Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаахан байна.
2015 оны аравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутаар багавтар үүлтэй,хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 11-ноос аравдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13, 14-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.