antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2015 Comments are off

АТГ-ын зуултад орсон Н.Алтанхуягийн хуулийн төсөл дэмжигдэх үү

нийтлэсэн Admin

2556187562ee11b709d541Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын хараанд өртөж, шүдэнд нь зуугчихаад байгаа. Энэ нь түүний хэдэн сарын турш ярьж буй АТГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөх ёстой гэх хуулийн төсөлтэй холбоотой. АТГ соён гэгээрүүлэх үйл ажиллагаанаас илүүтэй хүнийг барьж, хорьж, хэрэг нь шүүхээр ч шийдэгдээгүй байхад олон нийтэд мэдээлж байгаа нь Н.Алтанхуягийн дургүйцлийг хүргэв. Ялангуяа ямар нэг зүйлээр барьцаалж, улс төрийн зорилгоор ч асуудалд ханддаг гэдгийг зөвхөн тэр ч биш зарим гишүүн ярьдаг. Иймээс л уг Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгах сонирхол улстөрчдөд бий.

Харин нөгөө талаасаа АТГ уг албаа өгчихвөл ямар ч араа шүдгүй болчихно гэж эмээж байгаа. Эмээж байгаагийн цаана улстөрчдөд, эрх мэдэлтнүүдийг айлгаж чадахгүй болохоосоо өөрсдөө айж байгаа хэрэг. Мөрдөн байцаах албыг өөр хоорондоо булаалдсан эрх мэдэлтнүүдийн асуудал ойрын хэдэн өдрүүдэд хүчтэй өрнөнө. Учир нь энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн АТГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад буцаан шилжүүлэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Улстөрчдийн улс төрийн сонирхол ихтэй уг хуулийн төсөл хойшлогдсоор өнөөдөр хэлэлцэгдэхээр болж байна. Гэхдээ гишүүдэд энэ хуулийн төслийг хэлэлцэх сонирхол байвал шүү дээ.

Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга байсан Н.Алтанхуяг тухайн цаг үед Х.Тэмүүжинг дэмжиж, хуулийг батлуулсан нэгэн. Гэтэл энэ нь эргээд өөрт нь нөлөөлнө чинээ санаагүй байсан биз. Өөрөө болон өөрийнх нь хүргэн, баз хүргэн, найзад нь тусахыг мэдсэн бол тухайн үед Мөрдөн байцаах албыг АТГ-ын дэргэд байлгахыг зөвшөөрөхгүй байсан болов уу. АТГ бусдыг айлгадаг гол хүчээ алдахаас хамгаас их айж байгаа. Иймд энэ хүчийг нь сарниулахыг оролдож буй Н.Алтанхуяг тэдэнд хамгаас муу хүний дүрээр харагдаж байгаа байх. Улстөрчдийн өөрсдийгөө өмгөөлөх, арьсаа хамгаалж үлдэх олон аргаас болж Мөрдөн байцаах алба хэн нэгний хүссэнээр агентлаг шилжин “нүүж” байна.

Нэг үгээр хэлбэл, 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгосноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон  тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Гэтэл энэ нь хүний эрхийг зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх тал байна гэж Н.Алтанхуяг гишүүн үзсэнээр өнөөдөр дахин Прокурорын байгууллага руу шилжүүлэх ёстой гэж байна. Ингэж тоглож байгаа нь хүний эрхийг хамгаалахаас илүү эрх мэдэлтнүүдийн эрх ашиг, зөрчил л гэж харагдаад байгааг нуух юун.

М.Төр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car