antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 Comments are off

Гишүүд ээ, одоо л амжуулж ”хайраа илчил”

нийтлэсэн Admin

Шинэ он гарахад ердөө гуравхан хоног үлдлээ. Хүн бүр шинэ жилээ тэмдэглэх гээд яарч, догдолж байгаа нь мэдээж. Харин гишүүдийн хувьд баярлаад байх зав гарахгүй нь бололтой. Зөвхөн гишүүд гэлтгүй 2012 оны сонгуульд тоосоо өргөхөөр өөрийгөө “сойж” буй нөхдүүд ч гэсэн амраад, баярлаад байж чадахгүй болов уу. Яагаад гэж үү. Сонгуулийн шинэ хуулиар бол он гараад гишүүд сонгогчиддоо элдэв бэлэг сэлт, бэлэн мөнгө тарааж болохгүй болсон. Мөн зурагт хуудас, элдэв сурталчилгааны сэтгүүл зэргийг ч хязгаартай тараах болгочихсон. Нэг үгээр бол хүмүүст аяга, тавгаас эхлээд халуун сав, цаг тооны бичиг гээд элдэв бараа тараадаг гишүүдийн хувьд халгаатай хууль болсон. Мөн элдэв гоё зурагтай хуудас тарааж, өөрийгөө сурталчилж, олонд танил болох зорилготой нөхдүүдэд ч гэсэн гай тарихаар хууль гарсан шүү дээ. Тэгэхээр эрхэм гишүүд болон ирэх сонгуулиар нэр дэвших зорилготой нөхдүүд баярлаж суух биш он гарахаас өмнө хоёр гурван хоногт амжаад сонгогчиддоо хайр зарлах нь зөв байх. Тэртээ тэргүй сонгууль болох гэж байгаа. Хийсэн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлаа хүмүүст хүргэхийн тулд ядаж сэтгүүлч болов тараах хэрэгтэй нь мэдээж. Гишүүн бүрийн хийх ажлын нэг. Тийм болохоор оноос өмнө ахиухан хэмжээгэр тараагаад, өөрийгөө сайн сурталчлаад авсан нь дээр биз дээ. Зурагт хуудас, цаг тооны бичиг, гоё ганган сэтгүүлээс эхлээд мөнгө төгрөг, бэлэг сэлт хүмүүст хэрэггүй байна гэж байхгүй шүү дээ. Энүүхэндээ гэж хэлэхэд, эрхэм гишүүд минь зарим нэг овсгоотой нөхдүүд чинь аль хэдийнэ сэтгүүл сэлтээ тараагаад эхэлчихсэн байна лээ шүү.

Тэгэхээр хоцорсон байгаа гишүүд бушуухан сэтгүүл, зурагт хуудсаа тарааж, өнгөрсөн сонгуульт ажлын хугацаанд юу хийснээ тайлагнасан нь зөв байх. Мөн нэр дэвшихээ аль хэдийнэ зарласан хүмүүс ч гэсэн ажилдаа орчихсон байна билээ. Түүнээс гадна УИХ-д өрсөлдөх хүмүүс болон эрхэм гишүүдийн нэг гол хийх ажил хэн илүү сонгогчиддоо хайртайгаа илэрхийлэх явдал. Үүнийг ч бас хуулиар тодорхой хэмжээнд хязгаарласан. Тэгэхээр он гарахаас өмнө чадлаараа мэндчилгээ илгээж, уран цэцэн ярих нь зөв. Телевиз, сонин, радио гээд сонгогчдод хайртайгаа илэрхийлэх хэрэгсэл Монголоор дүүрэн байна. Гурав хоногт дажгүй сурталчилгаа хийж амжина шүү дээ. Бүр болдог бол тойргийнхоо айлуудаар хэсч, шинэ жилийг хамт гаргахыг урихгүй юу. Тэгээд дүүрэг, аймгийн хэмжээнд шинэ жил зохион байгуулж, хөөрхөн цэнгээд авсан ч яадаг юм. Хэрвээ хууль өөрчлөгдөхгүй бол цаашид олон олон жил сонгогчиддоо бэлэг тарааж, тэврэлдэж чадахгүй ч байж мэднэ. Тиймээс энэ хэдэн хоногт амжаад чадах чадахаараа хайраа илчлээд бай. Ард түмэн хэдий муу хэлдэг ч та нарыг хайраа илчлэхэд цаагуураа дуртай байдаг шүү дээ.

Н.Пунцаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car