“МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан өчигдөр оройн тус компанийн ТУЗ-ийн хурлаар дуртай, дургүй тэтгэвэртээ гарлаа. Дуртай, дургүй гэдгийн учир нь ойрын үед болсон үйл явдлуудтай холбоотой байж болзошгүй гэсэн хэрэг л дээ. Тухайлбал, Г.Жаргалсайхан захирал ТӨХ дээр болсон ТӨХ, “Төрийн банк” ТӨХХК, “МИАТ” ТӨХК-ийн хамтарсан уулзалт дээр яагаад Төрийн банкин дээр байршиж байсан мөнгөө “Голомт” банк руу татсан тухай тайлбарлахдаа хариулахдаа “Сүүлийн үед манай Ерөнхий нягтланд Голомт банк руу мөнгө хий гэж чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар банкинд байсан хоёр тэрбум төгрөгийг Голомт банк руу хийсэн. Төрийн банкнаас бас авч хий гэсэн боловч бид тэгэх боломжгүй гэдгийг хэлсэн” хэмээн өчжээ. Бүр хамтарсан уулзалтын энэхүү протколд тусгаснаар бол Зам, тээврийн сайд М.Зоригт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан руу утасдаад “Одмөнхөд хэлсэн юм байгаа, тэрнийг нь дэмжээрэй” гэсэн. Ирээд асуухад “Голомт банк руу мөнгөнүүдээ тат гэж байна аа” гэсэн байгаа юм.
Үүний маргааш буюу аравдугаар сарын 14-нд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваатай ТӨХ-ны дарга, Тамгын газрын дарга, Төрийн банкны орлогч дарга нар уулзалт хийхэд мөн л “Албан бичгээр чиглэл өгөхгүй бол дарамтална” гэсэн нь протоколд бий. Ийм л юм боллоо. Үүнийг deed.mn сайтад нийтэлснийг хараад сайд “Ор үндэсгүй гүтгэлэг” гэсэн. Тэгэхээр “МИАТ” ТӨХК, ИНЕГ-ын дарга нар түүнийг гүтгэж Төрийн өмчийн хорооны дарга, Төрийн банкны удирдлагуудад худал тайлбар өгсөн байж болох юм. Мөн ИНЕГ-ын шилэн данс ч үүнд хамаатай. Тэнд М.Зоригтыг сайдаар томилогдсоноос 14 хоногийн дараа буюу 2015 оны есдүгээр сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкнаас таван сая ам.долларыг “Голомт” банк руу шилжүүлснийг ИНЕГ-ын шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн хэсгээс харж болно. Мөн М.Зоригт нь Зам тээврийн сайдад нэр нь дурьдагдаа ч үгүй байснаа өрсөлдөгч кандидатууд болох Г.Батхүү, Л.Эрдэнэчимэг нарыг хүлээж авахгүй нь нэлээд тодорхой болоод байсан тэр үед буюу 2015 оны наймдугаар сарын 14-нд мөн л Худалдаа хөгжлийн банкнаас “Голомт” банк руу зургаан сая ам.долларын гүйлгээ хийснийг ИНЕГ-ын шилэн дансанд дурьджээ.
ИНЕГ сүүлийн нэг сарын хугацаанд Голомт банк руу таван сая ам.доллар, гурван тэрбум төгрөг татаад байгаа. Одоогийн байдлаар Голомт банкинд 12 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкинд гурван сая ам.доллар, Төрийн банкинд 667 мянган ам.доллар, Улаанбаатар банкинд дөрвөн сая ам.доллар байна гэж ярьсан нь энэхүү протоколд бий.Хамтарсан уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга ч мөн л Төрийн өмчийн хороог албан бичгээр чиглэл өгчих, тэгэхгүй бол бас л дарамтална шүү дээ” гэж хэлсэн байх юм. Мөн Г.Нямдаваа захирлын ярьснаар бол “ИНЕГ-т гаднаас орж ирж байгаа орлогуудыг ч гадны банкууд руугаа и-мэйл бичиж Голомт банкин дээр төвлөрүүл” гээд байгаа гэнэ. Харин үүний маргааш нь буюу 2015 оны аравдугаар сарын 15-нд Төрийн өмчийн хорооноос Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ. Төрийн банкинд дэмжлэг үзүүлэх тухай гэсэн утгатай уг албан бичигт “Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх талаар 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байна. Банкны актив хөрөнгө, ашигт ажиллагааны түвшингийн үзүүлэлтээс хувьчлалын үр дүн шууд хамаардаг. Таны эрхлэх ажлын хүрээний төрийн өмчит хуулийн этгээгдүүд Төрийн банктай уламжлалт харилцаа сайтайн дээр тус банкны актив хөрөнгө нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлж ирсэн. Энэхүү уламжлалт харилцааг улам бэхжүүлж ИНЕГ, Төмөр замын салбарын аж ахуйн нэгжүүдийн Төрийн банкин дахь харилцах дансны үлдэгдлийг тогтвортой байлгах, улмаар нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна гэжээ.
Хэрэв энэ бүхэн үнэн бол М.Зоригт сайд яагаад “МИАТ”, ИНЕГ-ын дарга нар руу утсаар ярьж “Голомт” руу мөнгө шилжүүлэх чиглэл өгч байв. Энэ нь төрийн сайдын өгөх ёстой чиглэл мөн гэж үү. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь энэ биш үү. Протоколоос хараад уншигч та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ, бүрэн эхээр нь дэлгэе.
У.Оргилмаа
/протокол бүрэн эхээрээ/
Холбоотой мэдээ
-
зочин (October 20, 2015 10:19:59 am )
Ашиг сонирхлын зөрчил гэдэг чинь энэ биш юм уу, албан тушаалаа ашиглан нэг газрыг дэмжиж байгаа нь, энэ АН-д ганц олигтой хүн алга аа, сандалдаа суунгуутаа л хууль бус зүйл
-
Anonymous (October 20, 2015 10:40:10 am )
заа за АН-ынханы чаддаг юм нь энэ л байна
-
зочинзочин (October 20, 2015 11:23:13 am )
энэ муу шулаач зоригтын сайд гэж юу юм бэ нисэхийн мэргэшсэн жаргалсайханаар нисэх алба монгол дутана ,
-
jonon (October 20, 2015 11:33:57 am )
ZORIGT YXEESEI
-
zochin (October 20, 2015 11:48:56 am )
ZORIGT AN BOLIOSOI BVVR TSAGAANDAA GARSAN BN YAJ MONGOL ULSIN TULUU TSOXILOX ZURXTEI BVXNEE EX ORONDOO ZORIULAX GAIYATAN ZAYAXGUI BOLOLTOI
-
Anonymous (October 20, 2015 12:36:09 pm )
novsh gej dandaa hulgaachuud umaa
-
Anonymous (October 20, 2015 2:19:48 pm )
Golomt bank d bairshuulj bhaar Turiin bank aa demjeesei turiin baiguullaguud bj
-
Anonymous (October 20, 2015 3:28:25 pm )
салбарын сайд маань өөрийн харъяа байгууллагыг дэмжин, бодлогын томоохон шийдлүүд гарган ажиллах ёстой юм боловуу, түүнээс биш компанийн мөнгө зувчуулах, нэр хүндийг гутаах, хулгайчуудыг ажилд томилох, дотоод ажилд нь шууд оролцох нь сайдын үүрэг яавч биш байх.
-
Батсайхан (October 20, 2015 3:30:49 pm )
Хүмүүсээ, байгууллагын дарга нараа
М. Зоригтын Голомт банкинд байгаа хадгаламж болон дансаа Голомтоос салгаж өөр банкинд хийж энэ бузар хэрэгтээ тэмцэе.
Монголд шударга юм байдаг гэдгийг харуулъя -
Anonymous (October 20, 2015 4:50:14 pm )
АН-ыг 25 жил төрөөс тусгаарлая тэгж байж Монгол хөгжинө
-
зочин (October 20, 2015 8:00:53 pm )
муу хар хулгайчийг шоронд хийж хөрөнгийг нь хураа худал шудраг хүний дүрд тоглоод цаанаа төрөөс хулгайлаад төр шийтгэж чаддагүй юм бол тэнгэр гэсгээх л болно
-
bushuu tuulai borvindoo baastai (October 20, 2015 9:07:13 pm )
mangar batsaan. hedhen sariin nastai said songuuliinhaa mungiig bosgoh geed sandarch bgaa biz dee.uuriig ni uuriinh ni kameraar ni harah yumsan.
-
123 (October 21, 2015 12:54:14 am )
Turiin bankiig uneguiduulj hubichilj abah gesen l sanaa shu de
-
Чадраа (October 21, 2015 12:29:04 pm )
Өө энэ зоригт гэж нэг порно зурагчны хийдэг ажил нь энэ мэт луйвар, өөр юу мэдэхгүй, чадахгүй зүгээр л нэг АН-ын НОВШ
-
Anonymous (October 23, 2015 5:35:35 am )
Улс орон хэзээ нэг зөв замдаа орох болдоо бүр гутлаа.нисэхийн салбар тэсдэг л байгаасаа.
-
16 Comments