын үйл ажилгааг зөвхөн шашины байгуулга зохион байгуулж явуулдаг байсан ч болохгүй гэх зүйлгүй шүү дээ
-
Т.Дэмбэрэл (October 28, 2015 4:21:00 pm )
Энэ нийтлэлийг зөв өнцгөөс нь харж бичжээ. Сая-ийн Даншиг наадам гэдэг бол монгол төрийг үгүйсгэх гэсэн нэг оролдлого юм. Даншиг наадмын түүх нь Хятадад дагаар орсныг бэлэгдэж хийсэн гэдэг нь үнэн бөгөөд Монгол улсын толгойд шашин байсан тул шашин төрийн баяр болгож тэмдэглэдэг байсан юм. Өнөөдар манай улс чинь үндсэн хуулиараа төр шашныг заагласан хуультай, шашин нь төрөө дээдлэж, төр нь шашнаа хүндэтгэж харилцана гээд хоорондынх нь харьцааг заагаад өгчихсөн юм шүү дээ.
Гэтэл өнөөгийн шашны зүтгэлтнүүдэд тэр нь чамлагдаад даварсаар даварсаар давгын орон дээр болох гээд байгаа юм уу? Түрүүний бөө төрийн толгойд гэдэг шиг аажмаар төрийн эрх мэдлийг шашныхан авах бэлтгэл хийж байгаа нь тэр шүү дээ. Үүнд нь манай мунхарсан ард түмэн өөрийн гэсэн бодолгүй, автагдаж байгаа хэрэг шүү дээ.
1911 ОНД мОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВСАН бүхий л ноёдыг тэр үеийн шашны төрийн толгойлж байсан төвд гаралтай лам нар устгасан юм шүү дээ. Энэ бол түүхэн хөдлөшгүй баримт юм. Шашин төрийг толгойлж байсан 200 гаруй жилд Монголчууд ямар хөөрхийлөлтэй ббайдалд орсон гэдгээ мартах болоогүй баймаар юм. Хүмүүсийн ой санамж богинохон ажээ. Одоо тэгээд харийнхны олон янзын шашинг шүтэн бүр түүнийхээ төлөө өөр хоорондоо зодолдохдоо хүрэх нь бололтой. Харийнхны бөгсийг долоож ард түмнийхээ тархи толгойг мунхруулан улс орныг маань бас л хойш нь ухрааж устгах нь л дээ. Залуучууд минь өнгөрсөн туршлагаа мартаж болохгүй. Одоо өнөөдрөөс тэмцэхгүй бол маргааш гэхэд оройтно шүү. Шашныг шинжлэх ухаанчаар ойлгон түүний онол сургаалтай нь танилцан ирээдүйн төлөө зүтгэл болгож зөв замаар орвол хэрэгтэй юм бий. Тийм учраас учир мэдэхгүй мухар сүсгээр би бүү туйлширцгаая Монголчуудаа!!! -
Anonymous (October 28, 2015 10:26:08 pm )
монгол төрийн наадам байсаар байтал үхсэний чинь илэрч улирсан даншиг наадам манж чин улс хаятад үндэстэнд уусаж мөхсөн шүү дээ даншиг наадам халх голын чөлөөт бус зэрг нь манж дайчин улын араас орно гэсэн үг
-
Anonymous (October 29, 2015 1:04:51 am )
ХУВИЛГААН ТОДРУУЛДАГЫГ ТӨРӨӨС ХОРИГЛОХ НЬ ЗӨВЬ
-
Anonymous (October 29, 2015 3:57:26 pm )
санаа муу яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэдэг шүү дээ. Санаа муу бол заяа муу ч гэдэг … Тиймээс ард түмэн, эх орноосоо урвагч хэн бүхэн нэгэн өдөр л олны шившиг болно. Тиймээс санждорж, нацагдорж, дамбажав мэтийн хүмүүс эх орон, ард түмнээсээ урвагч нь тодорхой юм байна даа. Гадны улсын гар хөл бологчдын хар мөрийг таслах зоригт хөвгүүд монгол оронд минь олон бий. Тэдний монгол орноо, ард түмнээ гэсэн чин шударга цагаан мөрийг нь дэлгэрч хүчээ авах болтугай, хурай, хурай, хурай
-
Anonymous (October 29, 2015 4:06:49 pm )
Мөнгөний шунал ихэдвэл шулам болж буй хэрэг. Тиймээс хятадын мөнгөнд шунаж, ард түмний сүсэг бишрэлээр тохуурагч Санждор, нацагдорж мэтийн санаа муут хүмүүсийн хар мөр, муу бодол нь бүтэлгүйтэх болтугай, тасрах болтугай, ариусах болтугай
28 Comments