Энэ намрын анхны хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу бямба гарагт өдөр Бөхийн өргөөнд болно.
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүчээ сорин барилдах юм. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр үзэгчийг тодруулна.
Мөн 10 дугаар сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болох юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.