antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2015 Comments are off

Шарагчин хонь өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 28. Санчир гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car