antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2015 18 comments

Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна

нийтлэсэн Admin

ovshadlanbeltgehgazarЭнэ жил бороо хур хожуу орж, Монголын нийт нутгаар хадлангийн гарц сайнгүй, хадах талбай хомс байгаа билээ. Тэгвэл “…Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” хэмээн дуунд мөнхөрсөн талаас маань хятадууд хадлангаа бэлтгэж байна. Тэд Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас нь эхлээд өвсийг нь хадаж нуруулдаад, ачихад бэлджээ. Хэдэн мянган га талбайн өвсийг хадсан байна. Хадлангийн эзэн гэх хятад эрийг монгол жолоочтой жийп машинаар Дорнодын талаар хөндлөн гулд давхиж байхтай нь халз таар­сан юм. Гэвч “хадлан­гийн эзэн” бидэнтэй уулз­сангүй. Харин нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байна лээ.

Хятадууд өвсөө хил гаалиар яаж гаргадаг, хүний нутгаас авч байгаа хойно үнэ хөлс төлдөг эсэхийг нутгийнхнаас лавлавал “…Үнэ хөлсөө яаж тохирдгийг нь бүү мэд. Хилээр бол монголчуудын нэрээр гаргачихдаг гэсэн” гэх. Ийм байдал зөвхөн Дорнодоор зогсохгүй Сүхбаатар аймагт ч байна. Хятадууд бүр аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон ажээ. Эрдэнэцагаан суманд 80 ортой зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болжээ. Тэр буудал нь 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр босоод манай талд хүлээлгэж өгөхөд бэлэн болсон гэнэ. Аймаг, сумынх нь дарга нар нутгаа зүгээр нэг хадуулаагүй нь сайн хэрэг ч мань хятадууд Дорнод Монголын дархан цаазат газар нутаг руу халдаж хадлан бэлтгэж байгаа ажээ. Ийм мэдээлэл зэргэлдээх сумдын байгаль орчны байцаагчид ирэх болжээ.

Харийн хүний хадсан өвсийг хилээр хэрхэн гаргадгийг албаны хүнээс тодруулахад “…Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан. Тэд наймдугаар сард судалгааны экспертээ явуулна гэсэн ч одоог хүртэл хүмүүс ирээгүй байна” гэв. Тэгэхээр Дорнод Монголын газар нутгаас хятадууд хадлан бэлтгэж байгаа нь хууль бус болж таарах нь.

Б.Заяа

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • mmmm (October 16, 2015 10:58:04 am )

    icheechee uuriin nutag dr hujaa narin gar hul bolj heden zoos l nudend chn haragdah yumaa muusain malnuud

  • Ард түмэн. (October 16, 2015 11:00:17 am )

    Элбэгдорж ухуулж уриалаад малыг нядлуулаад дуусгаад, хятадууд өвс тэжээлийг нь хятадруу хуйгаар нь зөөгөөд хөдөө орон нутаг ядуурлийн туйлд хүрч Монгол малгүй болж Монголчууд мах идэхийг заяагүй болоход ойрхон байна. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө олз ашгийг харж эх орноо сүйрүүлэх замд оруулж байгаа урвагчидыг цээрлүүлж эх орноо, тусгаар тогтнолоо Монголынхоо баялагийг аврах шаардлагатай байна.Баяр,Баярцогт, Зоригт, Сайханбилэг нар шиг урвагчидыг цээрлүүлэх хэрэгтэй

  • зочинзочин (October 16, 2015 11:01:55 am )

    хадлангийн зөвшөөрөл мал махыг МХЕГ өгсөн байна

  • zochin (October 16, 2015 11:04:38 am )

    shataad duusdag ediig ulsad heregtei zuil bolgoh heregtei. ireh jil dahiad l urgana shu de. harin darga nar huvidaa zavshij bval ATG-d ug.

  • зочинзочин (October 16, 2015 11:08:02 am )

    улс хадлан авахад малчидад төрөөс тусладагүй, хатаад хураадагүй өвсөө хятадуудад өгсөөн байна. нэг өдөр төрийг нь аваад ард түмэнг нь холтой болгое гэх байх улсаа түрээслэ ,,,,,худалдсанаас хавьтгүй илүү болох нь,,, харамсмаар болгож байна

  • Anonymous (October 16, 2015 11:11:52 am )

    Хятад өөрсдөд нь ашигтай бол манайхааас найзаа гэж байгаад юуг ч авч чадах юм даа. Өөрсдийн нь мад идэх өвсгүй, өвөлжилт хүнд болно гэж байхад манайхаас хядатууд өвс хадаж авч байна гэж юу гэж байгаа юм бэ?

  • Anonymous (October 16, 2015 11:31:42 am )

    ЭЛБЭГДОРЖ ООДОРЧ БАЙХ ШИВ

  • MGL (October 16, 2015 11:38:07 am )

    Та нар хядадууд тэглээ, инглээ л гэх юм наадуулыг чинь нааш нь авч ирсэн хүмүүс чинь энэ “эрлийзүүд” шүү дээ. Эрлийзүүд монголыг ингэж холохоос өөр яах юм бэ? Дээр нь нутагтаа ажил төрөлгүй, амьдрах чадваргүй болсон Өвөр монголчууд нэмэгдэж байна даа, тэд наанаа “бид нэг үдэстэн шүү, мануусыг муу хужаанууд дээрэлхэж байна ш дээ” гэж ярьчихаад цаад Хятадууддаа “Аяа энэ монгу хүмүүс их ээ тэнэг ва, та жоостой юм чинь монгу хүнээс юуг л бол юуг нь авч дийлэнэ ш дээ би хэлээд орчуулаад өгж болно шүү, та жунгуа би дотоод монгол хүн шүү бид нэг л улсынх шүү” гээд байж байгаа даа.

  • Anonymous (October 16, 2015 11:55:24 am )

    тусгайр улё мөнө үү хэтэрё байна хэдэн золивон хятад шээс монголд үлдээгээ бол

  • Anonymous (October 16, 2015 12:05:13 pm )

    Монголд тёр гэж Байна уу хилээр орж ирээд евс хадаж байгаа бол унэхээр анхаармаар юм эсвэл ордны баялгийн телее хуйвалдаанд бугд чих нудгуй болчихоо юу

  • hi (October 16, 2015 12:21:45 pm )

    tiimee tertee tergui shataad duusdag yumiig alt bolgoson bna sh tee. tegeed ch emneleg barij ogson bna sh tee. uls bol yu ch barij ogohgui bgaa biz dee

  • зочин (October 16, 2015 2:31:21 pm )

    Мэдээ уншихаар боож үхэх гээд байх юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг ч эх нутаггүй болчихвол бидний үр хүүхэд л зовно. Төрд сууж байгаа новшнууд юу бодож байнаа. тэд нар ч улс орноо бодохгүйлдээ яаж сонгуульд ялж илүү хэдэн төгрөг олох билээ гэж л бодож байгаа

  • зочин (October 16, 2015 3:59:25 pm )

    өвс хадах мөнгөө өгөөд машинаа өгөө дхөлсийг өгөөд сумын татвар гаалийн татвар мхг зөвшөөрөлийг аваад өвсөө өгөхөд буруу юу.болохгүй хууль бгаа юу.хэлээч худал мөнгөтэй орны хужаа нарт атаарах юм.тэр өвсөө хойт үедээ хадаглах гээюу.өөрсдөө залхуураад хадлан авдагбилүү.цас орохоор зуд үнэгүй өвс гэдэг биздээ тамхичин түймэр болгоод улс хохироож мөнгө гэж гуйлагчин царайлдаг биздээ.мах авч бна гээд үхэх гэх юм өөрсдөө л аваач гэж гуйгаа биздээ.нүүрс ав гээд л гуйлагчин царайлдаг биздээ. Тэгээд л авахаар авлаа гэх юм.Хятад бол баян орон.Манайхыг өгөхгүй гэвэл баярлалаа .гэхэд цаана нь юмаа аваач гээд очерлоод гуйгаад зогсцгоож бгаа.бид хятадгүйгээр амьпарч чадахгүй Хятад монголгүйгээр амьдарч чаддна.Өвөрмонголчууд чамаас илүү эх оронч улс шүү.Чи бол хятадын өмнөөс юу дуугарч чадахгүй мөнгө олдох боловуу өлөн царайлаад дагадаг биз дээ.зах зээлийн нийгэмд амьдарч бгаагаа сана.

  • Anonymous (October 16, 2015 5:47:27 pm )

    Ene bvtehgvi ee yu blood bnaa arai ch vgvi blgvi de sda nar chin

  • Дурак (October 16, 2015 8:20:28 pm )

    Ямар сүртэй худлаа бүлтэрдэг юм бэ дээ энэ монголчууд чинь. Өнөөдөр л гэхэд Сүхбаатар аймгийн эрдэнэцагаан суманд талын түймэр гараад унтрааж дийлээгүй л бна. Хэн ч хэрэглэхгүй хий дэмий шатаа л дуусдаг өвс. Тэрийг мөнгө төлөөд хадаж авахад одоо юу нь болохгүй бнаа. Өнгөрсөн хавар дорнод түймэрт тэр чигээрээ автаа биз дээ. өвсөө хадахгүй тэр чигээр нь хатаагаад л хаясан. тэр нь хавар түймэрийн гамшиг болдог.

  • Anonymous (October 17, 2015 2:07:56 pm )

    hadlan zuwshuurul awaad hadahad buruu yu baihaw harin hytaduudaa hynaaraidaa suuldee uusah biidee magadgui uusaadl ywj baigaa bailgui mongoljson hytaduud haa saigui boljeeedee

  • зочин (October 21, 2015 8:13:49 am )

    хятадууд үнэхээр баян .төр зөв удирдаж бна.сайн хүмүүс томилож бна.бид тэнэгүүд учраас муу хүнээ томилодог. тэд би сууна гээд очиж суугаагүй. та л суу гэж сонгоо биздээ. үнэн биздээ.тэгээд сүүлд нь хуцах хэрэггүй л дээ.дахиад номтойбаяр,болорчулуунаа сонго.уламсайн болно.хятадууд бидэнд туслаж бна.шатдаг хагдарч унадаг өвсийг маань мөнгө болгож өгч халхголчууд бас улс их мөнгө олж бна. Хятадууд биднээс юуч гуйхгүй.байж бас амьдарч чадна.хятад орон бол дэлхийн баян баян орон.бид л хятад л харагдвал гүйж очоод ийм бна аваач гэдэг биздээ.наймаа таарвал авалцаж өгөлцдөг дэлхийн ёс хүн бий болсноос хойш ийм бгаа.таарахгүй бол больдог.хятадууд булаагаад аваад бна уу.эсвэл чиний хэлсэн үнээр биш аваад бнауу.тэгвэл өөр асуудал.тэгвэл эрээнээ хаачих тэгвэл болоо их амархан

  • зочин (October 21, 2015 8:23:11 am )

    хадлангаа авахад нь яагаад малчидад улс туслах ёстой гэж. надыг чихдэж бж хурааж авсан татварын мөнгийг хадлангаа хийгээгүй залхуу малчины малд өвс худалдаж авч өгнө гэж үү. бидзалхуучуудад өг гэж татвар төлдөг гэж үү. битгий хуцаач.горьд амаа ангайж бүү бордуул.тэр цагч өнгөрсөн.тэр халх голд зуд болоход малчин гадаа аваачиж өвсөө буулгаж өгсөнгүй гэж тв-ээр хуцаж бсан .хараад огиодос хүрсэн.чиний малыг чиний хэлсэн үнээр авдаг булаагаад өөр үнээр аваагүй биздээ.зуднаар үнэгүй өвс өгсөн гээд малаа хямдаруулаагүй биздээ.мах хаана ч бий австралийн мах хамгийн сайн хамгийн хямдаараа дэлхийд гайхагдаж дэлхийг хангаж бна

antalya rent a car