Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй хувийн автобус компаниуд өнөөдөр 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Тэдний гурван сарын цалинг олгоогүй учир ийнхүү ажил хаялт зарласан гэх мэдээлэл байна. Одоогоор үйлчилгээнд “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн болон “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд гарч байна. Автобусны буудлуудад автобус хүлээж ажил сургуулиасаа хоцорсон иргэд цөөнгүй байна.
Ажил хаялт зарласан талаар “ЭМСИД” компанийн жолооч Н.Энхбаяраас тодрууллаа.
-Жолооч нар ямар учраас ажил хаялт зарлачихсан юм бэ?
-“Смарт карт” компани хувийн автобус компаниудын цалин олгоогүй учир ажил хаяж байна.
-Цалингийн асуудлыг шийдээд өгвөл ажил хаялтаа зогсоох уу. Өөр асуудал байхгүй юу?
-Байхгүй. Удирдлагууд маань “Смарт карт” компанийн удирдлагуудтай уулзахаар орлоо. Тодорхой шийдэлд хүрээд цалингийн асуудлыг шийдээд өгвөл асуудалгүй шууд явна. Автобусууд бэлэн байна.
Нийтийн тээврийн шинэчлэл буюу “U money” картыг ашиглаж эхэлснээр багагүй алдагдал хүлээсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс цалингаа тавьж чадахгүй байдалд хүрсэнээр ийнхүү ажил хаялт зарласан байж болзошгүй байна. Юутай ч уг асуудлаар яг одоо компанийн удирдлагууд уулзалдаж байна.
Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: Zaluu.com Т.Болормаа







Холбоотой мэдээ
-
tsalin (October 07, 2015 9:18:36 am )
tsalin mongogui 3 sar ajillah hvn hobor sh dee
-
1111111111111 (October 07, 2015 9:20:20 am )
urd omno tsalingaa abaad vbaad l bsan ene smart card orj ireed tsalin mongoo bhgui hetsvv bna
-
БОЛД (October 07, 2015 9:24:58 am )
Жолооч нарын ажил хаях нь зөв. Цалинг нь хугацаанд нь олгож байгаач
-
Зочин (October 07, 2015 9:54:02 am )
Солонгос компаниар хамаг мөнгөө солонгос гаргаж байдаг манайх яанадаа.
-
zichin (October 07, 2015 10:21:33 am )
negtgel-n odontungalag metiin erguu batuul shig chadvargui yum udirdhaar yaj oligtoi bh ve? dans ni hooson dampuurchihsan bgaa!
-
zochin (October 07, 2015 10:33:02 am )
Tor unen dampuurch bnaa ard tumen yanaa onoodor ogloo huitniig helehuu huuhduud hetsuudsen shuu Bat-Uulee chi nogoo niitiin unaandaa odoo neg suugaach zahiin horoolloor yamar baigaag nudeeree haraldaa dandaa hudlaa yarina bult userne
-
Сак (October 07, 2015 10:57:52 am )
оюутнуудаа үнэгүй явуул.Бат үүл бага идье
-
batuul (October 07, 2015 11:51:55 am )
batuulee unuudur bayanhoshuund ochdoo yamar bgaag ni har
-
ZOCHIN (October 07, 2015 1:35:42 pm )
AJILAA HIIJ CHADAHGUI ARD TUMNEER TOGLOJ BAIHAAR AJILA OGOOCH DARGANTSAR UUDAA
-
Иргэн (October 07, 2015 4:25:40 pm )
Бат-үүл мэтийн нөхдүүд ч дахиж сонгогдохгүй болохоор сайн идээд дуусгаад өгье гээд шийдчихсэн нь тодорхой харагдаж байна.
Тэд ч тэгээд идээд дуусна, автобус компаниуд ч яаж ийж байгаад ажил хаялт энэ мэтээр мөнгөө олж аваад хохирлоо барагдуулчихна.
Тэгээд энэ бүх асуудалд Ард түмэн чинь дунд нь хохироод байна.Ард түмэнгээ яаж хохиролгүй болгох гэж байна….
Энд автобус компаниуд ч тэр, тэр зохицуулах гээд байгаа нөхдүүд ч тэр, дээр суугаад удирдаад байгаа нөхдүүд ч тэр хохироод байгаа Ард түмнээ хохиролгүй болго? гэж би шаардаж байна.-
Anonymous (October 07, 2015 7:29:23 pm )
chi yg unen hellee bat uul hurdhan shig bugdiig zarj idehiig husch bgaa
-
-
sa (October 08, 2015 10:06:54 am )
Смарт картын Мөнхболор гэж тэндэрээс тэндэрийн хооронд амьдардаг хөөрхий залуу байдаг юм. Тэндэргүй бол үхнэ. оюутны холбооноос л боловсон хулгай яаж хийхийг сурсан нөхөр.

12 Comments