antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2015 7 comments

МИАТ-ийн үйлчилгээ зорчигчдоо дорд үзсээр байна

нийтлэсэн Admin

MIATМИАТ “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мон­­голын үндэсний агаарын тээвэрлэгч байх” хэ­мээн алсын хараагаа то­дор­хойлж, “Найдвартай, ча­нар­тай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчил­гээгээр Мон­­голыг дэлхийтэй хол­босон үндэс­ний тэр­гүүлэгч ком­пани байна” гэж зорилт тавин ажилладаг. Гэвч тус компани Мон­голыг дэлхийтэй хол­босон үндэсний тэргүүлэгч байх гэдэг нь ёстой л үлгэр мэт санагдах болж сүүлийн үед нэгэн таагүй мэдээлэл багагүй шуугиан тариад байна.  Тодруулбал, тус компани өнгөрсөн бямба гаригт 09:10 цагийн үед  “Улаанбаатар-Москва-Берлин” чиглэлд хөөрсөн ч чиглэлээ өөрчилж Новосибирск хотод газардсан гэнэ. Ингэхдээ зорчигчдоо үл хүндэтгэж тус газардсан хотод хоёр цаг гаран сандалгүй зогсоосон аж. Буух ёсгүй газраа газардсан зорчигчид удаан хүлээсний эцэст нислэгээ үргэлжлүүлж Берлинд 13:25 цагт буух байсан ч 17:20 цагт газарджээ. Үүний улмаас зорчигчид цаг хугацаа алдаж Берлингээс цааш дамжин нисэх иргэд болоод автобусаар өөр хот руу явах байсан иргэдэд багагүй хүндрэл учирсан байна. Мөн МИАТ-ийн ажилчид үүргээ ухамсарлахгүй үйлчлүүлэгч зорчигчдоо үл тоомсорлож, тэднийг доромжлоод зогсохгүй дарамталсан тухай тэнд байсан нэгэн зорчигч хэлж байв. Тэрээр илүү ачаандаа 50 ам доллар юмуу 50 евро төлөх ёстой байдаг гэнэ. Гэвч МИАТ компаниар зорих гэсэн газартаа очих гэж үйлчлүүлсэн тус зорчигч 400 доллар 200000 буюу нийт 500 доллар төлж бөөн асуудал болж зорчсон гэнэ. Гэтэл нислэг чиглэлээ өөрчилж Новосибирск дээр саатжээ. Ингэхдээ Оросуудад элдэвээр дарамтлуулж олон асуудалтай тулгарч Москвад очиход Мюнхений нислэгээс хоцорсон гэнэ. Энэхүү хүнд нөхцөл байдалд МИАТ-ийн төлөөлөгчдөөс илүү Оросын нислэгийхэн сэтгэл гаргаж тус хүргэжээ. Москва-Мюнхений дараагийн нислэгээр явах төлөвлөгөөтөй байсан ч 5 цагаар хоцорч Мюнхенд буухад тус зорчигчийг тоссон охин нь болоод өөрөө ч сэтгэл санааны дарамттай, маш их ядарч стресстсэн байсан тухай өгүүлэв.

Тиймээс уг зорчигч “Бүгдийг нь баримттай дэлгэж хэвлэл мэдээлэлд хандах болно. Бас хохиролоо нөхөн төлүүлнэ” гэж хатуу хэлж байлаа.

Сүртэй сүржин зорилт тодорхойлж үндэсний гэх нэрийг барьж явах МИАТ-ийнхан үйлчилгээндээ анхаарал хандуулах цаг нь болсон бололтой. Монгол зорчигчидоо нохой мэт дорд үзэх энэ явуургүй үйлчилгээ өнөөгийн хөгжлийн нийгэмд тийм ч хол явахгүй л байх. Энэ тухай дээд албан тушаалтнууд нь болон Зам тээврийн сайд М.Зоригт та анхааралдаа авна уу!!!

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗӨВ ЗӨВ (October 07, 2015 11:37:33 am )

    ЭНЭ Л ХЭРГИЙН УЧРЫГ “ТАЙЛАХ” БОЛЖ ДЭЭ, ЗОРИГТ САЙД АА? ХЭРВЭЭ ҮҮНИЙГ ТАЙЛЖ ЧАДКҮЙ БОЛ ТА ОГЦОР

  • irgen (October 07, 2015 12:53:36 pm )

    hool und geed aygui muuhai um ogon holiin zamd mash muuhai uilchildeg novshiin gazar bgaa umdaa

  • миат хэрэглэгчдийг доромжлохоо болимоор юм энэ ДАЛАН ЗУРГААГИЙН ХЭРЭГ БАЙДАГ ЮМУУ (October 07, 2015 1:05:35 pm )

    _.

  • bataa (October 07, 2015 10:55:38 pm )

    Зун нэг бүтэн сайнд Монгол явахаар Франкфуртад МИАТ-н онгоцонд суух гэтэл буудлыынхан суудал байхгүй, танай МИАТ илүү билет зарсан байна. Дараагийн онгоц хүлээ гэдэг юм. Тэр нь хэзээ вэ гэтэл дараагийн 4 дэх өдөр тэр болтол хүлээ гэдэг байгаа. Англиас, америкаас гээд олон газраас хамаг ажлаа зохицуулаад цөөн хоногоор яваа хүмүүсийг ингэж хүнд байдалд оруулж байгаа юм. Уг нь би найдвартай нь дээр гээд бүүр 4 сарын өмнө нислэгийн тийзээ захиалсан байдаг. Иймэрхүү заваан юм хийж хэрэглэгчдээ хохироодог тэрэндээ хэн ч хариуцлага хүлээдэггүй юм билээ. Зарим хүмүүс хэлэхдээ Герман дахь төлөөлөгчийн газар нь онгоц хоосон явуулах сонирхолтой. Хүнгүй бол өөрсдийн бизнес болох агаарын ачаа явуулна гэж хүмүүсээс цуглуулсан зүйлээ хоосон онгоцонд чихдэг юм гэсэн. Үнэн бол хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан хэцүү л хэрэгдээ. Энэ бүгдийг шалгаж хариуцлага хүлээлгэх газар байдаг юм уу бүү мэд.

  • зочин (October 08, 2015 1:36:35 pm )

    uilchlegch nar ni ongo zus muu deer ni neg l delguur horshoo bodson humuus bdag yum bna lee muatad zasaj zalruulah zuil bna daa eregtei uilchlegch nar ni sogtuu bh taarsan ongotsniihoo binog uudag bh

  • Зочин (October 08, 2015 2:06:42 pm )

    Энэ ч яахав. Тэр эх орны тусгаар тогтнол, газар нутгаа, эд баялагаа өгч байгаа этгээдүүдийг л харин шийтгэх хэрэгтэй.

  • ТӨРИЙН БАНК (October 08, 2015 6:29:29 pm )

    МИАТ ХХК БОЛЬЁ ОО

antalya rent a car