antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 39 comments

Нийслэлчүүд сэтгэл зүрхэндээ Э.Бат-Үүлийг аль хэдийнэ огцруулчихсан

нийтлэсэн Admin
tumurchuluun-1025
Нэг цагт Нийслэлийн их цэвэрлэгээний үеэр Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудлын бүх боржуурыг гараараа шампуньдаж угаагаад танигдахын аргагүй болгосон НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуунаас Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагад гарын үсгээ зурсан талаар ярилцлаа.
-Сүүлийн үед танай бүлгийнхэн Хотын дарга Э.Бат-Үүлтэй таарамж муутай байгаа нь анзаарагдлаа. Энэ талаар тодруулбал? 
-Бидний насны хүн үнэнээс өөрийг хэлж чадахгүй л дээ. Худлаа хэлж, хоёр нүүр гаргаж дийлэхгүй. Миний хувьд хотын даргыг гурван зүйл дээр тогтож ажиллах ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Нэгдүгээрт Нийслэлийн засаг даргын хувьд эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн мөртлөө Хүчитгэсэн хөрөнгө оруулалтыг огт хийсэнгүй.
Өөрөөр хэлбэл, хогны уут, ганцхан жилийн настай цэцэг, зам талбайн цэвэрлэгээ, гудамж төсөлтэй зууралдаж, гэр хорооллын иргэдийн хувийн өмчит газарт халдсан ажил хийсэн нь саятан хотын даргын хийх зүйл биш. Хороо, дүүргийн засаг дарга нар, эсвэл Хотын даргын зургаан орлогч нарын хийх ёстой ажил гэж бодож байна.
Уг нь улсын нийслэлийг удирдаж, залж яваа хүн эрх мэдлээ тухайлсан гал голомт буюу хороо, дүүргүүдэд нь шилжүүлж, эрх мэдлийг хуваарилж, тэднийгээ цэгцрүүлж чадах хэмжээний ажил хиймээрсэн. Гэтэл ингээгүй. Үнэндээ дүүрэг болон хороодод ямар ч хөрөнгө оруулалтын эрх мэдэл очоогүй. Өөрөөр хэлбэл, тэд хуучин бидний ажиллаж байсан хөрөнгө мөнгө хомс үеийнх шиг дүрмээр ажиллаж байгаа юм.
Дээр хэлсэн Хүчитгэсэн хөрөнгө оруулалт гэдгээ жишээгээр тайлбарлавал нийслэл дундуур тачигнаад явж байгаа ачаа тээврийн галт тэргийг Богд уулын урдуур явуулах, нийслэл дундуур мяралзаад урсдаг Туул голоо цэвэрлэх, баруун, зүүн дөрвөн замд давхар гүүр барих, төмөр зам дагуу 23 гүүрэн гарц хийж замын түгжрэлийг дор хаяж 60 хувь бууруулах боломж байсныг огт хийсэнгүй. Номерийн хязгаарлалт бол ажил биш гацаа шүү дээ.
Хүн ам нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа их хотод сургууль, цэцэрлэгийг олноор нь барих ёстой. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдэх санал байнга оруулдаг боловч шийддэггүй. Гэтэл болсон болоогүй урт богино янз бүрийн автобусыг хоёр жил хадгалсан 25 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Энэ 25 тэрбум төгрөгийг 500 саяар бодоход 50 цэцэрлэг барья гэсэн санал оруулсан л даа.
“Ядаж есөн дүүрэгтээ тав, таван цэцэрлэг барьчих л даа” гэж хэлээд дийлээгүй. Зөвхөн АСЕМ-д зориулж 50 байшин барьж байгаа бэлээхэн жишээ байхад цэцэрлэг барих нь боломжгүй зүйл биш байгаа биз дээ? Шаардлагатай бол АСЕМ-ын дараа эдгээр байрнуудаа “Эко цэцэрлэг” болгон шилжүүлж ашиглаж ч болно гэсэн байр суурьтай байгаа. Ямартай ч автобус, автобус гэсээр байгаад 25 тэрбум төгрөгийг зарцуулчихлаа. Өнгөрсөн 3,3 жилд газар доорх хөрөнгө оруулалтын ажил бүр огт хийгдээгүй.
Бидний үед багшийн дээд, сансрын газар доорх нүхэн гарцын хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнийг санаж байгаа байх. Энэ бүхнээс үүдэж Хүчитгэсэн хөрөнгө оруулалтын ажил, дорвитой зохион байгуулалт хийсэнгүй гэж хэлж байгаа юм. Хоёрдугаарт хот төлөвлөлтийн асуудалд Налайх, Багахангай, Багануур гэсэн алслагдсан дүүргүүдийг дагуул хот биш бие даасан хот болгооч гэж байгаа.
Яг үнэндээ нийслэлийн ачаалал арай дэндүү болчихсон байгаа шүү дээ. Тиймээс эдгээр дүүргүүдийг бие даасан хот болгосноор Улаанбаатарын алдаа оноог давтахгүй цоо шинэ хотжилт бий болгох, хүн амын шинэхэн төвлөрөл бий болгох учиртай юм. Мөн Хөшигтийн хөндий, Зуслангийн бүсийг ёстой л дахин төлөвлөлт нэрээр Шинэ Улаанбаатар гэж гаргаж ирэх байв.
Гуравдугаарт хог хаягдлын балансыг нэмэгдүүлэхгүйгээр хогны уутыг хийх ёстой байсан. Энэ нь хогон дээр хаягдаж байгаа бүх төрлийн нийлэг эдлэлийг дахин боловсруулах замаар 10-25кг-ийн даацтай хогны уут үйлдвэрлэнэ гэсэн үг. Гадны улс орнууд ийм л зарчмаар үйлдвэрлэдэг. Гэтэл хогны уут үйлдвэрлэхээр цоо шинэ түүхий эд импортоор оруулж ирэн, хогны уут гэхээс илүү ахуйн хэрэглээний гялгар уут хийж тараасан нь хог хаягдлын балансыг зохиомлоор нэмэгдүүлсэн. Энэ ажилд л гэхэд 12 тэрбум төгрөг зарцуулсах байх жишээтэй.
-Өмнө нь танай намаас хотын даргаар ажиллаж байсан үе, үеийн Засаг дарга нарыг газрын наймаачин гэж цоллодог. Та энэ талаар юу гэж хэлэх вэ? 
– Хотын дарга гэдэг хүн уужуу тайван бас ухаалаг, алсын хараатай хотыг удирдаж, хот төлөвлөлтийг эмх цэгцтэйгээр зохион байгуулах ёстой. Тэд юу санаснаа хэнээс ч асуухгүйгээр хийж, дартас тоглож байгаа юм шиг хотыг удирдах ёсгүй л дээ. Шинжлэх ухаанчаар л удирдах ёстой. Манай намаас хотыг удирдаж байсан хүмүүсийн хувьд тухай тухайн үеийнхээ эдийн засаг болон боломж бололцооныхоо хүрээнд хүрээнд амжилттай удирдаж байсан гэж итгэлтэйгээр хэлж чадна.
Миний бодлоор тэд газрыг сорчилж өгч байгаагүй, харин иргэд рүүгээ чиглэсэн ахуйн чиглэлийн газрыг газар хүссэн өргөдөл, хүсэлтийнх нь дагуу шийдэж байсан. Одооных шиг ийм замбараагүй газар олголт хийгээгүй юм. Яармагийн урдах ногоон дэнж, Туул голын шугуй хөндөгдөөгүй байсан. Хотын дарга эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх биш, доод албан тушаалтнууддаа хуваарилж өгч ажиллах ёстой. Би одоогийн хотын дарга Э.Бат-Үүлийн амжилтыг тодорхойлж, “Таны одоо хийж буй ажил чинь амсуургын төдий амжилт шүү. Та ерөөсөө халбагадаа ч үгүй байна.
Та Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа янзалж, УИХ дээр ажиллаач. Өнөө маргаашийн гал тогооны ажилд оролцож орлогч дарга нартаа эрх мэдэл өгөхгүй, дүүргүүдэд эрх мэдэл өгөхгүй байсаар нэг мэдэхэд ажлаа дүгнүүлэх болно. Ингээд 2016 онд та хамгийн муу хүнээр тодорч магадгүй шүү” гэж НИХТ-ийн хурал дээр хэлж байсан юм.
-Та Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас буухдаа хэд, хэдэн саналыг Э.Бат-Үүл даргад хэлж байсан гэсэн. Тэр ямар санал байсан юм бэ?
-Би ажлаа хүлээлгэж өгөхдөө “Хөрөнгө оруулалтын хөх ном” өгч, энэ номонд төлөвлөгдсөн ажлуудыг заавал хийнэ шүү гэж хэлж байсан. Улаанбаатар хотоос орж, гарах 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Төв аймаг явах товчоо гээд бүх гарцууд маань утасны хонхоор зүйрлэн хэлбэл моно дуугаралттай гэдэг шиг, моно гарцтай байсан. Үүнийг стерео болгох санаачлага гарган, Баруун аймгуудын зам, Дархан явах замд олон машин зэрэг нэвтрэх боломжтой гарцын ажлыг эхлүүлээд хүлээлгэж өгсөн.
Тэдгээр ажил л хийгдэж, Улаанбаатар хотын зүүн зүгийн ганц гарц Баянзүрхийн товчоо, Төв аймгийн буюу урд зүгийн ганц, гарц гэсэн хоёр гарцыг дөрөв, дөрвөн гарцтай болгох ажил эхлэх ч үгүй, моно хэвээрээ түгжрэл үүсгэсээр л байна. Миний тухайн үед гаргасан Хөрөнгө оруулалтын хөх номонд яг энэ үгээрээ бичээтэй байгаа. Бидний үед зураг төсөл нь гарч, эхлэл нь тавигдсан 108 уулзвараас дөнгөж 33-ыг л хийлээ.
Бид танктай хөшөөг нүүлгээд, нисэх яармагийн найман эгнээтэй замыг эхлүүлээд, Цэцэг төвөөс урагш нэвтрэх замын ажлыг хөөцөлдөж эхлэхэд бэлэн болгоод, Сүхбаатарын талбайг хос урсгалтай болгосон гэх мэт түгжрэл бууруулах ажлуудыг ул суурьтай, зөв хийж эхлүүлээд өгсөн.
-Миний сонссоноор та Э.Бат-Үүл даргыг хотын дарга болоход нь их сэтгэл өндөр байсан ганц хүн гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн үү? 
-Томоохон өөрчлөлтүүдийг хийх байх гэж бодож байсан. Ялангуяа тэрбээр гарч ирэхдээ “газар үнэгүйдэж байна, гэр хороолол руу халуун хүйтэн ус тавиулж өгнө” гэхээр нь ашгүй дээ, одоо цаг нь болсон гэж бид бодож байлаа. Гэтэл анх ярьж байснаасаа бүр эсрэг зүйл хийж, иргэдийн хашааны газрыг дахин төлөвлөлт нэрээр компанийн мэдэлд өгсөн нь үнэхээр гутамшигтай үйл явдал болж хувирсан.
Одоо ч хууртагдснаа мэдэхгүй иргэд олон байна. Дахин төлөвлөлт нэрээр нийтийн орон сууц барих нь иргэдийнхээ төлөө биш зөвхөн ашиг олохын төлөөх барилгын компанийн л ажил гэмээр. Уг нь иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл байсан бол амины орон сууцжуулмаар юм. Ингэж иргэдийнхээ өмчийг хөрөнгө болгож, Хүчитгэж ажиллах ёстой. Хятад улсад яг ийм зарчим л үйлчилж байгаа шүү дээ. Түүний ийм үйлдлүүд нь өөрийнх нь хийсэн жаахан ч гэсэн амжилтыг нь түймэрдчихэж байгаа юм. Одоо та өөрөө тавьсан түймрээ цурманд оруулахгүй бол юу ч үлдэхгүй гэж би хэлж байсан.
Өөрийгөө ингэж түймэрдчихээд дараа нь Ардын намынхан шээс баас алдлаа гэж ярьж болохгүй шүү дээ. Зүгээр л өөрийгөө зог тусч хараад, шинээр юм хийж чадаагүйгээ анзаарсан байх.
-Э.Бат-Үүл даргыг хүүгийнхээ компанийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шууд оролцуулж, 5.1 тэрбум төгрөгийг завшсан гэж та бүхэн мэдэгдсэн. Хүүгийнх нь компанийн ажлыг аавтай нь холбож, албан тушаалаас нь огцруулах үндэслэл болгодог нь ямар учиртай юм бэ? 
-Хувь хүнийх нь талаас харвал хүүдээ итгэл хүлээлгэдэг, ажил даалгадаг сайн аав байна. Үр дүн нь яаж төгсөх юм бол доо.
-Та бүхэн юм хийж байгаа хүнийхээ ажлыг хэтэрхий харлуулаад байгаа юм биш үү. Танай намын Засаг дарга нарын үед ч нийслэл мөнгөтэй байсан шүү дээ? 
-Энэ бол үнэндээ дэмий яриа. Яагаад гэвэл, бид нарын үед байсан мөнгөний хэмжээ ямар байсан билээ? Хэрвээ одоогийнх шиг мөнгө байсан бол М.Энхболд, Ц. Батбаяр, Г.Мөнхбаяр нар гайхалтай ажиллах байсан байх. Одооны байгаа мөнгө бол тэдний үеийн мөнгийг дөрөв дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө. Нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр бид нарын үед “Хүн амын орлогын албан татвар” л байсан.
Гэтэл одоо “Чингис”, “Самурай” бондын мөнгө гэх мэт дотоод, гадаадын олон талт эх үүсвэрийн мөнгөөр ажлаа хийж байгаа. Тэгэхээр асар их ялгаа байгаа биз? Харлуулах биш харин шүүмжлэлтэй хандаж байна гэж ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ манай намаас сонгогдон ажиллаж байсан засаг дарга нар тухайн үед багахан мөнгөөр нийслэлийг ямар болгож байлаа? Гэтэл одоо асар их мөнгө байсаар байхад амиа аргацаасан зүйлүүдэд хөрөнгө, хүчээ зараад байна. Нийслэлийн хэмжээнд 2900 хүний орон тоог шинээр бий болгож 75 тэрбум төгрөгний цалингийн нэмэгдэл зардал гаргасан.
Энэ нь нэн түрүүний ажил биш шүү дээ. Нөгөө хамгийн эхэнд, хамгийн чангаар ярьдаг байсан гэр хороолол руугаа цэвэр, бохирын шугам тавьж, амины орон сууц барих, Туул голыг цэвэршүүлэх, гурван жилийн өмнө амлаад байсан есөн тулгуурт төвөө байгуулж, хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлээгүй л байгаа биз дээ? Бид гол хэрэгцээ болсон сургууль, цэцэрлэгт мөнгөө зарцуул л даа гэдэг санал байнга тавьдаг. Нуулгүй хэлэхэд одоо хагас, хугас хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт ч зогсонги байдалд орлоо. Ямартай ч нийслэлчүүд сэтгэл зүрхээрээ Э.Бат-Үүлийг аль хэдийнэ огцоруулчихсан байгаа.
-Өнөөдөр техникийн захуу¬¬дыг шинэ Авто худа묬дааны цогцолбор руу нүүлгэхээр болсон. Үүнийг худалдаачид болон захын эзэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Та ер нь нүүлгэх нь зөв гэж бодож байна уу? 
-Техникийн зах барих асуудал бүр анхнаасаа л маргаан дагуулсан. Нүүлгэж байгаа нь энэ гээд бүр хаа байсан 22-ын товчооны тийш аваачсанаас, бүр нүүлгээгүй нь дээр гэж олон төлөөлөгчид үзэж байсан. Тэнд авто худалдааны төв нээгээд, “нүүнэ үү!” гэж хүсэх, эсвэл нүүх санал тавих ёстой болохоос захиргаадаж болохгүй. Нийслэлээс хаа сайгүй асар их хөрөнгө цацаж, ажил хийсэн харагдаж байгаа л даа.
Гэтэл яг ард иргэдийн амьдрал дээрдэж, Эдийн засаг сайжирч байна уу, эсвэл бүр эдийн засаг хүндэрч, амьдрал хэцүү болж байна уу гэдэг бодох ёстой асуудал. Засаглалын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал бий болж, өөрөөр хэлбэл эдийн засагт тог тасарчихсан энэ үед, техникийн зах дээр байгаа хүмүүс мотор ажиллуулж байгаа мэт зүтгэж, зарим нь лаа асаан амьдралаа авч яваа хүмүүс. Тэнд яг бодит амьдрал буцалж байна. Гэтэл бүр садаа болж байгаа юм шиг, гал тасалж байгаа гэлтэй хүчээр албадан нүүлгэх нь хүнээ бодсон ажил огт биш гэж үзэж байгаа.
-Өөр та энэ цаг дор юу хэлж чадах вэ? 
-Үнэргүй хот хүлээлгэж өгсөн. Үнэртэй л болж байна. Ундны цэвэр усны Яармаг, Гачуурт дахь хоёр эх үүсвэр, нарны гүүрийг бариулаад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн¬¬тэй болгоод өгсөн. Бид есөн томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болох санаачлага гаргасан ч хотоос хөрөнгө оруулалтын ажил хийсэнгүй. Нэмж найман цэцэрлэгт хүрээлэн барих ажил зогслоо.
Одоо хийгдэж байгаа дугуйн зам, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн та묬байн ажлууд Ерөнхий сайд асан Алтанхуягийн хөрөнгө оруулалтын багцаас хийгдэж байгаа ажил. 110-ын цахилгаан шугам сүлжээтэй хотын битүү циклтэй болгох ажил эхлүүлээд, хүлээлгэж өгсөн. Одоо ч дуусаагүй л байна. Би эргэж санахын төдийд л таньтай ярилцлаа. Өнгөрсөн гурван жил, гурван сард хийсэн хотын захиргааны ажилтай нэг бүрчлэн танилцаад ирэхээр алдаа оноо нь тодорно. Эцсийн эцэст хийсэн ажил нь дүүргийн засаг даргынхаас онц гойд ялгарахгүй л болов уу.
“Байхын бараа” гэдэг шиг хотын даргатай байх нь чухал бишээ. Чухал ажлыг дарга нь санаачилж, эрх мэдэл, хүч чадал, хөрөнгө мөнгө нь хороо дүүрэгтээ хүртээмжтэй чиглэдэг байх нь чухал шүү дээ. Миний энэ удаагийн ярилцлагадаа дурдсан урт, богино автобусны 25 тэрбум, орон тооны 75 тэрбум, гялгар уутны 12 тэрбум буюу нийт 112 тэрбум төгрөгний зарлыг зөвхөн цэцэрлэгт зориулсан байлаа гэж бодоход улсын хэмжээнд 224 цэцэрлэг ашиглалтанд оруулж 33600 Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг асрах байж. Ингэж ирээдүйгээ асраагүй хотын даргыг огцруулах саналд гарын үсгээ зурсан юм.
Р.Саруул
Эх сурвалж:”Өглөөний сонин”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • НААД БОХИР АРГА ЧИНЬ ӨӨРИЙГ ЧИНЬ Л БОХИР ХАРАГДУУЛЖ БНА (October 26, 2015 11:44:01 am )

    МАНгарууд большевик арга чинь үр дүнд хүрэхгүй. Иргэдийн чихийг хуурч бөөлжисөөр дүрргэх хэрэггүй тэдний нүд нь бодит байдлыг харж байна

  • Anonymous (October 26, 2015 12:09:12 pm )

    БАТ ҮҮЛ ДАРГА ОГЦОР, ХОТЫГ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ БОЛГОСНЫХОО ТӨЛӨӨ

  • Зочин (October 26, 2015 12:17:07 pm )

    Үүл баатар шиг хэлэх үгтэй хийсэн юмтай хотын дарга урьд өмнө хэзээ ч байгаагүй. Цэнддоо гуайн бичсэн яг л голыг нь олоод хлэчихсэн байна лээ. Урьд өмнөх авилга авч газрын наймаа хийж буруу аргаар амьдарч байсан хүмүүс одоо яаж амьдрах юм бэ, тийм учраас л тэд нар ийм огцруулах санал гаргаж байгаа.

  • zochin (October 26, 2015 12:20:27 pm )

    ene situud bolimoor yum bat-uul sain ajillaj bgaa irgediin 80 huviin huvid ogtsroogui bgaa bitgii bidnii umnuus dugnelt ugch bicheed bai ene bol gutgeleg

  • baavar (October 26, 2015 12:27:29 pm )

    Ene hulgaich gadagshaa zugtaana shuu. Seremjtei l baih heregtei shuu mongolchuuda irgediig 2 taltsuulj alaltsuulj hayal gadagshaa zugtaah hun shuu

  • bat (October 26, 2015 12:28:31 pm )

    vvl darga bol sain udirdaj ih yum hiisen bna urd ni baisan enhbayr m.enhbold batbayr nar yu cg hiigeegvi shvv de olon jil udirdsan baij 1,ch yum hiigegvi

  • zochin (October 26, 2015 1:06:45 pm )

    BAT UUL anh darga bolsnoos chini hoishih sain muugaa dugneh tcag n boljee. yu n bielev. yu yu amlasan yagaad butehgui bna.ger horoolol iig hausjuulna, ger horoololiin gazriig ergeltend oruulna.tcemtcger goe hotiig bii bolgono gesen …..ger horoololiin ailuudiig niitiin bohir tceverleh baiguulamjtai holbono zereg ajluud yasan be.mashinii tugjrel joohon ch atugai hel amtai dugaaraar oorchlogdson baih ooriinh n huu heden tender tcohison baih oor….oor

  • zochin (October 26, 2015 1:08:44 pm )

    batuul dahga hiisen yumtai hun shuu

  • Yu yarina ve (October 26, 2015 1:48:50 pm )

    uul darga bol hiisen yumtai yumta. Hen ch harsan bugd l medej baigaashd. Bi l lav umnuh darguud yu hiisniig sanah ch ugui baina. Zun tsetseg tariad ter n namar n uhchihdeg baisan. Oor bi l lav uneheer umnuh darga nariig yu hiiseng medehgui baina. Medeej yum hiij baigaa hun mongo zartsuulj l taaraa shuu dee. Ih zarlaa l geh yum. Yum hiihgui, huvaaj idsenees yumaa hiigeed zartsuulah yumand n zartsuulaad yavj baisan n deer shuu dee.

  • Niisliin irgen (October 26, 2015 2:18:41 pm )

    nuden deer chini il baigaa yumiig harluulj yariad baih yum. niislelchuudiig doromjlohoo bolioch ee. ugui bol uhamsariin doroitold orood dulii, balai bolson baih aa MAN-iinhan.

  • saihan (October 26, 2015 2:56:36 pm )

    Hudlaa shaagad bai ta nar . bat uul shig ajil hiij baigaa hun ta nart alga..

  • ulaan (October 26, 2015 3:41:07 pm )

    tegej huniig alj boloh uu hiij bui sain ajil ni heseg hund haragdahgui zubhun muu ni haragdaad bh vm aa odoo ene argaa boliochee enhboldtonguud aa ardiin nam uuriinhuu bulshiig neg bodliin snaas sn uhaj bna daa edeeree oroldbol ebdehiin tsondon ehneree oroldbol salhiin tsondon gej ug bdag daa yana daa ta nar ingej zorigtoi hiij helj bgaa humuusiin ajliig harluulaad bbal uursdiin chin ajil l unandaa huurhii

  • irgen (October 26, 2015 3:57:23 pm )

    ZEEL AVCH ZAM ZASDAG

  • зочинт (October 26, 2015 4:08:31 pm )

    шорон дүүргэх их идсэн хүний нэг дээ наанаа аятайхан ч худлаа шүү хотын мээр аав нь алтан бурхан гээд баахан онгио ярьдаг байсан

  • БОЛД (October 26, 2015 4:15:38 pm )

    Урьд нь нийслэлийн Засаг дарга байсан хүмүүс Бат-Үүл шиг худлаа ярьж, өөрийгөө магтаж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглож чаддаггүй байжээ. Харин Бат-Үүл урьдах дарга нарыг бодвол хөрөнгийг үр ашигтай зарцуулж бүтээн байгуулалт хийж чаддаггүй болох нь тодорхой харагдлаа. Одоо үнэн мөнийг дэнслэх шүүх л ажлаа хийх үлдлээ дээ.

  • ЗОЧИН (October 26, 2015 4:16:11 pm )

    МАН-ынхаан та нар амаа татвал яасан юм бэ.Та нарын өмнөөс ичиж байна. Танай намынхан өмнө төр барьж байхдаа юу хийсэн юм бэ. Өнөөдөр мөнгөний зарцуулалтаа бүгдийн нүдэнд ил болглслн.Танай намын үед нуугаад иддэг байсан. Гээд л ярих юм зөндөөдөө.

  • Ли ван жун (October 26, 2015 4:21:29 pm )

    Бат-уул даргаа осолгуй сайн хун. Ажил ихаа хийсаан шуу. Хай муу гэж яажи болоноо

  • гб (October 26, 2015 4:40:55 pm )

    Энэ амьтан оороо луйварчин шуу дээ. тэгэхээр увсийх даа аягуй бол.

  • Anonymous (October 26, 2015 4:57:39 pm )

    маанаг батүүлээр баас бариулсан АНгамингууд иргэдийг хошгируулсаар

  • Anonymous (October 26, 2015 5:59:44 pm )

    Fuck Buural tsagaan luiwarchin Owgon

  • Bold (October 26, 2015 6:00:46 pm )

    Bat vvl tsairsan hulgaich zailaasaa. Hvvn in bas adilhan bvdvvn luwirchen pizdaa!!!

  • Zochin (October 26, 2015 7:22:12 pm )

    Энэ муухай амьтан 1990 энэ нийгмийг бий болгох гэж тэнэгтэж явсан. Гэтэл ард түмэн ийм нийгмийг хүссэн гэжүү? Тэр үеийн дарга нараас нэр хүндэд дуртайгаараа, өмч хөрөнгөд шунахайгаараа, авилгачаараа, долигнуураараа эрс ялгарах гахай байгаа юм

  • Зочин (October 26, 2015 9:47:04 pm )

    Ер нь голчтой юм ярьжээ. Хөрөнгө мөнгийг баруун солгиогүй зарна гэдэг л болсон. Ажилдаа шинжилгээ судалгаатай, харилцан ярьж ухаалаг ажиллах боломжийг харж чадахгүй байна.Муйхар ганцаарчилсан тоглолт хийж өөрөө өөрийгөө боомилж байгаа Батүүлийг огцруулахаас өөр аргагүй дээ.

  • Anonymous (October 27, 2015 1:18:53 am )

    Ene sda iim yum yarih erhtei yuu? Darhanii nehiig yalaa ene sda. Hamag nehiinii tonog tuhuurumjiig uren taran hiisen etgeed

  • Иргэн (October 27, 2015 9:01:27 am )

    Та нар юу хийсэн билээ, эргээд нэг бодчих.. Хотын газрыг баруун зүүнгүй зарсанаас өөр хийсэн юм байна уу? Улсын нийслэл гэхэд, гадны хүнээс ичмээр л байсан шүү дээ. Мөнгө зарахгүй бүтээл байгуулалтыг та нар л хийдэг байх. Үхэж байсан улаан коммунистууд.

  • zochin (October 27, 2015 9:25:14 am )

    goloor ni helchihlee batvvlee ogtsor ogtsor

  • зочин (October 27, 2015 11:14:54 am )

    Энэ нам дамжсан нөхдүүд одоо болих хэрэгтэй өөрсдөө 90 жил хотыг удирдаад байж л байсан 4жил хотыг удирдаж ажлахдаа хэдэн зүйл хийсэн чинь юу бас болхоо больчихвоо ер нь хамтраад ажиллаж болдоггүй юмуу

  • Anonymous (October 27, 2015 11:18:53 am )

    ЭНЭ УЛААН ЦУСНУУД БООЖ ҮХЭХНЭЭ

  • зочин (October 27, 2015 12:11:49 pm )

    Батүүлийг дахиад 4 жил ажилуулчих юмсааан тэгвэл ч хот сайхан болно доо

  • Зочин (October 27, 2015 12:14:04 pm )

    Одоо улс орныг удирдаж байгаа өрөнд хийсэн хүмүүс өөрснөө ихэнхий нь өөрсдөө хүүдийлээд авчихсан болохоор өр шир болгосондоо санаа зовохгүй байна, хэзээ нэгэн цагт нүгэл нүдээрээ гарна, заримд нь ч гарч ч байгаа байх.

  • Зочин (October 27, 2015 12:14:48 pm )

    Зарсан ч Монголд байхаа.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:32:02 pm )

    Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ.
    За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:32:32 pm )

    Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.
    Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.
    Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад…чи яаж байна.
    Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л…бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай л даа. Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсондоо чи.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:32:50 pm )

    Олон түмэн гэнэтхэн сэхээ аваад цаадуулаас чинь “Танай хүүхэд юугаар амьдардаг юм бэ”, “ ямар бизнесээр ингэж баяжсан юм бэ” гэж асуухаар хариуд нь юу гэж хариулах болж байна.Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхэддээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажил сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ?Чамаас хойшхи хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.Чамайг 14 тэрбумыг үрсэн гэж МАН-ынхан буруутгаж байна. Тэднийг гүтгэлээ гэж уурлахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. МАН-ынхан улсын мөнгийг “идэж чадсан”, “идэж чадаагүй” гэж хоёр хуваадаг юм. Өөрийнхээ халаасанд ороогүй бүхий л хөрөнгийг яасан ч байг хамаагүй “үрэгдсэн” , “талаар болсон”д тооцон гуньдаг юм.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:33:05 pm )

    Хэрвээ тэр үрсэн гээд байгаа 14 тэрбумыг өөрөө идчихсэн болжгэм чамайг ижлээ хэмээн үзэж үүрсэх байсан даа, тэнэг минь.Ер нь бол өөрсдийнхээ аманд нь байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд чинь үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи.
    Замын мөнгийг замаас нь хусаад болоод ирсэн байхад тэр их хөрөнгийг газарт нялаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоор чинь “мөнгө үрлээ” гэхгүй, яалаа гэх юм бэ? Зам нимгэрч хадгаламж зузаардаг зүй тогтлыг эвдэн зам зузаарч хадгаламж нимгэрдэг болгох гэж аль газраас ирсэн “мам бэ”, айн.Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ыхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:33:24 pm )

    Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ? МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм. Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг тогтолцоог өөрчилж хотынх иргэд удирдлагынхаа авъяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгалдаг дуст, креолин юмуу хаашаа юм бэ?Бат Үүл минь дээ, чи хийсэн юмныхаа үр дагаврыг бодохгүй юм.

  • Улаанбаатарчуудад (October 27, 2015 1:33:39 pm )

    Тавьсан шинэ шинэ замаар явж байгаа хүн бүхэн чамд дуртай л байгаа байх. Гэтэл зам барина гээд мөнгийг нь хусдаг, дараа нь дахиад яг барина гээд авдаг ийм мөнхийн циклиэр амьдардаг бүлэглэлийг яаж аж төрнө гэж байгаа юм бэ.
    Шинэ байрандаа орж, насны мөрөөдлөө биелүүлж эхэлсэн гэр хорооллынхон өөрснөө бол баяртай л байгаа байх. Гэтэл “Надад санал өгвөл орон сууц хуваарилна” гэж хуураад сонгогддог нөхдийг яаж амь зогооно гэж бодоов чи. Тэднийг хямд зардлаар гэрийн дулаалга, машин нүүрсээр аргалж болсоор ирсэн сайхан уламжлал яахлаараа чиний үе дээр тасрах учиртай юм бэ?Нийтийн тээвэрийн шинэчлэлд нийтийн тээврээр явдаг хотын иргэд л дуртай байгаагаас биш нийтийн тээврээс тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчид дургүй байгаа. Тэд яах юм бэ, чамаас болоод ажил хийж амьдрах болж байна уу?Хувийн нууцыг хуулиар хамгаалж нуудаг байтал “Хотын төсөв одоогийнхоос 10-30 хувиар илүү” байсныг зарлах хэн юм бэ,чи.

  • ХУУЛЬЧ (October 27, 2015 2:26:34 pm )

    ЧИ ХӨРӨНГӨ ӨРУУЛАЛТНЫН ДАРГА БАЙХАДАА ХИЙЖ БАЙГҮЙ ЯАСАН ЮМ БЭ

  • ji (October 27, 2015 6:00:28 pm )

    Амныхаа зоргоор хуцах юмаа

antalya rent a car