antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 1 comment

Цас орсны улмаас түр хаагаад байсан Дархан, Сэлэнгийн чиглэлийн замыг нээлээ

нийтлэсэн Admin

tsas shuurga mashinДархан, Сэлэнгэ чиглэлийн замыг өнөө өглөө 9:00 цагийн орчимд нээсэн ч автобус зорчуулж эхлээгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт нутгаар цас орсны улмаас 100 гаруй тээврийн хэрэгсэл цасанд суусан байна. Энэ үеэр Дархан, Сэлэнгэ чиглэлийн авто замыг түр хугацаагаар хааж, тээврийн хэрэгсэлтэйгээ цасанд суусан иргэдэд тусламж үзүүлсэн болохыг  ОБЕГ-ын мэргэжилтэн н.Туяа бидэнд мэдээллээ. Өнөөдөр ч гэсэн замын нөхцөл байдал гулгаатай байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Цас орсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй гэдгийг Авто тээврийн үндэсний төв болон ОБЕГ-аас мэдээллээ. Гэхдээ ойрын хоногуудад нийт нутгаар салхи шуургатай, цастай, цаг агаар хүйтэн байх тул иргэд, жолооч нар замд гарахдаа бэлтгэлээ сайтар базаахыг сануулж байна.

Өнөөдөр л гэхэд л Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг УЦУХ-гээс онцгойлон анхааруулж байна.

Харин маргааш баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи маргааш ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурнагэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (October 27, 2015 8:56:23 am )

    нийтийн үйлчилгээний дарга нар татвар төлөгч бидий мөнгөөр авсан давс, цас хайлуулагч бодис 2-г нь юундаа хармалсан юм??өнгөрч жилийн үлдэгдэл энэ жилийнх гээд их л баймаарсан. хоосон машинаас цацсан дүр эсгүүлдэгээ болиоч. муусайн ажилчдаа хөлдтөл нь мөс нүдүүлэх юмаа.машин техникээ гаргаачээ?????Өмирбек болон УБ нэгтгэлийн удирдлагуудаа

antalya rent a car