antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 1 comment

Зуслангийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээжээ

нийтлэсэн Admin

hodoozamСүхбаатар дүүргийн Сэлбэ гол дээрх Шарга морьтын 50 у/м төмөрбетон хос гүүрийг байнгын ашиглалтад оруулах, Дамбадаржаа-Шадивлан-Хандгайт чиглэлийн явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй 16,35 км автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээв.

Өнгөрсөн зургаадугаар сараас засч эхэлсэн зуслангийн замын ажил дуусч, ийнхүү нээлтээ хийсэн байна.  Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км энэхүү замыг анх баригдснаас нь хойш ийнхүү 40 гаруй жилийн дараа бүрэн шинэчилж засжээ.

Зуслангийн шинэ зам дагууд 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, нийт зам, замын байгууламжийг дагасан  хоёр талдаа гэрэлтүүлгийн ажлын хамт барьж инженерийн олон хос шийдлийг гаргасан байна. Тус замын засвар шинэчлэлийн ажлыг 6 компани хамтран гүйцэтгэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 26, 2015 11:49:27 am )

    Баярлалаа. Амжилт хүсье.

antalya rent a car