antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2015 2 comments

“O&BN” ХХК-ний барилгаас дахин төмөр унаж, хүн гэмтээжээ

нийтлэсэн Admin

82701Барилга дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүрэг, “UB palase”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад ”O&BN”ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр унаж, Баянгол дүүргийн 19 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Г-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан байжээ. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Өмнө нь энэ барилгын талаар манай сайтад гомдол мэдээлэл ирж байсан билээ. Тодруулбал Баянгол дүүргийн зургадугаар хороо, 10-р хорооллын 48а, б, 49-р байруудад нийтдээ 65 өрхийн 200 гаруй оршин суугч амьдардаг. Гэтэл “O&BN” ХХК  тус байрны оршин суугчдын эзэмшлийн 28 гаражаас 26-г нь буулгаж, 16 болон 18  давхар орон сууцны барилга, оффис барьж эхэлсэн. Уг барилгууд нь барилгын норм дүрэм зөрчиж, хэт ойрхон баригдсанаас 48 болон 49-р байруудын сууринд нөлөөлж, нурж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн тус барилгууд нь оршин суугчдын амьдарч байгаа байрны дулаан, цэвэр бохир усны шугамтай маш ойр учраас шугамуудыг гэмтээх эрсдэлтэй төдийгүй байгалийн гэрлийг бүтэн хааж, оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөл алдагдахад хүрсэн. Хамгийн ноцтой нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын хамгаалалтгүй баригдаж байгаа уг барилгаас их хэмжээний барилгын материал унаснаар иргэдийг хохироож, барилгаас унасан моднууд зургаан машин эвдэж, айлын тагтны цонх хагалсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Б.ЦЭЛМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 29, 2015 4:47:30 pm )

    neg musun nuraagaad shine ulaanbaatariig bosgoojee

  • Anonymous (November 02, 2015 5:03:43 pm )

    teneg hyyhen…..

antalya rent a car