antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 Comments are off

Өлөн боловсруулах үйлдвэрүүдээс 222 зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

ulunНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар их, дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болох Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10  аж  ахуйн  нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан аж  ахуйн  нэгжийн хоёр нь их  эрсдэлтэй ,  гурав нь дунд  эрсдэлтэй,  тав нь бага  эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Шалгалтаар 222 зөрчил илрүүлэн, 45 буюу 20.27 хувийг газар дээр нь арилгуулж, Хөдөө аж ахуйн зохистой дадлын зөвлөмж, ҮХААЯ-ны сайдын 2013 оны А/98 тоот тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ул мөрийг мөрдөн тогтоох журам”, бусад салбарын хууль тогтоомжоор байгууллагын нэг өдрийн  сургалтыг зохион байгуулах тусгай хөтөлбөр батлуулж, сургалтанд Өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортчлогчдын Монголын  холбоотой  хамтарч 10  аж  ахуйн  нэгжийн  15 албан тушаалтан, 6 дүүргийн 12  мал эмнэлгийн  хяналтын улсын байцаагч нар  оролцож, “Батламж” гардуулсан байна.

Үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгээ ариутгал хийх журам, графикгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг болон бохирын трап, цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлсэн бүртгэл хөтлөөгүй, мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг гэх боловч гэрээ, халдваргүйтгэлийн актгүй, цэвэрлэгээний бодис, бусад туслах материалыг бүтээгдэхүүнээс тусад нь өрөөнд эсвэл шүүгээнд хадгалдаггүй, ажиллагсадын гар угаах саван, ариутгалын бодисгүй байгаа нь “Мал амьтны өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэлийн байр, түүний хөдөлмөрийн эрүүл ахуй, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлд хянан магадлагаа явуулах тухай журам”-ын 9.3, 9.8 дахь заалт, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай ”хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.4  дэх  заалтууд  зөрчигдсөн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car