antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 11 comments

Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү

нийтлэсэн Admin

dornod2009 онд Халхголд  солонгосуудад газар өгсөн  гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын Хансолмо гэх  компанид 30 мян. га газар өгсөн гэдэг.

Хансолмо ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ  газрыг сумын засаг даргын  А-36  тоот захирамжаар  2011 онд буцаан авсан байдаг. Ингээд  тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж  Монгол Улсын Үйзэн тал ХХК-д  14 мян.га, Цог-Октаэдр ХХК-д 6,9 мян.га , Ашдын нөхөр ХХК-д 4.8 мян.га-г  тус тус олгосон байдаг юм байна.

Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх.”,  хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ.  Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм.  Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.

Ugluu-logo20157Share Button


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (October 26, 2015 8:08:15 pm )

    Ойлгохгүй бол гэрийнхээ жижэгхэн хэсгийг хүнд түрээслүүлээд үз !!!!!!!!!!!!!!!!

  • зочин (October 26, 2015 8:18:42 pm )

    Халх гол сумын ИТХурлын тэргүүлэгчид та нар ёр нь их даварч байна. Та нар Монгол Улсын газрыг мэддэг болоо юу эсвэл мөнгөний хойноос ийм юуманд орооцолдвуу. Ингэж бодхоор Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд та нар сэтгэл зүйн хувьд 100 биш 1000% Монгол улсаа зархад билэн болсон хүмүүс байна даа.Уучлаарай та нар аль хэдийн зараад эхэлсэн байна ш дээ.

  • Anonymous (October 26, 2015 8:33:38 pm )

    Бурмаа гэж хэн бэ? Мэдэх хүн байна уу

  • Anonymous (October 27, 2015 7:31:20 am )

    хятадуудад болохоор хууль ёсоор өгөөд байгаа юу?

  • зочин (October 27, 2015 9:01:53 am )

    наад газрыг чинь аль хэдийнээ солонгос, хятадууд авчихсан ажлаа эхлүүлсэн шүү дээ

  • анхаа (October 27, 2015 9:08:13 am )

    дорнот гэлтгүй налайх найрамдалын газруудыг солонгосчууд аваад дуусаж байгаа шүү дээ ардад болохоор алга дарам газар олдохгүй д байгаа шүү дээ

  • Anonymous (October 27, 2015 9:59:13 am )

    МОНГОЛЫН ШҮҮХ ЦАГДАА ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГЫН ДЭЭД ТУШААЛТАН НАР ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧОДООР ДҮҮРСЭН БОЛХООР ХЯТАДУУД МОНГОЛД ДУРААРАА ДУРГАЖ ЖЭРИЙН ҮҮРГЭЭ ГҮҮЦЭТГЭЖ ЯВАА ТӨРИЙН ЦАГДААГ ХҮРТЭЛ БАРИЖ ЗОДОЖ БАЙНА

  • Anonymous (October 27, 2015 10:02:11 am )

    Монгол төр өнөөдөх луйвирчан хулгайч нарын төр болсон их хуралыг тараах хэрэгтэй
    өнөөгийн засагын газар бол гадаад дотоодын луйвирчан хулгайч нарын гар хөл бологч нар засагын газар

  • Зочин (October 27, 2015 11:15:16 am )

    Чулуунхороот сумын Засаг дарга Гэрэлт-Одын Хууль зөрчин олгосон 30 мянган га газар яригдаад байсан юу болсон бэ? Энэ аймагт эзэн толгой байна уу? Хянадаг шалгадаг байгууллагууд юу хийж сууна вэ?

  • Anonymous (October 27, 2015 2:22:01 pm )

    huuli busaar avsiin bol 1 n huuli ysooroo avaad hoochih tehuu

  • Зочин (October 27, 2015 2:47:01 pm )

    Их хуралыг тараагаад 12 оноос хойш гаргасан бүх хууль захирамжуудийг бүгдийг хүчингүй болгож цэгцлэх ба буруу болон хулгайгаар хийсэн хүмүүсийг шорон руу нь явуулах хэрэгтэй шүү

antalya rent a car