antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 3 comments

Таслагдаж одсон Тагна Урианхай мину

нийтлэсэн Admin

Монголын төр Тагнын Урианхайг харьд найр тавиагүй

Богд хаант Монгол улс тагнын урианхайг зохицуулахаар цэрэг илгээж байсан ба Монголын цэрэг 1920 оны 6 дугаар сарын 11-нд тагнын урианхайг орхин гарсан байдаг.

Өөртөө засах гадаад Монголын засгийн газраас Дундад Улсын ерөнхийлөгчид явуулсан бичигт:

“…Тагна урианхай уулаас гадаад Монголын харьяат газар болох бөгөөтөл эхэнд орос цагаан нам хүчирхэн алж хятад, Монгол түшмэл цэрэг лүгээ эсэргүүцэн байлдсаар эцэст улаан нам бас оргон орж ирсэнд шийтгэн аваачих аргагүй.” хэмээн дурдсан нь түүх болон үлджээ.

Үндэсний ардчилсан хувьсга-лын эхэн үеийн манай удирдагч нар Туваг Монголын салшгүй нэг хэсэг нь гэж үзэж байсан ба Данзан сайд зөвлөлтүүдэд”…

Хаант Оросын үед зүй бусаар булаагдсан Урианхайн хязгаарыг бидэнд эргүүлж өг” гэдэг шаардлага тавихад цаадуул нь Тува бол оросын харьяаллын нутаг биш, гэхдээ Монголынх ч бас биш гэж займчуулсаар байгаад 1925 оны YII сарын 22-нд Тувагийн тусгаар тогтнолыг баталгаажуулан гэрээ байгуулсан байдаг.

Тувагийн талаас ч олон хүн тусгаар тогтнох нэрээр Монголоос салгах гэсэн. Зөвлөлт Оросын бодлогод эрс дургүйцэж Монголтойгоо нэгдэн нийлэхээр хүсэлт гаргаж байсан байдаг.

Харамсалтай нь түүхийн үнэн бүтэн жарнаар гуйвж, нуун дарагдсаар өдгөөг хүрч байна. Монголыг хүчээр больщевикчлах эхлэлийг тавьсан Монгол Ардын Намын түүхт III их хуралд гадаад явдлын яамны сайд, чин зоригт эх оронч, эрдэмтэн Анандын Амарын тавьсан илтгэл тун ч сонирхолтой байдаг.

Уг илтгэлд Монгол-Зөвлөлт, Монгол-Хятад, Зөвлөлт-Хятадын харилцаанд хийсэнтүүний дүгнэлтүүд нь түүхийн ховор баримт төдийгүй стратегийн ач холбогдол нь өнеөч үнэ цэнээ алдаагүй байгааг өнөө болж буй үйл явдал нотлож байгаа юм.

Энэхүү илтгэл “Ардын эрх” сонины 1924 оны YIII сарын дугаар 21-т нийтлэгдээд 30 оны дунд үед бүх номын сангуудаас хураагдан устгагдсан. МАН-ын III их хурлын материал удтал хаагдмал байсаар кирилл үсгэн дээр ганц ном гарсан.

Уул номдорсон хурлын материалаас пролетарийн интернационализмд буюу зөвлөлт Монголын харьцаанд таарахгүй гэсэн хэсгүүдийг нь хасч, танасан учир уншигч нарт түүхийн үнэнийг өгүүлэх байтугай тэднийг төөрөгдөлд оруулах уршигтай юм.

Жишээ гэхэд л Амар сайдын илтгэлийн нэлээд хэсэг нь буюу түүний хийсэн дүгнэлт, орост тавьсан шаардлага уг номонд хэвлэгдээгүй. Хурлын төлөөлөгчдийн асуулт, түүний хариулт ч хасагдмал байдаг.

Хурлын материал бүрэн гарвал дагуул улсын удирдагчид өөрсдөө Зөвлөлтийн эсрэг үзлийг өдөөн дэвэргэсэн “ялд унах” тул түүхчдээрээ үүнийг гаргуулчих иргэний зориг үе үеийн Цэдэнбалтангуудад даанч байсангүй.

Уг илтгэлийн Туватай холбоотой IV хэсгийг сонинд гарснаар нь дор сийрүүлье. “Үүний урьд Тагна урианхайн эрх баригчдын газраас Зөвлөлийн засагт Орос улсаас манай Тагна тувагийн газар туслахаар гарсан сайд Валинск ирж, Орос зөвлөлт засгийг түшиглэн Тагна тува ардын засгийг байгуулан тусгаар тогтносон зэрэг учрыг гарган бичиг хүргэж ирсэн тухайд Монгол ардын засгийн газраасТагнын харьяат Урианхайн хязгаар газар болвоос язгуураас манай Монгол улсын харьяат нэгэн хэсэг газар болох бөгөөд язгуур үндсийг дагаж ямар эрх чөлөе хэрэглэх явдлыг манай Монгол улсын ардын засгийн газраас Урианхайн ард түмний чин зорилт ба ард улсын сурталт нийлүүлэн хэлэлцэж шийтгэвээс зохино.

Тийн атал орос сайд Валинск ирж, Орос зевлөлт засгийг түшиглэн ардын засаг байгуулав хэмээгч хэрэв үнэн аваас даруй хэрэг зүй ба хоёр улсын найрамдалд нийлэлцсэн үгүй тулд харьяат Урианхайн газраас даруйхнаа төлөөний хүн ирүүлж, хэрхэн ямар эрх челөе хэрэглэх явдлыг хэлэлцүүлэн тогтоолговоос зохино хэмээх зэрэг тогтсоныг манай гадаад явдлын яамнаас уламжпан мэдэгдсэн ба энэ хавар цаг ардын засгийн газраас Тагна Урианхайн зөвлөлийн засагт Орос улсыг түшиглэн тусгаар улс болов хэмээх нь урьдын гурван этгээдийнгэрээ бичиг ба учир зүйд үл нийлэлцэх олон учрыг сэнхрүүлэн ухуулж явуулсан зүйл буй.

Гэтэл Тагна Урианхайн эрх баригчид орос түшмэл Валинск лугаа нийлэлдэн харьяат олон ардуудаа амьдарч бүхий гөрөөлөх явдлыг хориглох ба хэтэрхий алба татварыг хураах зэргээр хохируулан харьяат олон ардыг тохинуулж эс чадсаны улмаас ард түмэн нь гашуудан хувьсаж, харьяат эрх баригчдыг устган манай Монгол лугаа нийлж нэгэн улс гэр болох явдлыг үүсгэж буй хэмээхээс гадна зарим хошууд нь манай Монголд захирагдахыг эрж мэдүүлсэн зүйл буй учир манай Монголыг дагасугай хэмээсэн урианхай нараас арван таваад хүнийг тус хязгаарын эрх баригчид дайчлан барьж, эрүү шүүлт тулган буй хэмээсэн ба бас ч Ховдын жан-жин сайдуудаас уламжлан Тагна хамжиг Урианхайн намын олон ардын газраас мэдүүлсэн бичгийн дотор “үүний урьд Урианхайн доорд олон ард бид нарт улаан намын Орос, хуучин түшмэлийг халж шинэ учир тогтоож, Тагна Тува ардын засаг байгуулж, цагийн байдлыг дагаж тусгаар тогтновоос албан аливаад цөм хөнгөн болж амар жаргалыг эдэлнэ.

Хэмээх зэрэг ухуулсанд Монгол улс лугаа холбогдох үндсэн язгуур буй боловч газар орон нэн хольцолдсоны дээр улаан намын орос цэрэг үлэмжхэнээр хүчирхэн ирж олны зэвсгийг хураасан, сэжиглэх явдал зүйл зүйлээр буй бөгөөд аргагүй ТагнаТува ардын засаг байгуулж, түүний доор захирагдаж байтал ноднин жил зуны цаг зүүн Урианхайн хэдэн хүн тэргүүлж, намын ес дэлгэрүүлнэ хэмээн шалтагцан, хуучин албан өнгөрүүлсэн олон түшмэдийн тушаалыг цөм хасч эрх мэдэлгүй болгож, шинэ хүмүүсийг албан тушаалд агуулж, хуучин албаны хүмүүсээс хэдэн хүнийг сайд, бичээч тавьсан хэмээвч орос зөвдөгч нар шинэ албан хүлээгсэд санал нэгдэж, хуучин сайд, бичээч нар ер эрхгүй ба бас ч өрх амины малыг дайчлан тэгшилж, үлэмж албан хураах, хүн эхнэр хүүхэд хүртэл хуучин ёс сургаалийг халж, газар шороо гадаадын хүнд түрээсээр өгөх, худалдах, Урианхай нарыг урагш хойш явуулахгүй зэргээр чанга дүрмийг цаг цагаар нэмж тушаах ба бас сая Урианхайн сангийн худалдааны барааг гэнэт Яруу голын хорин хэдэн хүн хулгайлан дээрэмдэхэд Засгийн газар мэдүүлмэгц орос, урианхай нийт 150 цэрэг хүрч ирэхэд тэдний тушаасан агт морь, хүнсний зэрэг зүйлийг нийлүүлэн өгсөөр атал хэрэг гаргасан муу дээрэмчин нарыг барихгүй хошууны эрхэлсэн хэдэн түшмэдийг хавчиж, энгийн явсан хүрээний лам нар ба өөрсдийн улаач, галч хэд хэдэн хүнийг барьж сэлэм хутгаар хэсэг хэсэг огтчин алснаар үл барам Урианхайн уул хүрээний лам нарыг үгүй болгон сөнөөж, хуучин алба хийж байсан ба хөрөнгөтнөөс эхлэн эр хүнийг цөм хядаж, эхнэр хүүхэд, үлдсэн хөрөнгийг цөмийг хураан олзолж, Хэмчигийн газар шорооноос өөр юм үлдээхгүй сүйтгэнэ хэмээн бичиг гаргаж, тушаахад олон ард ихэд айн эмээж, зургаан зуугаад хүн цөөн зэвсэгтэй сүр үзүүлж, тэдний орос, тува цэргүүдийг зайлуулан эргүүлээд бас энэ мэт айлган загнаж, бичиг тушаахад олон ардууд эд хөрөнгө, гэр орныг шууд орхин уул хад, гол шугуйд хоргодон зайлсан нь маш үлэмжхэн болсон учир энэ гэмтэй гэмгүй ялгаварлалгүй дайчлан хядаж, үндсийг нь таслах гэсэн хүнд аюулыг зогсоон олон ардын амь бие, хөрөтийг уучлан өршөөнө үү гэж орос төлөөлөгч Валинскид явуулсан ба бас бидний хуучин шинэ олон түшмэд, хар шар бүгдээр хянаваас Тагна хэмчигийн Урианхай хэмээгч хэдэн хошууд их телөв өөлд, дүрвэд төрөл Ховдын гол, Эмгэн тарвагатай нутгийн Монгол угсааны ард даруй мөн болох нь алив газрын данс хараанд тодорхой тул зохих газар лугаа харилцан хэлэлцэж, манай бухимдсан Урианхай нарыг гашуун зовлонгоос хэлтрүүлж, язгуур угсаад нийлүүлэн авч нэн даруй тохинуулахыг эрж, Тува засгийн газраас олсон тамгыг би-чигт гэрч тэмдэг болгон дарав.” хэмээн Ховд, Улиастайн жанжин сайдуудад удаа дараа өргөн мэдүүлсээр ирснийг уламжлан гүйцэтгэн шийтгүүлэхийг эрж, Ардын засгийн газар ба бидний олон яамдад нэгэн адил удаа дараа бичиг хүргэн ирсэн тухайг манай яамнаас энэ мэт самуурсан этгээд хоорондоо зэвсэг барьж, олон түмний амь биеийг бусниулахад хүрч буй ихэд зохилдохгүйн дээр Урианхайн газар суугаа орос түшмэл Валинск энэ мэт зэвсэг бүхий цэрэг гаргаж, энгийн хүмүүсийг алж хядах зэргээр ард түмнийг айлган сүрдүүлж нэгэн овгийн Монголчуудыг завсарт нь дайсан болгож хутгаж буй үнэхээр нийлэлцэхгүй тул нэн даруй түүгээр чангалан тушаалгаж, дахин энэ мэт хүнд хэрэг өдүүлэхгүй болговоос зохих зэрэг явдлыг сийрүүлэн бас ч манай ардын засгийн газраас даруй чадвартай төлөөлөгчдийг томилон гаргаж, хамт нийлэн гүйцэтгэн шийтгэнэ үү хэмээн зохих газар удаа дараа цахилгаан мэдээ явуулсныг Зөвлөлийн Засагт Холбоот Улсын гадаад яамнаас хоёр этгээдээр ийнхүү тусгай комисс томилон гаргаж байцаалгах нь зүйтэй тул тусгай төлөөлөгчдийг нэр заан томилон гаргав хэмээх зэрэг уламжлан үлдэгдэн ирсэн тухайд манай ардын засгийн газраас Урианхайд илгээх төлөөлөгчдөд Хатанбаатар Магсаржавыг томилон гаргаж бүрэн эрх олгож мордуулав,” гэжээ

 

Комиссын ажил яаж төгссөн нь тодорхойгүй, ямар боловч Зөвлөлт эхлээд Туваг “тусгаар тогтнуулж”, , Монголоос баттай салгаж аваад эцэст нь “15 тасалгаатай айхтар том шоронгийнхоо алсын нэгэн булан ” болгосон нь түүхийн үнэн билээ.

 

Д.Батмөнх

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 01, 2012 8:18:43 pm )

    tuva bol mongoliin salshgyi neg heseg mon orsood bol shar hyataduud shvv dee

  • Anonymous (January 01, 2012 8:26:22 pm )

    orsuud ongorson tuuhees harhad hyataduudaas zevuun alsiin boldotoi jijig ulsaar toglohdoo meregshsen yumshig sanagddag jishee ni mgl-d bolson helmegdvvlelt kazak kirgiiz geh met ulsiig kolonchilson zereg ni ih l zevuun

  • Anonymous (January 01, 2012 8:37:17 pm )

    kolonchloh orniihoo uls tord ooriin gar hol bologchdiig ondor alban tushaald zohion baiguulalttai gargadag daraa ni orsoldogch bulguudiig soyoliin elitvvdiig ehleed ustgana (helmegdvvleh angiin daisan eh ornoosoo urvagch bolgoh) geh met daraa ni vndesnii ulamjlal bichig vseg nom zohioliig horigloh tarhi ugaah gehmeteer~~~~~~~~ ene bol zovhon komunist ch bish odooch orsuudiin baridag bodlogo shuu

antalya rent a car