Єнгєрсєн хугацаанд “Чингис”, “Самурай” бондын гэрээ болон мєнгєний зарцуулалтыг ард олонд vзvvлж, ил тод болгох асуудлаар УИХ дахь МАН-ын бvлгийн ажлын албаны зєвлєх Г.Єнєрбаяр болон бусад намууд Засгийн газарт шаардлага хvргvvлж байсан. Тодруулбал, Г.Єнєрбаяр нэгэн хэвлэлд єгсєн ярилцлагадаа “Бондын зарцуулалтын талаар сvvлийн vед нэлээд зєрvvтэй мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Бас олон нийт ч бондын мєнгє хаана, яаж зарцуулсныг асууж сураглаж эхэллээ.
Тийм учраас асуудлыг нэг тийш болгож, ойл-голтын зєрvvг арилгаж, мэдээллийг ил тод болгох шаардлага тавьсан. Бидний шаардлагын дараа Хєгжлийн банкнаас бондын мєнгєний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлж л байна.
Энэ нь сайн хэдий ч тайлан нь хангалтгvй байгаа юм. Бондын мєнгийг 10 том тєсєлд зарцуулж эхэлсэн. Гэхдээ задаргаа нь байхгvй. Энэ 10 том тєсєл гэдэгт яг ямар ажлууд багтсан, хэчнээн аж ахуйн нэгж орсон нь мэдэгдэхгvй байна. Уг нь бондын хєрєнгєєр ажил гvйцэтгэсэн аж ахуйн нэгж болгоныг нэг бvрчлэн зарлах хэрэгтэй. Тvvнээс биш нэгдсэн том дvн тавьчихаад цааших мэдээлэл нь нууц гэвэл ард тvмнийг хуурсан хэрэг болно” хэмээж байсан юм.
Vvний дагуу Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишvvн Г.Энх-Амгалангаар ахлуулсан таван хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг дээрх бондын vйл ажиллагааны зарцуулалтыг хянаж, шалгалт хийсэн ч одоогоор тодорхой хариуг олон нийтэд єгєєгvй байгаа.
Учир нь Хєгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав, хvч хєдєлмєр орж байгаа тул сайн нягталсны дараа нийтэд ил болгоно гэх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Г.Энх-Амгалан манай сонинд єгсєн ярилцлагадаа дурьдсан.
Манай улс “Чингис” бондын хvvгийн тєлбєрт 2013 онд 98.9 тэрбум тєгрєг тєлжээ. Энэ нь ердєє хvvгийн тєлбєрт єгсєн дvн. Харин vндсэн тєлбєрийг 2017 оноос тєлж эхлэх юм. “Чингис” бондын мєнгєєр “Авто зам” тавьж, “Гудамж” тєсєл, “Тавантолгойн цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” гээд дэд бvтэц, тємєр замын тєсєлд зарцуулахаар олон зvйлийг тєлєвлєсєн байсан.
Тэгвэл “Чингис бонд”-ын хєрєнгєєс Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярт “Гудамж” тєслийн 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой хэмээн 200 сая ам.доллар гаргаж єгсєн байдаг юм.
Тухайлбал, тєслийн ажил эхлэж байсан 2013 онд 1 ам.доллар 1600 тєгрєгтэй тэнцэж байсан гэж vзвэл 200 сая ам.доллар ойролцоогоор 320 гаруй тэрбум тєгрєг болж байгаа юм. Манай улсад нэг км автозам барих жишиг vнэ орон нутагт 650 сая, харин нийслэлд 810 сая тєгрєг байхаар тооцдог юм билээ. Тэгэхээр 122 км хурдны замын ажилд 122 тэрбум тєгрєг зарцуулах нь боломжтой гэсэн vг. Нийт хєрєнгєєс хурдны зам барих 122 тэрбум тєгрєгийг хасахаар vлдсэн 200 орчим тэрбум тєгрєгийг 33 уулзварт зарцуулахаар болж байна. Ингэхээр нэг уулзварт ойролцоогоор зургаан тэрбум гаруй тєгрєг зарцуулна гэсэн vг. Гэтэл нэг уулзвар засч, сайжруулж, шинээр тавихад сайндаа л хоёр км автозам барьдаг аж.
Єєрєєр хэлбэл, автозамын жишиг vнээр бол нэг уулзвар барихад 1.7 тэрбум орчим тєгрєг, тухайн vеийн бараа материалын vнэ ханш єссєн тохиолдолд ихдээ л хоёр тэрбум тєгрєг зарцуулах боломжтой тооцоо гарч байгаа гэдгийг учир мэдэх хvмvvс хэлж байсан юм. Тухайлбал, 2013 онд олны нэрлэж заншсанаар хорооллын ахуйн vйлчилгээний зvvн урд уулзвар болох “Минж плаза”-гийн ємнєх дєрвєн замын 1830 ам.метр талбайг зассан. Энэхvv зам нь хоёр километр хvрэхгvй гэсэн vг. Тиймээс л Монгол Улсын хэмжээнд мєрддєг зам барих жишиг vнээс дєрєв дахин давсан их хэмжээний мєнгє ямар хяналт, тооцоо судалгаатайгаар замын ажилд зарцуулагдсан бэ гэх нийт задаргааг ил болгооч гэдэг хvсэлтийг олон нийт тавиад буй юм.
Єєрєєр хэлбэл, “Гудамж” тєслийн зарцуулалтын нэгдсэн мєнгєн дvнг бvхэлд нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж уг тєсєлд ямар компани хэдэн тєгрєгєєр санхvvжилтээр аль уулзварыг хийсэн. Гэрэлтvvлгийг нь хэн, хэдэн тєгрєгєєр гэрээлж хийж, гvйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгохыг шаардаж буй юм. Тиймээс л “Гудамж” тєслєєс мєнгє авсан компаниудын эргэн тєлєлтийг олон нийтэд ил болгох нь зайлшгvй асуудал юм аа. Учир нь 2017 оноос эхлэн бондын зарцуулалтад єдєрт 500 сая ам.долларыг манай улс шууд єгєх хуваарьтай.
Бондын мєнгєнєєс 90 сая тєгрєг авч судалгаа хийсэн
Бас нэгэн анхаарал татсан зvйл нь “Гудамж” тєслийн шилэн дансанд ганцхан ширхэг гvйлгээ хийсэн баримт байдаг юм. Энэ нь нєгєє дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая тєгрєгийн Европ дахь зардал. Тодруулбал, тус тєслийн долоон хvн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90 сая тєгрєгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая тєгрєгийг ямар зvйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгvй.
Харин бидэнд олдсон мэдээллээр долоон хvний тийзний vнэ 20.6 сая тєгрєг, зочид буудалд 40 орчим сая тєгрєг, зам хоногт 13 орчим сая тєгрєг, хот хоорондын зардалд 20 сая тєгрєг, нийт 90 сая тєгрєгийг “Чингис” бондоос зарлагдаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна.
Уг нь “Гудамж тєсєл” нь єєрєє “Чингис” бондын эх vvсвэрээс санхvvждэг. Зохих дvрэм журмын дагуу хэрэгжvvлсэн бvтээн байгуулалтын ажлуудыг Хєгжлийн банк єєрийн давхар шалгуураар хяналт тавьсны vндсэн дээр санхvvжvvлэх ёстой. Гэтэл гадаадын орноор зєвхєн судалгаа хийхийн тулд 90 сая тєгрєг vрсэн нь зориулалтын мєнгийг єєр зvйлд зарцуулжээ гэж харагдаад байгаа юм. Тэгэхээр “Гудамж” тєслийн тайлан “Но-той, ноцтой юу?
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
энхамгалан (October 20, 2015 10:28:28 am )
батбаяр мөнхбат тэргүүтэй хулгайч новшнууд хийсэн нүгэлийнхээ төлөө торны цаана орох л болно
-
varenka (October 20, 2015 11:52:53 am )
ene metiin tolgou ni olgou bolson novshnyydiig shydargaar xiideg gazar ni xiij urshuul vzvvlmeergyu b.na.gadaadad darga,tsereg xeniig ch b.san xiisen xergiig ni xvleelgex uymaa.er ni ene idej yygaad b.gaa xogiin novshnyydaas bvx mungiig ni gargyylj avaad gydamjind xuuj garga
-
Зочин (October 20, 2015 12:15:49 pm )
хэн нэгнийг торны цаана суулгах гол ажил биш. Ер нь татварынхаа мөнгөөр эргэж төлөх зээлээ бид чухам юунд хэрхэн яаж зарцуулсанаа зардал нэг бүрээр нь татвар төлөгчдийн өмнө гаргаж тайлагнах үүрэгийг тухайн үеийн ажил хариуцагч нар хийх ёстой. Хийхийг татвар төлөгч бүр шаардах эрхтэй. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол, татвар төлөгчдийн төлөөлөл болсон ажлын хэсэг олигтой ажиллаж чадахгүй бол ёстой хариуцлага нэхэх татвар төлөгчдийн сайн дурын ажлын хэсгийг татвар төлөгчид санаачилж тооцоогоо бодно шүү. Энэ бол хатуу хариуцлага тооцно гэсэн үг.
-
шаарийбуу (October 20, 2015 12:31:31 pm )
Угаасаа энэ намынхан чинь үндсэн тасөвөө хэд нугалж олдог болохоор нь Автозам барих ажлыг инээд алдаад барьж авсан байхгүй юу урьд өмнөх нам засгийн газар болохоор арай хүн чанартай байсан болохоор арай ч ингэж ард түмнээ шулж идэж байгаагүй байхгүй юу ардчилсан нам гэж мөнгө хараад улайрсан хэрээ шиг улс байх юм 2017 оноос бондын мөнгийг тэр Алтанхуягын засгийн газараар төлүүлэх хэрэгтэй Батбаяр гэж сагсалзсан амьтан юу хийсэн юм юу ч хийгээгүй л байхгүй юу
-
шаарийбуу (October 20, 2015 12:36:34 pm )
Батүүл,Бадрал гэсэн худалчуудыг огцоруул
-
irgen (October 20, 2015 12:54:07 pm )
Setgel zovmoor tootsoo um , Tusluudiig gardsan sakhuugiin humuus ni muu ajillaj mergejil medleg ni hureegui baij taarna daa gej dugnei .
-
Anonymous (October 20, 2015 10:06:12 pm )
Tiim bish ee. Medseer baij hiij baigaa yum. Tegeed ter ni ih saihan ner gunshin shaltag shaltgaantai baih heregtei. Ter daraa tuluh zeel meel hamaagui. Husah ni chuhal baisan
-
-
Anonymous (October 20, 2015 2:10:40 pm )
Шал худлаа тоо байна. Гудамж төсөл чинь 200 сая доллараа бүрэн зарцуулаагүй, 33 уулзвараа ч дуусгаагүй, хурдны замаа ч бариагүй. Хийсэн ажилдаа 50 сая хүрэхтэй үгүйтэй зарцуулсан мэдээлэл албан ёсоор гарч байсан. Энэ сэтгүүлч зүгээр л худлаа тоо бодоод олны тархийг угааж байна даа
-
Anonymous (October 20, 2015 10:07:04 pm )
80 terbum hooeo nuhuur
-
-
Anonymous (October 20, 2015 4:41:48 pm )
юутай ч бондын хүүтэй мөнгөөр уулзвар засаж,зам тавьдагтөр гэж байгаад ч яах юм.одоо ч яахав арай сайн замаар давхиад байгаа ч хүүг нь төлөхийн цагт асуудал ч босно доо
-
Anonymous (October 20, 2015 10:02:24 pm )
Uur mash olon yum bii. Sain shalgaj il bolgoh heregtei. Jishee ni. Tsetseg tuvuus Seoul hureh 100 m zam 2 terbum. Uur busad uulzvaruud 2-3 terbum. Odoo yamar ur dun baina. Goyo goyo yumnuud bii.
– Zamiin gazar geed turiin baiguullaga baihad yagaad zaaval tusliin negj baih yostoi ve. Yagaad?
-Tusliin negjiin zardal bur sonirholtoi. Tusliin negjiin injiner yugaaraa iluu gej 2-3 saya tugrug tsalin avdag ve. Turiin alban xaagch 500 myanga. Yagaad?
– Tusliin negj yagaad Turiin baishind Agentlagiin dainii bair ezelj suudag ve?
– 33 uulzvar yasan be.
– Hurdnii zam bas
– 2013 ond Dubaid uzesgelen uzsen
– 2015 onii Tusuv uzne uu. Hugjlin banknaas tusliin negjiin zardal. Hmm yu ve ene chini.
Ene buh zardal, tsalin, undur urtugtei zassan bolson uulzvaruud, ayalal zugaalga, suuldee bur uchir ni oldohgui heregtei hereggui zamuudiin hurungu BUGD UNDUR HUUTEI BONDIIN MUNGU. UR ASHIGGUI. Tatvar tulugchdiin munguur tulnu geed bod. Hairan mungu. Hen ursen ter tuluh ni shudarga yosond niitsne.
11 Comments