Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол барихаар болжээ. Гэхдээ тус зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийхээр урьдчилан тохиролцсон аж. Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур барих авто зогсоол нь 3 давхар, 800 автомашин зогсох боломжтойгоор хийх юм байна. Харин Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд барихаар төлөвлөж байгаа зогсоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоол байна гэж үзжээ. Газар доор барьсан зогсоолуудын дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилга, усан оргилуур бүхий цогц байгууламж барихаар төлөвлөж, үүнийг тухайн газрыг эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барьж ашиглах юм байна.
Холбоотой мэдээ
-
So (October 12, 2015 8:26:35 am )
Худлаа ярьж байгаад дээр нь барилга барьчихваа. Хүмүүсээ “Ой санамж” хэрэгтэй шүү. мартахгүй шүү. буулгана шүү
-
zochin (October 12, 2015 10:02:50 am )
talbain door zogsool barival gadaadiin tomoohon ornii nertei toloologchid mongold irehee bolih bizee. ted ayoulgui baidlaa iluud uzeh bno.
-
shur (October 12, 2015 10:38:03 am )
Ug ni zuw sanaa gehdee odoo udur bvr mungu tulj mashinaa tawih boloh ni dee.
-
Зочин (October 12, 2015 12:09:04 pm )
За ингээд талбай маань байхгүй боллоо доо. Бас нэг шавар цемент овоолж хаях нь….Хэзээ ч асашёрүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд нэрлэцийн, төв талбайн ганц цэцэрлэгт хүрээлэнгээ нэг хөлстэй бөхийн гадаад нэрээр нэрлэж байхаар улс оронд бодитой юм хийж бүтээсэн алдартны нэрээр нэрлэж болоогүй юм байх даа. 2рт заавал талбайгаараа оролдож байхаар, талбайн хажууд бас өөр газар бий шүү дээ. Жишээ нь төв шуудангийн баруун талд байдаг хэдэн жилийн турш хашаатай байгаа нэг газар байна.
-
bulgan (October 28, 2015 5:43:56 pm )
zow bvh gazraa 3 dawhar bolgo doosh ni uhaj bas metro deesh doosh zorchih tsahilgaan mashin zohio manaihan chadna gol ni chanar oorsdoo boonooroo bulsh bolohgvi ym hii
5 Comments