Өнөөдөр НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьсан байна. Монгол улсын эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амжиргааны түвшин буурсаар байхад Хотын захирагч Э.Бат-Үүл үр ашиггүй хэд хэдэн ажлууд хийсээр байгаа юм. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 410 орчим тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой” хэмээн мэдэгдсэн юм.
Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг НИТХ дахь сөрөг хүчин онцолж байна.
Хотын удирдлагууд бондын хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаа нь иргэд дунд нь хохирч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ардчилсан нам олонхиороо хүч түрэн доорхи хөрөнгө мөнгийг хэдэн тэрбумаар нь үр ашиггүй үрэн таран хийж орхижээ. Үүнд:
- Хогийн “ногоон” уут – 12.7 тэрбум
- Гурван сарын настай “Нэг наст цэцэг”, тохижилт – 95 тэрбум
- Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
- Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
- Нийтийн тээврийн ухаалаг систем – 30 тэрбум
- Угсраа автобус – 20 тэрбум
- Рейлбус – 8 орчим тэрбум
- Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
- 2900 албан хаагчийн орон тоо нэмэгдэж цалингийн зардал – 24.4 тэрбум
- Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум төгрөг зэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 360 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүнг НИТХ дахь сөрөг хүчин баримт нотолгоотой нь дэлгэв.
Энэ бүхнийг нэгтгээд нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг болсон гэдгийг хотын парламент дахь сөрөг хүчин байр сууриа илэрхийлж байна. Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай шалтгаан гэж тэд үзжээ.
Эдийн засгийн хямрал өдрөөс өдөрт өсөж, ажилгүйдэл газар авч, ард түмэн ядуурсаар байхад Хотын дарга ашиггүй зардал урсгасаар байгаа нь олон нийтэд илтэд харагдаж байгаа. Э.Бат-Үүл даргыг огцруулахаар хэд хэдэн удаа арга хэмжээ авч байсан ч яаж ийгээд суудлаа хадгалж үлддэг. Чухам ямар аргаар суудлаасаа өндийхгүй бат зогсоод байгааг мэдэхгүй ч энэ удаад ард иргэдийн итгэл туйлдаа хүрсэн байгаа гэдгийг эрхэм баатар маань өөрөө ухамсарлах бизээ.
Ялангуяа нийслэлийн иргэдийг “газар дахин төлөвлөлт”-ийн үр ашиггүй ажил ихээр хохироож байгааг иргэд өөрсдөө хэлээд буй. Энэхүү дахин төлөвлөлтөөс болж иргэд газраа алдсаж, бшиглах боломжгүй байгаа талаар МАН-ын бүлэг дурдаж байсан юм. Мөн одоогоор 500 хүрэхгүй орон сууц дахин төлөвлөлтөнд бэлэн болсон гэтэл намын бүлгээс 158 тэрбумаар 3000 гаруй орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байх боломжтой гэж үзээд байгаа юм. Жил бүр нэг наст ургамалыг хотын өнгө үзэмж, тохижилтонд зориулж урдаас оруулж ирдэг ч энэ нь үнэндээ гуравхан сарын настай. Хогны ногоон уутыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хортой гэсэн дүгнэлт гарсаар байхад бизнесээ шахсан. Түүнчлэн өндөр үнээр оруулж ирсэн “Релбус” нь хот дотор байтугай Дархан, Эрдэнэтийн замд ч ашиглах боломжгүй гэдэг нь тогтоогдсон хэрэггүй зардал гээд тоочоод барахгүй. Энэ мэт олон зөрчил Хотын даргыг суудлаас нь огцруулах шалтгаан болж байгаа бөгөөд энэ бүгд нь баримт нотолгоон дээр үндэслэж олон нийтэд дэлгээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 14, 2015 3:14:25 pm )
Tа нар огцруулж чадахуу уг нь огцрох хангалттай үндэслэл байнадаа.
-
z (October 15, 2015 11:01:57 am )
hij chadaj bga hunee unagaj bha bolioch
-
-
Anonymous (October 14, 2015 3:15:04 pm )
Paah ymar aimaar ih mongo be.
-
Anonymous (October 14, 2015 3:16:26 pm )
Энэ үнэн үү үнэн бол ард түмэн татвар төлөгчдийн мөнгөөр хүүтэйгээ нийлээд хусч дуусгажээ аая яаа яаа
-
зочин (October 14, 2015 3:20:02 pm )
Буурал Мянгуужингийн хойд дүр хөөрхий амьдрал мэдэхгүй паалантай жорлонгийн хүүхэд
-
хотын эмээ (October 14, 2015 3:34:08 pm )
үр дүнгүй байсан гэж юу яриад байгаа юм бэ. үр шимийг нь хүртэж цэвэр орчинд соёлтой үйлчилгээ авч байгаа иргэдээс санал асуу та нар. надад л лав сүүлийн жилүүдэд хот маань сайхан болж байгаа шүү
-
Иргэн (October 14, 2015 4:58:59 pm )
Энэ эмээ Батүүлийн эхнэр нь шүү дээ.Хамт идсэн юм чинь өмөөрөлгүй яахав.Хүүтэйгээ. хамт аавын хаалга татах байх даа.Бурханы ээлжит хаалга таталт шүү.Идсэн бол буцааж гаргах нь байгалийн хууль.Цаас нь дээрхи хууль бол гууль болгож болно.Цаг цагаараа байдаг.
-
-
Иргэн (October 14, 2015 3:44:00 pm )
Рейлбусыг хайгаад олохгүй байна гэсэн. Үүлийн хүү ургаш, хойш нь гаргачихаа биз.
-
zochin (October 14, 2015 3:52:24 pm )
argaa barsan luuhaan alaaraa toglono gedeg shig ta nar niisleliin erh barij baihdaa yuu buteesen yum be gazriin naimaa tusviin hurungiig utgaar ni zuvchuulj hotiin gudamjaar neg yanhantai,sogtuutai bolgosonoo martaa yuu
-
Zochin (October 14, 2015 4:41:27 pm )
Ta nar boliduu, harin ch nuden deer hot maani ungu zus orood irj bgaa met sanagdaj baina. hotiin bugluu ih baigaa ch bugluug ni gargah geed l asuudluudiig yanz bureer l uzej baina, 3 jiliin umnuh hotiin zam yamar bailaa odoo yamar zamaar yaj yavj bgaaga medej baina uu. Idej baigaa ch gelee bas ch gej hiisen yumtai baina shuu ard irged l geh yum ard irgedees tegj yarij bgaa hun bgaa yumuu tetgeed ? ta nar l baih uhsen. ta nar uursduu garaad yaj ideh boldoo huurhii uursdiinhuu halaasand l hiihees bish hotdoo yum hiihguishdee ta nar, hunii muu zuiliig haihdaa garguud gej. tanai ter ulaan hatsart munhbayar 2 chin yaalaadaa ih ch hunii gazriig bulaaj avch ene hot chine yamar bailaadaa huurhii odoo neg haraach
-
Иргэн (October 14, 2015 4:49:03 pm )
НЭН даруй огцоруулах,гэвч зайлуулах төр гэж байгаа болов уу.Үнэнийг хэлсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх байх даа.Батүүл ч чадвартай Баатар байх шүү. Харж л байя.
-
zochin (October 14, 2015 4:52:10 pm )
Batuul ug ni hun ni tun zugeer hundee
-
Хотын иргэн (October 14, 2015 4:53:10 pm )
Хогны ногоон уутны мөнгөөр хотынхоо цэвэрлэх байгууламжаа шинэчлэхгүй дээ. УБ хотын баруун талд ажиллаж амьдарч байгаа ард түмэн чинь хэцүү үнэр танартай орчин нөхцөлд хүндхэн байна шүү дээ дарга нараа, үүнийг анхааралдаа аваачээ
-
zochin (October 14, 2015 4:53:49 pm )
Ardin namiin ued bsan darga nar munch ih zantai hogin nuhud bsnshu ter munhbayr baatarzorig tedni ah duu nar bol munch ih hulgai hiij bayjsndaa
-
Ард түмэн. (October 14, 2015 5:11:49 pm )
Дарангуйлагч, Хулгайч, Луйварчин Салга Хусдаг Үүлийг хөөж зайлуул
-
Anonymous (October 14, 2015 5:17:18 pm )
Хогийн уут тарааж цэцэг тарьж байхаар Цэцэрлэг барих хэрэгтэй байлаа, даан ч тэнэг мал юм даа
-
Anonymous (October 14, 2015 5:19:30 pm )
Авилга гэмт хэргийг нь сайн буртгэх хэрэгтэй, Саддам Хусейн, Каддафи шиг нэг удэр хариуцлага тооцох биз!
-
zochin (October 14, 2015 6:36:52 pm )
Zob shuu
-
Ard irged (October 14, 2015 6:51:15 pm )
Chadhuu??? Chadwal ard tvmen vnexeer bayarlana shvv Zawaan hogiin sanaatai boloxor hogiin gai daguulsan hujaa vns hiisen saihan ajil neg ch bhgvi ih mongo zawshxana ix bvtdeg lalar
-
Fuck 76 (October 14, 2015 6:52:29 pm )
Shalgaad shorondon hiihgvi bol dahin iim asuudal garanshvvdee
-
МАН (October 14, 2015 7:31:25 pm )
Сонгууль д зориулсан шоу л байна. Ард тумнээс асуу, ардын намаас асууж байхаар
-
МАН (October 14, 2015 7:32:08 pm )
Улиг болсон юмаа л ярьж байна
-
Anonymous (October 14, 2015 8:09:36 pm )
Yum hj blno gehdee zardal mongo hetruulj ugasa idsen ni bl oilgomjtoi ta nar boddo bat uuliig ene suudald suusnaas hoish irgeds awah tatwariin orlogo hed dehin hemegsen tegl yrihara ter ch oron engedeg ene ch oron ingedeg gd ….. Mongol chuudaa hend ch bitgii itge
-
Anonymous (October 14, 2015 8:13:48 pm )
Shorond hiigd nemerguiee bj bgad l gard irne harin buh horongo mongiig ni bituumjil… Harhas durgui hurch bna …. Bid odoo zowhon oorsdiigoo l bodoh bl bolohgui ni …. Hend ch bitgii itge
-
Мандал (October 14, 2015 10:10:45 pm )
Бат-уул мандтугай
-
uzel bodol (October 14, 2015 10:36:10 pm )
Manaihan yumand ul suuritai hand daa Zarim zuild uneheer demii yumand mungu zarsan zarj baih ued ch humuus hogiin uutaa bolio hogni mashin av esvel hog bolovsruulah uildver baria esvel uutaa chanarjuul gesen ogt tooogoogui ….uur hun iim yum hiisen bol Bat–Uul uuruu yaj surjignej bh bol…Tsetseg –yadaj daraa jil uuruu urgah tsetseg mun yamar orchind yamar nuhtsuld geed bodoh bsan zugeer end tend shoroon deer suulgaad bsan…za ene met bna daa
-
Anonymous (October 15, 2015 12:15:37 am )
Hogiin buural da tsag ni irj ogtsoruulaad zogsohgui shorond hii
-
Uka (October 15, 2015 5:39:38 am )
Harin ch hamgiin ih ajil Heisenberg n bat-uul shuu dee.hudlaa zuileer ard tumnii tarhiig ugaahgui gej orold.uuruu yu ch hiideggui malnuud l ingej hutsdag baihgui yu
-
unen (October 15, 2015 8:25:26 am )
batuul darga bol unendee ix zuil xiisen, bux xotiin darga nar dotoroos xamgiin sain ni,,, iim ix zuil xiisen baixad xiisen ajiliig ni tootsooch .. arai unegui xiideg gej bodoo uy, ta nariin karma ruu ordog mongiig chini zamaas ni abaad niitiin erx ashigt zoruylj xiisen ,, daraa jiliin songuulid garch irbel ta nariin karma ruu orox mongogui bolox ni geed buximdsan daa bushuuxan zailuulmaar sanagdaa uy,, Batuul dargaa tertee tergui songogdoxgui baisan ch xamaagui xurdan xiix gesen yum aa xiij abaarai. xubalzanuud garch irex tsag bolloo.
-
шударга (October 15, 2015 8:41:51 am )
Өмнөх хотын дарга нараас ялгарахаар юм хийсэн шүү. Хот хэзээ ийм өнгө зүстэй байлаа даа. МАН юу хийсэн юм.
-
nuudel (October 15, 2015 9:36:48 am )
Hot suuliin 3 jild uneheer ih zuil hiigdsen shuu dee Ta nar olj harahgui baigaa bol uneheer sohorson baih. Iim humuusiin yarij bgaa zuid itgej boloh uu. Bat-Uul darga hotiin busad udirlaguud ih ym hiisendee. Iluu hiigeed baihaar ataarhaad bgaa ymuu haashaa ym
-
оккккккк (October 15, 2015 9:52:28 am )
уул нь зөв шүү гэхдээ АН-хан шууд л хүчээр мөнгө угааж байгаа болхоор Батүүл худлаа зүйлээ үнэн болтол нь ярьж байна шүү дээ олон нийтэд олон хавар нэгэндээ гэдэг шүү дээ үүлийн үйлдэл баригдах нь ойлгомжтой
-
ard (October 15, 2015 9:59:47 am )
Ardiin namiin ved hot yamar bla hotiin irged bvgd medne ezengvi hog nowshindoo daragdsan hetsvv hot bsaniig medne de .Odoo yaj oorchilogdoj bgaag ilt haragdaj bga .Ene ardiin namiin nowshnuud hiisen yumiig harluulah gej bj yadaj shees ni aldah geed sandarch bna da zailuul
-
Tsogoo (October 15, 2015 10:03:20 am )
Busad hotiin darga nertei hulgaich naraas Batuul jinhen utgaara hotiin darga bj hiij bvteej zohitsuulj chadaj bna .Amjilt uragshaa
-
xuts (October 15, 2015 10:06:29 am )
MAHiin baasnuud yu hiij giigvvlsen yum be hulgai hiij bayjisan bh nowsh gej.
-
бадарч (October 15, 2015 10:16:51 am )
Сүүдэр чинь улам томсоод байна.яана даа ард түмэн хариуцлага тооцох нь лавтай.Юм болгонд хугацаа бий.Хар дарсан зүүд шиг авилгачдын нийгмийг сөнөх болтугай..Ум ма ни бад ми хум.
-
ИРГЭН (October 15, 2015 10:20:48 am )
ажил хийдэггүй , нийслэлийг хог новшинд дарсан, өнгө үзэмжгүй , зам харилцааг замбараагүй болгосон МАН-ын арчаагүй хүмүүсээр нийслэлийн ЗД-ыг солимоор байгаа юм уу , арай ч дэ. Бид цэвэр эмх цэгцтэй хотод амьдармаар байна шдээ. Энэ сайхан хотыг байгуулахын төлөө мөнгө зарж л бж ажил хийнэ шүү дээ. МАН-ынхаан боль боль
-
ИРГЭН (October 15, 2015 10:21:09 am )
Busad hotiin darga nertei hulgaich naraas Batuul jinhen utgaara hotiin darga bj hiij bvteej zohitsuulj chadaj bna .Amjilt uragshaa
-
ИРГЭН (October 15, 2015 10:21:38 am )
БАТ-ҮҮЛ ДАРГААА БУУЖ ӨГӨХГҮЙ ШҮҮ. ТА БОЛ ЖИНХЭНЭ БААТАР
-
оогий (October 15, 2015 10:22:27 am )
надад лав Бат-Үүл сайн дарга санагддаг. Муугаар хэлүүлэхээс айгаад юу ч хийдэггүй даргатай байснаас ажил хийдэг даргатай байсаннь дээр. харин тэр НИТХ-ын сард 4 сая төгрөг цалин авдаг төлөөлөгчдийг шалгах хэрэгтэй. хот сайхан болж байга гэж боддог. ямар хотод, замар замаар, ямар шороогоор алхдаг байсан билээ дээ? шүүмжлэх юм гэвэл хогийн уут тарааснаас тэр мөнгөөрөө цэвэрлэх байгууламж ч юм уу, эсвэл хогоо дахин боловсруулахүйлдвэр барьсан бол хэрэгтэй байх байсан юм. хог болох уут хятадаас оруулж ирснээс хогоо цуглуулаад дахин боловсруулсан бол дээр байх байсан.
-
ИРГЭН (October 15, 2015 10:23:27 am )
УЛААНБААТАРЧУУДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ТАНЫ СЭТГЭЛ АГУУ, БАТТУЛГА ДАРГА БАС ИЖИЛ АГУУ ХҮН ШҮҮҮҮ. ГАР НИЙЛЖ АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД ЧИНЬ ГАЙХАЛТАЙ БАЙНА. ЦААШИД Ч ГЭСЭН ТАНЬД ХИЙХ ЮМ ИХ БАЙГАА ШҮҮ.
-
ИРГЭН (October 15, 2015 10:28:37 am )
БАТ-ҮҮЛ ДАРГА МАШ ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХИЙСЭН. МЭДЭЭЖ МӨНГӨ ЗАРЖ Л ХИЙНЭ.ОЙЛГОМЖТОЙ. МАН-ЫНХАН ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ. ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАДАГГҮЙ НИЙСЛЭЛИЙН ДАРГА БИДЭНД ХЭРЭГГҮЙ ЭЭ. УНАГАН НИЙСЛЭЛЭЭ ӨНГӨ ОРУУЛЖ ЯВАА, ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ДАРГАА СОЛИМООРГҮЙ БАЙНАААААААААААА. ХҮҮХДҮҮД ХҮРТЭЛ ХОТ МААНЬ ГОЁ БОЛЖ БАЙНА ТЭЭ ЭЭЖЭЭ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
-
zol (October 15, 2015 11:51:28 am )
uvul avtobus yavah bol uu? naad novdhchin samraad hayachihsan shuu dee! surguuli huuheduud tusgai unaatai bolno ene teree ulger haachihsan be?
-
Anonymous (October 15, 2015 11:53:05 am )
Маш зоригтой төсвийн мөнгө идэхэд хэнээс ч айхгүй Тиймээс түүнийг Элбэгээ Үүл-баатар болгосон
-
zochin (October 15, 2015 11:55:58 am )
ha ha bohiroo tuul gold zutgaa hot ni umhii hogoo shiidej chadahgui bj bus eruul mendiig bodoj uzsen bol uu? demiii yumand mungu zaraad bid eruul amidarmaar uvchnii uur bolood duusaj bn.1sard 7sayar utas-r yardag hen be novsh !
-
ард ийм гөлөгнүүд хөдөлмөрийн салбарыг огт мэдэхгүй бараг ажил хийж үзээгүй худлаа яригчийг сайд болгоод ч яах вэ байсан байгаагүй ямар ял (October 15, 2015 1:07:54 pm )
ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН жАК ШИРАК П АРИС ХОТЫН ДАРГА БАЙХДАА ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН НАМЫНХАНАА ОРОН ТООГ ДУРААРАА НЭМЭН АЖИЛТАЙ НЭР ЗҮҮЛГЭН ХОТЫН ТӨСВИЙГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ҮРЭН ТАРАН ХИЙСЭН НЬ СҮҮЛД ИЛЭРЧ ШУДАРГА ХУУЛИАР ТАСЛАГДАЖ БАЙСАН ҮҮНИЙ АДИЛ ХУВЬ ЗАЯА ҮҮЛД ИРЭХ НЬ. МАНЬ ХҮН ЭНЭ ИХ МӨНГӨНИЙ ТАЛЫГ НЬ ИДЭЭД ТАЛААР НЬ ЮМ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ БАЙГААГ ЦЭЦЭГ ХАРААГҮЙ БИД ИХ АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ ХАРНА МАНЬ ХҮН НЭГ МУУЗАЛЬТАЙ МӨНГӨ АСУУВАЛ ЦЭЦЭГ ТАРЬСАН ГЭЭД ХУДАЛ ИНЭЭЖ ХУЛГИАНТАНА МУУ ЗОРИГ МУУ ХҮНД Л БАЙДАГ ГЭЖ МАНЖУУД ХЭЛДЭГ ГЭЛ ҮҮ
-
ард ийм гөлөгнүүд хөдөлмөрийн салбарыг огт мэдэхгүй бараг ажил хийж үзээгүй худлаа яригчийг сайд болгоод ч яах вэ байсан байгаагүй ямар ял (October 15, 2015 1:15:59 pm )
БАТҮҮЛИЙН АХ ДҮҮ НАР ДАРХАН ХӨВСГӨЛИЙН ЗАМЫН ТУНДРИЙГ АВСАН ГЭСЭН ШУДАРГА ҮҮЛ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛОХ ГЭЖ АВГАЙ НЬ БИ ЭЛИТ ГЭЭД ЁВРОПЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ҮЙЛЧЛҮҮЛЖ ТОМОРЧ ЯВДАГ ГЭСЭН ТУХАЙЛБАЛ ГЕРМАНЫ ЭЛЧИН САЙД ДАВААДОРЖИЙГ ҮҮЛ ТАВЬСАН ГЭЭД ШОГТОХ ТҮҮНИЙГ ХЭРЭГТ ОРУУЛАХ ДӨХСӨН ГЭНЭ ЛЭЭ ОДОО БОЛЬЦГОО ДОО
-
Уншигч (October 16, 2015 1:32:13 pm )
Тэр рейлбусанд нь хэн сууж үзсэн юм бэ. 8 тэрбумын үнэтэй мөртлөө нэг автобусны хэмжээний ч үйлчилгээ хийгээгүй юм байна ш дээ. Улсын /биднээс авсан татварын/ мөнгийг идэхдээ аргагүй “Баатар” юм аа.
-
14 -r horoony irgen (October 16, 2015 3:32:26 pm )
hurdhan shig ogtsruulaachee hamsaatnuudtai ni.
-
Шүрээ (October 17, 2015 6:43:39 pm )
Ter ih mungiig zartsuulsan ym chin baga ch gsn ungu zuse zasalgui yahavde. Buh mungiig ni ur ashigtai zuv zartsuulsan bol bur ch iluu ihiig hiij buteeh baisan bolvuda. Tegher niislel hotoo hugjuulehed arai l dutuu ajilsan sansgdaj bnda
-
Unshigch (October 17, 2015 6:47:03 pm )
Araichde Bat Uul dargaaa!!! Niisleliig shudargaar hugjuulj chadah zaluu bolovson huchindee zaigaa tavij uguh tsag boljee uneheer…
51 Comments