“Тусгай салаа” олон ангит киноны “тусгай”-гийн Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг атаархуу, ааш муутай гэж загварын бүсгүйчүүд жиг, жуг хийдэг юм билээ.
Тэрбээр саяхан болж өнгөрсөн “Гоёл” наадмын топ моделийг авна гэж өөртөө дэндүү итгэлтэй байсан ч мөр зэрэгцэн явсан Ч.Ундрахад алдчихаад тайзны ард бараг дайн дэгдээх дөхсөн гэдэг. Өнгөрсөн жилийн “Гоёл” наадмаас хойш топ модель болохыг өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж явсан түүнийг Ч.Ундрахад атаархаж явснаас өертөө дүгнэлт хийх хэрэгтэй гэдгийг ч бусад нь өөр хоорондоо ам уралдуулан ярьцгааж байгаа аж.
Гэхдээ нэг зүйлийг дурдахад, “Гоёл”-ын шалгаруулалтаас өмнө 13 дахь топ модель хэн болох вэ гэдэг таамаг загварынхны дунд амнаас ам дамжин яригдаж байхад “Мисс Монголия-2009″-ийн ялагч Х.Бадамгэрэл хамгийн өндөр магадлалтай байснаас биш Б.Гэрэлчулууны нэр дурсагдахгүй байсан аж.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.