2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд мөн оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн 90 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болоод байсан билээ.
Тэгвэл Бразил Улсын Пальмас хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн очсон Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил улсад визгүй зорчсон анхны Монгол улсын иргэд боллоо.
Энэ сарын 21-31-ний хооронд үргэлжлэх энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.