antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2015 42 comments

Монгол минь дампуурлаа зарлахын босгон дээр

нийтлэсэн Admin

avliga1027Монголыг минь хар vvл бvрхлээ. Энэ, их єрийн хар vvл, ядарсан ард тvмнийг минь бєхийлгєж, тусгаар тогтнолд маань заналхийлж эхлэлээ. Монгол Улс тvvхэндээ байгаагvй, нэрий нь хэлж, тоогий нь уншиж чадахгvй их єрєнд гурван жил гаруйхан хугацааны дотор уналаа. Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Vvл… тэргvvтэй хvмvvс 22 тэрбум ам.долларын єртэй болгоод, одоо сонгуулийн ємнє 25 тэрбумд хvргэх гэж яарч байгаа гэнэ. Судлаачдын vзэж байгаагаар энэ их єрийг монголчууд 50-60 жилийн дотор тєлж барах уу, vгvй юу гэдэг дээрээ тулаад байна. Бидэнд vvнээс хоёрхон кг махны vнэ єгсєн. Бусдыг нь дээгvvрээ, эрх мэдэлтнvvд хуваагаад хvртчихсэн. Монгол Улс валютын (ам. доллар) тэрбумтан 36, тєгрєгийн тэрбумтан хоёр зуу гаруйтай болж гэнэ. Тэднийг л би “ 300 луйварчин” гэж нэрлэж байгаа юм. Улсаа барьцаалж авсан энэ их валютаар Монголын хєгжилд юу нэмэрлэв гэхээр аймгуудыг холбосон хэдэн хар зам, Улаанбаатар хотын замын хэдэн уулзвар, баячуудын хэдэн тансаг хорооллыг зааж байгаа. Больж vз.

Ийм хэмжээний ажлыг чинь манай тvрvvчийн удирдлагууд тєсвийн хэдэн тєгрєгєєрєє хийж бvтээгээд ирсэн юм. Улсаа барьцаалсан энэ их єрийг нам дамнасан хэдэн эрх мэдэлтэн, тэдний ах дvv, хамаатан садан, танил талынхан л хvvдийлсэн. Єнєєдєр тэд дотооддоо тєдийгvй, гадаад улс орнуудын хамгийн сайхан нутаг газруудад, хот гэмээр орд харшаа сvндэрлvvлээд байгаа нь нууц биш. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гадаадад гаргасан их хєрєнгийг С.Баярцогт, Н.Энхбаяр, С.Баяр нарын хvмvvс манлайлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлvvдээр тодорхой баримтаар дэлгэн тавьсан боловч намуудын болон хууль хяналтын байгууллагуудын нууц хуйвалдааныхан (мафи) шалгаж чадсангvй єнєєдрийг хvрэв. Єнєєдєр монголын ард тvмнийг сєхрvvлж , Чингисийн монгол тєрийг мєхєєж, улс орны маань тусгаар тогтнолд заналхийлж байгаа арван нэгэн баримтыг ард тvмэндээ хvргэе гэсэн юм.

НЭГ: Монголын асуудлыг монголын ард тvмэн биш, гадныхантай нууцаар сvлбээлсэн хэсэг бvлэг хvн гадаадад шийддэг боллоо. Би энэ хvмvvсийг эх орноосоо урвагчид гэж vзэж байгаа. Монголын хувь заяаг Вашингтон, Лондон, Парис, Дубай, Бээжин, Сєvлд … шийдэх боллоо. Ерєнхий сайд Ч.Сайханбилэг долоохон хоногийн дотор долоон тэрбум ам. долларын єрєнд унагаалаа. Энэ их єрний цаана улс орон, газар нутгаа барьцаалсан, эсвэл худалдсан, 99 жилээр тvрээсэлсэн нууц хуйвалдаанууд явж байгаа. Єнєєдєр “Барууны орнууд” Англи Америкт Оюутолгойнхоо орд газрыг (дэлхийд ийм орд хоёрхон байдаг юм гэнэ билээ) Ємнєговь аймгийн газар нутагтай єгчихлєє. Говийн хэдэн аймгийг дамнасан ураны их ордтой газар нутгийг Францын “Арево” компанид “бэлэглэчихлээ”.

Монголын дархан цаазат газар нутаг оролцсон Халхын гол орчмын хамгийн vржил шимтэй 500 га газар нутгаа Ази дахь, Барууны ганц тvшиц газар болох Ємнєд Солонгост “Чєлєєт бvс” нэрийн доор єгєхєєр болчихож. Бvр болиод хойморын ганц шvтээн Ноён уулаа хvртэл гадныханд єгєхєєр завдсан нь ард тvмний хvчтэй эсэргvvцэлтэй тулгаран тvр зогсоод байгаа. Энэ мэтчлэн, газар нутгаа сорчлон гадныханд худалдаж, бэлэглэж, тvрээслэж олсон ашиг хаагуур оров? Цєєн хэдэн хvний халаасанд орсон гэхэд хилсдэхгvй. Бидний эцэг дээдэс энэ нутаг усаа хєлс цусаараа хамгаалан “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бvv єг” хэмээн тэмцэж байсан бол єнєєдрийн тєр засгийн удирдагчид “Бурхан” байтугай “буг”–тай нийлээд худалдчихлаа. Иймээс “Vндсэн хуулийн бус аргаар тєр засгийн эрхийг булааж авсан” З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын гараас тєрийн алтан тамгаа салгаж авъя хэмээн ард тvмэн шаардаад байгаа юм.

ХОЁР: Монгол маань, гадаадын тагнуул туршуул vvрлэсэн газар нутаг боллоо.
Та бvхэн нэг зvйлийг санаж байгаа байх. “Саусгоби сэндс” компаны ажилтан Ж.Капла тэргvvтэй бvлэг хvмvvс Монгол Улсад тєлєх ёстой 35.2 тэрбум тєгрєгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгvvлээд байж билээ. Ж.Каплаг шоронд байхад нь Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Vvл эргэж очин хvндэтгэл vзvvлээд “Америкийн иргэнийг хорьж болохгvй” хэмээн мэдэгдэл хийж байсан. Дараахан нь Монгол улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалтыг зєрчин Ж.Каплад уучлал vзvvлэн суллаад явуулчихсан. 35.2 тэрбум тєгрєгийн хохирлыг нь ч тєлvvлэлгvй санд мэнд гадагшаа гаргаж байгаа юм. Барууны эзэд нь: “Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хvмvvс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа vед энэхvv уучлалыг vзvvллээ” .. гэж хєхvvлэн дэмжиж байсан. Монголын хууль ч хамаагvй болсон. Америкийн дохио зангаагаар л явж байгаа нь энэ. Хvмvvс “Энэ Ж.Капла гэдэг чинь Барууныхаас монголд тавьсан эдийн засгийн алуурчдын гол толгойлогч байсан юм билээ” гэж шивнэлддэг.

Сvvлийн vед бас нэг асуудал босч ирлээ. Ерєнхийлєгчийн тамгын газар ажиллаж байсан гэх М.Батчимэг гэх эмэгтэй гэв гэнэт УИХ-ын гишvvн болоод гарч ирсэн. Ардчилсан намын нэрсийн жагсаалт гэгчийн 10-т бичигдсэн. Тэгтэл саяхан М.Батчимэгийн зєвлєх нь Ерєнхийлєгчийн тамгын газар ажиллаж байсан гадаадын тагнуул хэмээн 16 жилийн хорих ялаар шийтгvvлчихлээ. Энэ талаар хvмvvс “Гадаадын тагнуул зєвлєхтэй М.Батчимэг єєрєє ч тагнуул байхыг vгvйсгэх аргагvй. Ерєнхийлєгчийн тамгын газраас эхлэн шалгах хэрэгтэй” гэж байна. Бvх эрх мэдэл, гар ганзага нэгтэй цєєн хэдэн хvний гарт тєвлєрсєн єнєєдєр ч, vгvй байх л даа. Энэ тєр засаг солигдож л таарна. Тэр vед магадгvй юм. Заримдаа “Энэ дээгvvр чинь гадаадын тагнуул, хєлсний этгээдvvд vvрлэчихээд, хорлон сvйтгэх ажиллагаа явуулан, манай эдийн засгийг сульдаагаад байгаа биш байгаа даа” гэж ч бодогдох боллоо. Дорноговьд болсон нэг уулзалтаас хvмvvс над Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид дамжуулж єгєєрэй гэж нэгэн vг дайсан. Тvvнийг нэмэж хасалгvй дамжуулъя. “Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж та, тvрvv улсын нууц задруулсан хэрэгтээ Н.Энхбаяртай хуйвалдаад уснаас цэвэр гарсан. Одоо Ерєнхийлєгчийн тамгын газартаа гадаадын тагнуул орогнуулсан хэрэгтээ хариуцлага хvлээхгvй гэж vv” гэсэн юм.

ГУРАВ: Єнєєдєр эрх баригч нам, тєрийн бvх эрх мэдэл Зандаахvvгийн Энхболд гэгч хvний гарт тєвлєрсєн. Яг л Х.Чойбалсангийн, Ю.Цэдэнбалын vеийнх шиг. Тэгээд яалаа, ард тvмэн санаж байгаа байх. Энэ хvнд, хийж чаддаг нэг “дархан мэх” бий. Тєрийн ємчийг vнэгvйдvvлж, дампууруулж, тартагт нь тулгаж байгаад хувьчлал нэрээр хуваагаад авчихдаг явдал. Тєрийг ємчгvй болгон, гарыг нь мухарлаж санаа нь амардаг хvн. Анх Тєрийн ємчийн хорооны дарга байхдаа Монголын хэдэн сор vйлдвэрийг vнэгvйдvvлж, єєрсдийнхєє намын хамаатан садан, найз нєхдєє тэрбумтнууд болгосныг Монголын ард тvмэн мартаагvй байгаа. Тэр, хайр ивээлийг нь хvртсэн баячуудаараа тvшvvлж дэмжvvлэн зvтгэсээр , єнєєдєр “оргил дээд” сэнтийд заларч сууна.

Хvний хомхой сэтгэл гэдэг ханадаггvй юм байна. Єнєєдєр эрх мэдэлтэй байгаа дээрээ Монголын тєрєєс, vлдсэн жаахан хєрєнгийг нь хувааж авахаар ханцуй шамлан орлоо. Энэ луйврыг эсэргvvцсэн шудрага vнэнч Д.Цогтбаатарыг Тєрийн ємчийн хорооноос зайлуулан, єєрсдийнхєє хvнийг оронд нь тавьж байгаад хийж байна. Тємєр зам л гэнэ. Цахилгаан станцууд л гэнэ. Авиа компаниуд л гэнэ. Эмнэлэг, сургуулийн барилга байшин л гэнэ. З.Энхболд зєвшєєрлийг нь єгч, Э.Бат-Vvл нарын хэсэг нєхєд бужигнуулж байгаа нь энэ. Уул нь аль ч улс орны тєрд зайлшгvй чухал ємч байдаг. Тvvгээрээ хvчирхэг байдаг. Сонгуулийн ємнє амжиж, єєрийнхнийхээ гарыг цайлгах гээд байгаа энэ обьектууд бол ард тvмний маань олон арван жил хурааж хумьсан хєрєнгє юм. Уул нь сєрєг хvчин, иргэний нийгмийнхэн, Монгол тєрийн энэ их ємч хєрєнгийг хэрхэн vнэгvйдvvлж, хэндээ, хэдэн тєгрєгєєр єгєв гэдгийг нарийн тооцоолж ард тvмэндээ мэдээлж байх учиртай юм. Яг тvvн дээрээ очихоор нууцаар хувь хvртээчихдэг учир дуугарахгvй байна.

ДЄРЄВ: Бvлэглэлvvд Монголын хєрєнгє мєнгийг хувааж идчихээд “Эдийн засгийн хямрал” гэх зохиомол зvйл гаргаж ирсэн. Алт эрдэнэсээр дvvрэн нэг сая 500 мянган квадрат км газар нутагтай, 60 сая толгой малтай, боловсрол эрvvл мэндээрээ дэлхийд дээгvvр бичигддэг гуравхан сая ард тvмэн “Эдийн засгийн хямрал”-д єртєєд бvсээ чангалж, зарим нь бvслэхээрээ тасарч байна гэхэд хэн итгэх юм бэ? 2012 оны сонгуулиар “Тєр засгийн эрхийг vндсэн хуулийн бус аргаар булааж авсан” цєєн хэдэн хvн, тухайлвал З.Энхболд , Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нарын бvлэглэл л ийм байдалд хvргэчихээд байгаа. Энэ бичсэн зvйлээ би тодруулъя. Одоо дагаж мєрдєгдєж байгаа Vндсэн хуулийн гуравдугаар бvлгийн “Монгол Улсын их хурал” гэсний,хорин нэгдvгээр зvйлийн 2-т: УИХ-ын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй , шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж дєрвєн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа.

Тэгвэл бид энэ хvмvvсийг “шууд” сонгож чадсан уу? Vгvй. Эд нар чинь нэрээ ил биччихээд, ард тvмний саналыг авалгvй УИХ-д ороод ирсэн хvмvvс. Тэр битгий хэл шууд, нууц сонгогдсон гишvvдийнхээ “толгой дээгvvр харайгаад” хуйвалдааны журмаар тєр засгийн эрхийг булааж авсан хvмvvс. Тэгээд л, улс орон, ард тvмнийхээ эрх ашгаас урван гадныханд, тэр дундаа “Барууныханд” vйлчилж эхлэсэн дээ. Эзэн богд Чингисийнхээ нэрийг барьж, улс орноо барьцаанд тавин “Чингис” бондоос эхлэн єр тавьж эхлэсэн. Дэлхийн хичнээн орноос єр тавив. Ард тvмэн нь манайтай адилхан єлсгєлєнд нэрвэгдээд байгаа Энэтхэгээс хvртэл асар их ам.доллар салгасан.
Ичих нь яанаа! Тэхэд Энэтхэгчvvд Монголд мєнгє єгсєн тєрийн тэргvvнийхээ эсрэг босон тэмцэж байх жишээтэй. Энэ хэдэн хvн Чингисийн Монголын нэрийг дэлхийд хєєдєж, буртаглаад дуусгаж байна. Хэрвээ эдийн засгийн хямрал болчихоод байгаа бол, гадна дотны нєлєє хайх хэрэггvй, энэ хэдэн олигархиуд л хямраасан.

ТАВ: Саяхан улстєрчдийн дунд судалгаа явуулж хамгийн єєдгvй хvмvvсийг нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Vvл нар маналайлсан байна билээ. Бие биенээ магтаж дєвийлгєж байдаг энэ хоёр хvнээс энэ удаад Э.Бат-Vvлийн талаар хэдэн vг хэлмээр байна. Мєн ч сайхан зvйл амлаж, сайхан инээмсэглэлээр хуурч гарч ирсэн дээ. Иргэдийн хашаа байшинг “хаус хороолол” болгоод шугам сvлжээнд холбочихно гэсэн, хаа байна? Хотын тєвд барилга байшин нэмэж бариулахгvй, зах руу нь тэлж хєгжvvлнэ гэсэн, хаа байна? Утаагvй Улаанбаатар болгоно гэсэн , хаа байна? 18 км метро барьчихна гэсэн , хаа байна? Ер нь Э.Бат-Vvлийн амлалтаас биелэсэн зvйл бий гэж vv! Хотын даргын сэнтийд заларсныхаа маргаашнаас л, хувийн ємч рvv дайн зарласан. Хотын тєвийн сул чєлєєтэй газар бvхнийг танил талынхаа барилга байшин хашаагаар хааж, зам талбайг бєглєсєн. Тэгэнгvvтээ ачдаг машин, тvгждэг техник оруулж ирээд хэдэн ядарсан жолоочоо яаж дарамтлав. Хотын иргэдийн амь амьдрал хамаагаа алдсан.
“Мєнгє цагаан, нvд улаан” гэгч зарчмаар, хотын иргэдээ бєхийлгєж, бvр тушчихаад байгаа. Vvний жишээ болгож “Ухаалаг автобус”, “Ухаалаг карт”-ны талаар хэдэн vг хэлэхгvй бол алдас болно. Уул нь манай vе vеийн удирдлагууд, хотын иргэдийнхээ тєлєє санаа тавьж, нийтийн тээврийг ямар сайхан болголоо. Єнєєдєр Улаанбаатар хотын хvндтэй дарга нар Д.Цэдэв, Д.Мєнхжаргал, Ц.Баасанжав, М.Энхболд, Г.Мєнхбаяр… нарын зэрэг хvмvvс бvгд амьд сэрvvн байгаа. Тэдний хийж бvтээсэн бvхнийг Э.Бат-Vvл, Д.Баттулга, Н.Гантємєр нар гуравхан жилийн дотор баллуурдаж байгааг хараад элэг эмтрэх юм.

Хэнийх нь шахааны бизнес юм, хорин угсраа автобус тэнгэрт хадсан vнээр оруулж ирлээ. Тэр нь тєв шуудангийн дэргэдэх хар зам дээр дундуураа салчих юм. Телевизээр салчихсан, нvхтэй харагдаж байхад, салаагvй, эвдрээгvй гэж нуугаад байх юм. Арын угсраа нь тооромсоглоход савлаад, хvмvvс ханарч ойчсон байж билээ. Дан хувийн ашиг хонжоо хайсан ийм дарамтанд хотынхон маань сєхєрч байна. Автобусны vнэ тариф бол 2-6 дахин нэмэгдэж ядарсан иргэдийнхээ халаасыг хоосолсон. Олон автобус дамжаад ажилдаа цагтаа ирдэг хvн бараг байхгvй болсон. Энэ туршилтын эхний ганц єдєрт 30 гаруй сая, хоёр дахь єдєр нь 40 гаруй сая тєгрєгийн ашиг олсон гэж хотын удирдлагууд сайрхаж байгаа. Тэр чинь, бидний л халааснаас “хулгайлсан” мєнгє шvv дээ. Одоо хичнээн зуун сая, тэрбум болоод байгааг бvv мэд.

Э.Бат-Vvлтнvvд энэ ажиллагаагаа “Ухаалаг автобус”, “Ухаалаг карт” гэхчлэн нэрлэчихсэн байгаа. Vнэхээр л ухаалаг vйлчилгээ юм даа. Хэр барагийн луйварчны ой тоонд ийм ухаан буухгvй л дээ! Бидний цалин тэтгэврийн хэд маань, хотын дарга нарын хоолны дээж болох болтугай.

ЗУРГАА: “Эдийн засгийн ил тод байдлын буюу татварын єршєєлийн хууль нь , нэг ёсондоо тэрбумтнуудынхаа халаасыг зузаалсан луйвар. Тvрvv хэд хэдэн удаа татварын єршєєлийн хууль гэж гаргасан. Тvvнээс олсон ашиг нь нууж дарагдуулсан татварынх нь хаана ч хvрээгvй. Тvрvvчийн удаа МАН-ынхнаа илvv “єршєєчихсєн” бол энэ удаа АН-ынхан илvv “єршєєгдсєн” . Єршєєл ч гэж дээ, нууц хуйвалдаан, луйвар л юм шvv дээ. Хэдэн жилийн ємнєєс “Татварын єршєєлийн хууль гарна” гээд зарлачихдаг. Єєрсдийнхєє танил тал, хамаатан садны татварыг хураалгалгvй дараад байдаг. Учрыг нь мэдэхгvй, танил талгvй аж ахуйн нэгжvvд нь гvрийтлээ зvтгэж хамаг мєнгєє татварт хураалгадаг гаж тогтолцоо бий болсон. Зарим сvvхээтэй нэг нь ил далд дансуудтай, хэд хэдэн янзын бланс гаргаж татвараас зугтаалгадаг. Єршєєгдєх болохоороо тэд єршєєгддєг, єнєєх шудрагаар татвар тєлдєгvvд нь хохироод єнгєрдєг ийм жишиг Монголд л байна.

Хvмvvсийн яриагаар бол татвар тєлдєггvй баячууд, тvvний хааж хамгаалж байдаг татварын байцаагч эрх мэдэлтнvvд, ард нь энэ бvхнийг “найруулж” хувь хvртдэг эрхэм дээдэс гээд бvхэл бvтэн сvлжээнvvд байдаг гэх. Тэд голлоод “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” гэж сайхан нэр єгєєд єршєєлийн хууль санаачилдаг, хэлэлцvvлдэг, баталдаг юм байна. Єнєєх “ил тод байдлын” тухай хуулиа батлуулангуутаа нууцын зэрэглэлд хамруулаад, хамгийн нууц болгочихож байгаа юм. Миний бодлоор бол “тєрийн залилан” гэмээр л юм. Гадуур шуугиж байна. Одоо хаширлаа гэнэ. Монголд татвараа шудрагаар тєлєх хvн vлдэх юм уу, vгvй юу, бvv мэд!

ДОЛОО: Єршєєлийн хуулийг ард тvмэндээ сайндаа гаргаагvй, цєєн хэдэн авилгачид, гэр бvлээрээ нийлж Монголын хєрєнгийг ууталсан луйварчдаа єршєєхийн тулд энэ хуулийг санаачилсан, боловсруулсан, хvч тvрэн баталсан. Хєнгєн, хvндэвтэр ялтай хvмvvсийг Єршєєлийн хуульд хамруулсаар ирсэн уламжлал бий. Тэр уламжлалыг зєрчин авилгачид, албан тушаалын хvнд, онц хvнд гэмт хэрэгтнvvдийг єршєєхийг гол болгоснооороо энэ нь хууль биш, завхрал болсон. Vvгээрээ , нийт ард тvмнийхээ тєдийгvй Олон улсын бухимдлыг тєрvvлээд байгаа билээ. Єєрєєр хэлвэл энэ хууль нэртэй юм нь, цєєн хэдэн хvний захиалгаар хийгдсэн, АН, Эвслийнхний хvч тvрэлтээр батлагдсан зvйл.

Миний хувьд олон тvмнийхээ нэгэн адил энэхvv хуулийн оронцогийг эсэргvvцэхийн зэрэгцээ Ерєнхийлєгчийн хоригийг дэмжиж байгаа. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж хориг тавьсан нь сайн хэрэг боловч хориг гэхээсээ, олон тvмний сэтгэхvйд “Єшєє авалт” гэдгээрээ илvv тусч байгаа. Прокуроруудын баяр дээр очиж “хуурай агсам тавьсан” нь олон тvмний санаа бодлын илэрхийлэл гэхээсээ илvv Н.Энхбаяр гэж хvнээс єшєєгєє авч байна. “Энэ хvн єршєєгдєж, цагаатгагдвал юу ч хийж мэдэх хvн” хэмээн айсан шинж байдал илэрхийлэгдэнэ билээ. Тус хурал дээр цаг хайрлахгvй ярихдаа єрсєлдєгчєє харааж зvхсэнээс бус, эх орончид тухайлвал “Гал vндэстэн” холбооны тэргvvн Ц.Мєнхбаяр нарын олон хvнийг єршєєх талаар ганц vг ганхийгээгvй. Олон тvмэн vvнд бухимдаж байна. Гадны хулгайчдыг суллаад явуулчихдаг хэрнээ, газар нутаг, хvн ардаа ємгєєлєн тэмцэгчдийг хориод, vхvvлээд байгаад харамссан хvн олон байна. Газар нутгаа худалдаж баяжсан. Хэнд ч энэ ээлж ирэх л байх.

НАЙМ: Намбарын Энхбаяр гэж хvнийг тvрvv ирээд буцахад, єдєр тутмын нэг сонинд: Н.Энхбаяр бол єшєє хорслоор буцалж явдаг хvн” гэсэн гарчигтай материал нийтлэгдэж билээ. Єнєєдєр ингээд харж байхад тэр vнэхээр л Ц.Элбэгдоржоос, Ардчилсан намынхнаас, Ардын намынхнаас єшєє авахын тулд амь амьдрал хайрангvй явах шиг байна. Монголд ирэх болгонд нь нэг хар толбо vлддэг. “Нутгийн агаар амьсгална” гэж ирээд нууц хэлэлцээр байгуулснаас Н.Алтанхуягийн засгийн газрыг унагаасан. Дараа нь ирээд засгийн газрыг бужигнуулж МАН-ынхныг хєєлгєєд засагт сэлгээ хийж З.Баянсэлэнгийгээ хvртэл сайдын сэнтийд залж амжсан. Барилга хот байгуулалтын чиглэлээр дээд сургуулиуд тєгссєн, олон улсын хэлтэй , арвин баян туршлагатай ажилтнууд Баянсэлэнгэ сайдынхаа тухай, ёстой л ичгэвтэр зvйл ярьж байна билээ. За, тэр ч яахав. Эмэгтэй хvн аль, од шvvрэхийг тэр гэхэв. Н.Энхбаярын ирсэн даруйд, тvvний баруун гар болж явсан, Ерєнхийлєгч байхад нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийн хvv учир битvvлэг таалал тєгслєє.

Уул нь “МАХН сонгуулийн ємнє нэрээ солихгvй” гэсэн итгэл vнэмшилд vнэнч хэсэг хvн, тvvн дээр намаасаа албан тушаал авалгvй гомдож горойгсод, урваж шарвагчид, гудамжинд явж байсан хvмvvсийг “Их мєнгє гэдэг туган дээр” нэгтгэж МАХН гэгч тоглоомын нам байгуулахад гол гавъяа байгуулсан хvмvvс бол Н.Удвал, Ц.Шинэбаяр, З.Баянсэлэнгэ, О.Баасанхvv гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Анхдугаар их хурлын хvндэтгэлийн суудалд Н.Энхбаяртай хамт энэ хэд л сууж байсан. Ц.Шинэбаяр , Л.Жамбалжав нарыгаа хєєгєєд явуулчихсан. Н.Удвал сураг тасарсан. О.Баасанхvv тэрс vзэлтэн болсон. З.Баянсэлэнгэ нь л “Шадар сайд болох юм гэнэ” гэж хэсэг яригдаад, Барилга хот байгуулалтын сайд болчихлоо. Н.Энхбаярын нэг гол зан чанар бол хэнийг хэдийд хvлээж авахаа мэднэ. Хэрэглэж дуусаад нэг удаагийн цаас шиг хаяна. Урвагчид , гомдогчид, албан тушаал горьлогчид арга тасрахаараа Н.Энхбаярын нам руу л очиж байгаа. Єнєєх О.Чулуунбат, Д.Тэрбишдагва.. нар хайчлаа? Сонгууль дєхєєд ирсэн чинь МАН-ын гишvvн , энэ намын буянаар бvхий л єндєр албан тушаалыг нь хашиж явсан Ж.Сvхбаатар нарын долигонуурууд Н.Энхбаярт хадаг бариад очсон.

Н.Энхбаяр гэж хvнд энэ улс орны хувь заяа, ард тvмний амьдрал, олон тvмний эв нэгдэл огтхон ч хамаагvй, дахин албан тушаалд хvр, єшєє хорслоо тайлах л цорын ганц бодолтой явах шиг байна. Ухагдах асар их юмтай хvн ингэж явдаггvй л юм даа. Цаадуул нь сохор, дvлий биш. Н.Энхбаярын талаар юу ч гаргаж ирж чадна. Дахиад шалгаж, хилээр гарахыг нь хориглолоо гэнэ. Миний хvv ингэж яваа бол “Одоо больдоо хvv минь. Чи Монгол Улсын Ерєнхийлєгч , Ерєнхий сайд, Улсын их хурлын дарга, бvх єндєр дээд албыг хашиж vзлээ. Болоо. Єєрийгєє бодож, энэ улс орны хувь заяаг бодож, эх нутагтаа тайван амгалан суу. Чамд болон vр удамд чинь хvрэлцэхvйц хєрєнгє байна. Битгий ингэж хор шараар буцалж яв” гэж хэлмээр л байдаг.

Орой болгон телевизээр орчуулсан сургаал нь гараад байдаг. Тэгтэл єєрєє хэдэн хvн дагуулчихсан намуудыг харааж зvхэж, олон тvмнийг салгаж хєндийрvvлээд явж болдог юм уу?

ЕС: Ялзарсан тєр, засгийн утсан хvvхэлдэйнvvд болсон Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарыг хараад ой гутах юм. Бидний нvvрэн дээр болохоороо “Монголын Vйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь ард тvмнийхээ тєлєє тууштай тэмцэнэ. Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн ширээнд сууна.
Тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ” гэхчлэн, нум саадаг агссан баатар шиг ханхалзаад байдаг. Тєр, засгийн тэргvvнтэй уулзахаараа юмуу, одоо бvр болиод Г.Баярсайханы ємнє очоод сєхєрчихсєн “Эдийн засгийн хямралаас болж цалин тэтгэвэр нэмэхийг ирэх жил хvртэл хойшлууллаа” хэмээн ичихгvй дуугарч байх юм. Г.Баярсайхан гэдэг чинь МАН-ыг засгаас гаргахын тєлєє хамгийн єндєр дуугаар хашгичсаар сайдын суудлаар “шагнуулсан” хvн л гэж хvмvvс ярих юм билээ. Монголын тєр засаг мєнгєгvй биш. Цєєн хэдэн хvн хуваагаад авдарлачихсан байгаа.

Монгол банкны ерєнхийлєгч нь олон тэрбум тєгрєгєєр ажилчиддаа буцалтгvй тусламж олгож байгааг, сайд дарга нар бараг л єдєр єнжихгvй гадаадад доншуучилж байгааг, хотын дарга Э.Бат-Vvл нь 35 тэрбумаар 50 бенз, арваад тэрбумаар 20 угсраа автобус оруулж ирж байгааг, аймаг, хот, дvvргvvдийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлынхан, татварынхаа мєнгийг тэрбум тэрбумаар нь хувааж халааслаад тансаглаж байгааг “мєнгєгvй” хямарлаа гэж vзэх vv? Монголд ямар ч хямрал нvvрлээгvй. Vvнтэй МVЭХ, АОЭНХ-ны удирдлагууд нь хуйвалдаад, хамсаж хуураад байж болдог юм уу.

Дээшээ долигнуур, доошоо мэхлэгч, энэ удирдлагуудаасаа ажилчин олон тvмэн минь салахыг бодохгvй байна гэж vv? Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нар урваж зvсээ буруулахаар, хэн энэ туйлдсан ард тvмнээ харж хамгаалах болж байна? Ирэх онд цалин тэтгэврийг нэмнэ гэдэг чинь єнєєх л єрний 3,5 тэрбум ам. доллараа оруулж ирэн сонгуулийн ємнє єчvvхэн хэсгийг нь бидэнд хvртээн, сvvлд нь “Энэ муухай гуйлгачингууд л идчихсэн шvv дээ” гэж ам таглах гэж байгаа хэрэг. Єєрєєр хэлвэл бидний vр хvvхдийн мєнгийг “хулгайлж” авчраад сонгуулийн ємнє шоудах гэж байхад Vйлдвэрчний байгууллагууд нь дэмжээд ард тvмнийхээ тархийг угааж байх нь зєв юм уу. Єр бол бузар мєнгє. Хойч vеийнхнээсээ хулгайлсан мєнгє. Ард тvмэн минь, тvvнд битгий хууртаарай.

АРАВ: Ирэх онд АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийнэ гээд хэдэн хvн хєл хєєрцєг болж байна. Тавин хэдэн орны тєр, засгийн тэргvvнийг бараа бологчидтой нь хvлээж авах гэнэ. Улаанбаатарын Олон улсын галт тэрэгний буудал, Олон улсын нисэх онгоцны буудал гэж томоохон баяны “амбаар”-ын чинээ юманд хvлээж авах гэж байгаадаа ичдэггvй л юм байхдаа.
Уул нь єнгєрсєн гурван жил хагаст улс орноо гэсэн бодолтой удирдагчид байсан бол энэ олон баяр цэнгээний газар барьж байхын оронд, Олон улсын хоёр буудлаа єргєтгєєд барьчихаж болох л байсан даа. Даанч сэтгэл дутсан. Хувийнхаа аж ахуйг л тордож байснаас биш, улс оронд хэрэгтэй юм vлдээе гэж бодоогvйн жишээ энэ. 50 гаруй улсын тєр засгийн тэргvvнvvд хувийн онгоцтойгоо морилж ирнэ. Хаана буулгаж, хаана багтаах юм.
Хотоос, ирж очихын 100 гаруй км-т баригдаж байгаа Олон улсын онгоцны буудалд найдвар байна уу? Нэгэн зэрэг тавин хэдэн том онгоц дvvрэн хvн хvлээгээд авчих, техник эдийн засгийн болон хvн хvчний боломж байгаа юм уу? гэхчлэн олон асуулт урган гарч байна.

Ер нь, хамгийн ядарч сульдсан vедээ яах гэж ийм том хурал-уулзалтыг эх орондоо хvлээж авсан юм бэ? гэж хvмvvс асууж, ярилцаж байна. Хvмvvсийн ам дамжсан яриагаар бол: “2016 онд тэртэй тэргvй Ардчилсан нам ялагдана. Энэ хэдэн хvн НVБ-д ая тал засан, нvхээ ухаж байгаа нь энэ гэнэ. Нєгєє нэг тал нь АСЕМ-ын нэрээр их мєнгє зарж, их хєрєнгє хувааж авах гэнэ. Та бvхэн харж байгаа. Єєрсдийнхээ том зочид буудлуудад, засвар vйлчилгээнд нь гээд олон тэрбум тєгрєг хуваагаад єгчихсєн.

Тэгсэн атлаа Богдхан уулын араас єгсvvлэн 50 хаус барьж байгаа. Миний ажигласнаар бол нэг нь л гэхэд цэцэрлэгийн нэг барилгын дайтай, том ордон юм билээ. Энэ 50 ордонд зочдыг гурав хоног байрлуулаад, явангуут нь тавин сайд дарга нар vнэтэй , vнэгvй хувааж авах юм гэнэ гэсэн яриа явна. 35 тэрбум тєгрєгєєр авчирч байгаа 50 бенз ч, мєн адил , эрхэм дээдсийн хувааж авах тансаглал гэлцэж байна. Мэдээж, байгалийн хамгийн сайхан байрлалтай тэр 50 ордон, хамгийн тансаг зэрэглэлийн тавин машин жирийн ард тvмний гар дээр очихгvй л дээ.
Сvvлчийн Ерєнхийлєгч, сvvлчийн хоёр засгийн газар, Улаанбаатарын удирдлагууд “Ухаалаг” гэдэг нэр томъёо гаргаж ирсэн. Монголын хєрєнгийг хувааж авах, ард тvмнийг нь туйлдуулахдаа vнэхээр “Ухаалаг” хандлаа.
АРВАН НЭГ: Би саяхан хэдэн аймаг, сумын нутгаар яваад ирлээ. Хvмvvс намуудын удирдлагад асар их бухимдаж байна. Тэр дундаас МАН ч хоцорсонгvй. Би 1964 оны намын гишvvн хvн. Намдаа, болохгvйг нь шууд хэлчихдэг, болж байгааг нь дэмжээд явна. МАН-ын удирдлагын хоёр том алдааг бараг л зуун хувь буруутгаж байна. Сонгуулийн ємнє нэрээ сольж Н.Энхбаярт ашиглууласныг.

Нєгєєх нь, сонгуулийн ємнє vхээнц дорой эрх баригчдын євєрт давхиж ороод, очиж очиж Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Ганбат … нарын єєдгvй хvмvvст хєєгдєєд буцаж ирснийг харамсан ярьцгааж байлаа. Удирдлагын ийм арчаагvй байдлаас намын рейтинг унасан нь vнэн. Хvчтэй сєрєг хvчин байгаад ирэх сонгуульд дангаараа ялалт байгуулахыг бодолгvй хэдэн сайдын суудлын тєлєє нэр нvvрээ баран зvтгэсэн нь МАН-ын єнєєгийн удирдлагын том алдаа. Нєхєж баршгvй ийм алдаа гаргахдаа олон тvмнээс 50 гаруй хувийн санал авсан мэтээр намын хамт олны нэр барьж худал хэлснийг хэн ч зєвтгєх аргагvй. Єнєєдєр МАН-ын удирдлагууд хvчтэй сєрєг хvчний байр суурьнаас хандахгvй АН-ын удирдлагуудтай ил далд сvлбэлдэн vлбэгэр мохоо ажиллаж байгааг хэн ч vгvйсгэхгvй биз. “Тэртэй тэргvй манай хоёр том нам л 76 суудлыг хувааж авна. Хамтраад засаг байгуулчихна” гээд “хар машин”, “нэрсийн жагсаалт”–ыг хvртэл дэмжих болсон нь манай намын єнєєгийн удирдлагуудын гурав дахь том алдаа гэхээс єєр аргагvй. Би очсон газар болгондоо намын хурал, хамт олны уулзалт хувь хvмvvстэй уулзан санал бодлыг нь сонсож байсан. Тэд бараг бvгдээрээ 11, 12-р сард багтаан МАН-ын онц их хурлыг хуралдуулж, нэр хvнд муутай удирдлагуудаа, тэднийг сохроор дэмжигч, бараг нэг гэр бvлийн гэмээр болчихсон удирдах зєвлєлийг халж, ашиг сонирхлын зєрчилгvй, дайчин шуурхай залуучуудыг гаргаж ирье гэж байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад, энэ том нам єєдтэйхэн дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгvй, ганц “Vнэн” сониноо хувийн сонины дагуул болгож, “элэггvй” хvмvvст єгчихєєд ялна гэж бодож суувал том эндvvрэл гэж байна.

ОЛОН ТVМНИЙ САНАЛ: 

1. Улс орон тартагтаа тулж, Чингисийн тєр мєхлєє. Бид ядуурахын зэрэгцээ 5-6 vеэрээ тєлж барахгvй єрєнд уналаа. Удахгvй Монгол Улс дампуурлаа зарлаж, аль нэг эвсэл юм уу, том гvрний “хараат” улс болох гэнэ. Ард тvмний цорын ганц гарц нь энэ “идэмхий” дээдсийг зайлуулах. Монголын хєрєнгийг уутлаад гадаад руу гэр бvлээрээ оргож гарахаас нь ємнє хариуцлага тооцъё.

2. Ээлжит сонгууль 2016, 2017 онд болох ёстой. АНУ-ын “хар машиныг” хог дээр хаяж, “намын нэрсийн жагсаалт” гэдгийг устгаж, Сонгуулийн ерєнхий хороо болон бvх хэсэгт намуудын хvчний харьцааг нарийн тогтоогоогvй нєхцєлд сонгуулиас татгалзъя. Vндсэн хуулийнхаа дагуу “нууц” “шууд” сонгуулийг дэмжинэ.

3. Єнєєгийн тєр засгийн удирдлагын бvтэлгvй хvмvvсээр “Vндсэн хуулиа” сэглvvлэхээ больё. Харин, хувийн ашиг сонирхлын vvднээс Vндсэн хуульд оруулсан “Н.Энхбаярын долоон єєрчлєлт”-ийг авч хая.

4. Ард тvмнийхээ амин чухал эдгээр шаардлагыг биелvvлэхгvй бол ард тvмний“Их эвсэл” байгуулан тэмцэж хууль ёсны бус УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулъя. Монголын нэр хvнд бvхий шилдэг хvмvvсээр бvрдсэн Бvх ард тvмний их хурал хуралдуулж тєр, засгаа шинээр эмхлэн байгуулъя.

5. Монголын хєрєнгийн тал хувь нь цєєн хэдэн луйварчид, тэдний гэр бvлийнхний нэр дээр гадаад дотоодын банкнуудад хадгалагдаж, гадаад орнуудад том эдлэн газар, орд харш болоод байгааг анхааралдаа авч vндэсний хэмжээний комисс байгуулан тоолж бvртгээд , эзэмшигчийн саналыг аван єнєєгийн их єр (22-25 тэрбум ам. доллар)-ийг эргэж тєлєх нєхцєлтэйгээр барагдуулъя. Хууль бусаар олж авсан хєрєнгийг бол хураасан ч буруудахгvй гэсэн олон тvмний саналыг уламжлая.
Тєр тvвшин, тvмэн олон амгалан болтугай.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • BURXANII AVRAL (October 27, 2015 10:43:31 am )

    УМ МА НИ БАД МЭ ХУМ

  • Èðãýí (October 27, 2015 10:43:53 am )

    dampuurlaa zaralchmaar yumdoo. tegvel gadnihan ene mungiig ened teriig ni end geed manai luivarchdaas barag deer baihdoo.

  • eg (October 27, 2015 10:59:52 am )

    bitgii gorid hujaa mini tiim amar dampuudag uls bish

  • даам (October 27, 2015 11:16:06 am )

    бид яахаараа ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ монгол цус, цөс гэж бна даа тайван жагсаал энэ тэр гээд ч нэмэргүй юм бна одоо ганцхан арга бна өвөртөлж халаасалсан мөнгөө аваад зайлахаас нь өмнө тэмцлийн дээд хэлбэр гэж бдаг бол тэр аргыг л ашиглах үлдлээ

    • zochin (October 28, 2015 12:55:09 pm )

      zuv zuv

  • Батхүү (October 27, 2015 11:17:27 am )

    Монголчууд бид өөрөөр сэтгэж урьд нь гарч байгаагүй Шинэ хөдөлмөрийн намыг ард түмэн сонгох ганц гарц л үлдлээ

  • Зочин od (October 27, 2015 11:28:00 am )

    edgeer ner buhii humuust shaaj og.

  • зочин (October 27, 2015 11:31:29 am )

    АН-ыг хичнээн хурдан зайлуулна, эмх замбараагүй байдал зогсож, эдийн засгийн уналт саарах байх, 12 онд энэ намыг сонгосондоо харамсаад барахгүй байна

    • зоригт (October 27, 2015 4:37:55 pm )

      Мрнголыг өрийн барьцаанд оруулсан луйварчдыг ялын дээд хэмжээ өгч хөрөнгийг нь хураая таныг дэмжиж байна.

    • Anonymous (October 30, 2015 2:53:22 pm )

      зөв шүү

  • Moogi (October 27, 2015 11:51:47 am )

    Dampuuraad eheltsen bga bizdee!!!

  • zochin (October 27, 2015 11:53:20 am )

    YAHAARAA TUR DAMPUURDIN BID TATVAR TULJ BNA BIDEND YUCH UGUHGUI TEGED YAGAAD TENEG ULSTURCHDUUS L BOLJ BGAA BH

  • zochin (October 27, 2015 11:54:25 am )

    NAAD EHLSEN NERSEESEE BAT-UULIIG HASAAD ELBEGDORJIIG NEM

  • Moogi (October 27, 2015 11:55:03 am )

    Vher Mongolchuud hohichin! Ta narin songson 76 gishvvn ta narin tatwar tolson mongoiig ta naraas hulgaalj bayjsan. Ted narasaa mongoo oloj aw

  • Anonymous (October 27, 2015 12:03:04 pm )

    Ард түмний тавьсан өр биш энэ олигаарьхуудын тавьсан өрийг ард түмэн бид төлөх учиргүй өөрсдийнх нь нууц дансанд байгаа мөнгөөр нь өрийг нь төлүүлцгээе монголчуудаа

  • cuh (October 27, 2015 12:05:30 pm )

    unen shvv bid 25jil yaduu amidarlaa odoo hudluh tsag bolj bga shvv mgl tsus ah dvv nar mihi

  • cuh (October 27, 2015 12:07:03 pm )

    unen shvv bid 25jil yaduu amidarlaa odoo hudluh tsag bolj bga shvv mgl tsus ah dvv nar mihi…..

  • Зочин (October 27, 2015 12:07:44 pm )

    Ямар ч байсан одоо энэ төрд байгаа хүмүүсийг өөрчлөх цаг нь болсоон. Содном гуайн яриаг сонсоо л биз дээ, албан тушаалаасаа үнэхэээр салах дургүй, өөрчлөгдвөл шорон харагдаад байгаа юм болов уу?

  • Anonymous (October 27, 2015 12:10:55 pm )

    XOXI CHIN UHSENEE HIIJ BALIAR AH IIG SONGOSON YUM TA NAR.

  • irgen (October 27, 2015 4:56:14 pm )

    Vnen.

  • w (October 27, 2015 6:42:49 pm )

    Маш зөв дэмжиж байна

  • 181818 (October 27, 2015 8:33:57 pm )

    he he he henii daalgavraar bichsen sulhan neg taliig barisan niitlel shyy yum be. Bitgii ingj muu amlaj bai. Tgtelee tuildchihaagyi bn.

  • zz (October 28, 2015 12:07:11 pm )

    үнэхээр төр засаг нь бол дампуурсан шүү дээ.харин ард түмэн минь л дэндүү тэвчээртэй хүлээцтэй хүмүүс юм даа.одоо энэ сараас цалингаа өгч чадахаа байж байна.

  • bulgan (October 28, 2015 7:24:07 pm )

    horshoo har l daa owor mongol buriad yamar bn tolgoi hol muu baij yun hol haraidag ym bvderch unwal chiregdene svvldee zulgarna bvr hereggvi salmarna tiimees dalaid dusal nemer chimh chimheer olznii baga amttai hvnees guilgvi oorsdoo hii hiiwel setgene

  • heree (October 29, 2015 12:27:54 pm )

    ene ardiin nam ba man namiin luivarchid bur oorsdoo zasagt garch mongo ideh geed buur ulairch bh shivdee. ta narch oorsdoo yalgaagui hulgaich luivarchid shuu. odoo n. enhbayr l buhniig oorchilj chadna. ter ornoos gargana, ter buhniig zov zamd ni oruulj chadna

  • Anonymous (October 29, 2015 4:14:19 pm )

    Дэмжиж байна. Сайн үйл дэлгэрч саар бүхэн амирлах болтугай. Монголоо аврах зоригт хөвгүүдийн үйлс нь дэлгэрэх болтугай

  • тэмбүүжинг сайн шалгах хэрэгтэй (October 29, 2015 4:40:59 pm )

    үнэхээр үнэн бичсэн бна энэ энхбаяр гэдэг хүн яасан янзын хүн бэ энэ монгол хүн мөн үү мөн ч цөвүүн цаг ирж бна даа

  • Монгол (October 30, 2015 7:11:56 am )

    эвт шаазгай буга барьна гэдэгдээ одоо шинэ намгаргаж ирээд ард түмний нэгдсэн дэмжлэг авах хэрэгтэй нэр цэвэр эх оронч нам хэрэгтэй

  • zocnin (October 30, 2015 10:37:20 pm )

    vxel

  • даваа (October 31, 2015 4:55:18 am )

    АН,МАН эх орныг минь сөхрүүлж чадлаа. ОЮУ ТОЛГОЙГООР БАЯР, БАЯРцогт, ЗОРИГ, АН болон МАН ын УДИРДЛАГАД БУЙ ХҮМҮҮС БАЯЖИЖ ЧАДЛАА. Луйварчид төрд гарсан энэ он жилүүдийг монголын түүхэнд хар толбо болон үлдэх цаг ирнэ дээ

  • Зочин (November 01, 2015 7:06:26 pm )

    тэр бондын мөнгийг яаж ззарцуулсан талаар дэлгэрэнгүй тайлан тавиагүй, энэ талаар хэн ч мэдэхгүй гэх мэдээллээс өөр юм сонсоогүй. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол тэдгээр нэр бүхий хүмүүсийг шоронд хорьж байгаад тавиулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Энх-Амгалан нарын шалгалтын тайлан яагаад нууц байдаг юмбээ. Өөрсөддөө ашигтайгаар наймаалцах гээд байна уу. Ийм төр гэж байдаг юм уу. УИХ-д энэ тайланг гаргуулж сонсох эрх байна уу?

  • Anonymous (November 01, 2015 8:08:43 pm )

    манангын нэрэн доор доодохыг долоож олон жил ард түмнийг дээрэмдэж хууль бусаар луйвардсан гаруудыг хэзээ нэгэн цагт яллаа эдэлэх болно

  • Mongol hugjihud dahiad 50 jil (November 01, 2015 11:56:55 pm )

    Herhii muuhai youm aa

  • Anonymous (November 02, 2015 3:41:44 pm )

    neg l ih uls torjool dampuurlaa barilaa bolichooch ingej neg taliig barij tuilshirch ard tumend setgel sanaanii daramt ogohoos … tegtlee tuildaad tusgaar togtnoloo aldchihaagui bna

  • bagii (November 03, 2015 10:18:51 am )

    mongol ulsiin hogjiliig 20 jil yharaasan hyn eks eronhiilogj nambariin enhbayr shyy .eh ni bylingartai bol adag ni bylingartai.

  • иргэн0000 (November 05, 2015 1:02:13 pm )

    МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨӨ ХУЛГАЙЧ НАРТ ТӨРИЙН НЭРЭЭР ЛУЙВАРДУУЛСАН ҮҮНЭЭС БОЛООД ХЭЦҮҮДЭЖ БАЙНА

  • amno (November 05, 2015 6:21:43 pm )

    zaxaas n exleed neg negeer n tonshood exelvel uxaarna sandarna tegeed ……….

  • Irgen (November 07, 2015 9:17:25 am )

    Ard tumen mini engij barhiraldad bidend yuch naaldahgui bd yuch chadahgui zuvhun songuuli l gehed ardchilsan nam sanli nertei har mashinaaraa durtaich durguich luuvirdaad abchihna!!! ardchiliihan luuvirdah dohirgoog n amyrkuudaaraa hiilegj baigaado

  • хххх (November 07, 2015 1:49:07 pm )

    шат шатандаа идэж ууж улсаа дампууруулсан төрийн түшээд хийгээд олигархуудыг зайлуулж тэдний хөрөнгийг хурааж хариуцлага тооцох цаг болсон байлтай

  • Иргэн (November 10, 2015 11:21:55 am )

    Энэ нийтлэл ард түмний сэтгэлд бүр нийцэр байна. Зөв зүйтэй санал байна.Тэр АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг нь хийлгэхгүй байх талаар ард түмэн минь анхаарлаа хандуулаач. Энэ луйварчид чинь өөрсдийнхөө нүхийг малтаж хөөлт болох юмаа хийгээд байна шүү дээ. Монгол дампууруугүй ээ. Энэ төрд гарсан луйварчид чинь бүгдийг нь өвөртөлчихөөд л худлаа ард түмний толгойг угаагаад байна. Бид хүлцэнгүй байж болохгүй болсон байна?????????????????????????????

  • Anonymous (November 13, 2015 11:57:49 am )

    зөв зүйтэй санал байна

  • Аргаа барагч (November 13, 2015 8:57:35 pm )

    30-аад он бол бүгдийг нь эх орны нэрийн өмнөөс буудахсан.

antalya rent a car