antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 Comments are off

Ким Чен Иртэй салах ёс хийж эхэллээ

нийтлэсэн Admin

Өнөөдөр Умард Солонгосчуудын их удирдагчтай салах ёс хийх сүүлчийн өдөр.  Өглөө нар мандахаас эхэлсэн салах ёс хийх ажиллагааг тус улсын төв телевиз Умард Солонгос даяар дамжуулж эхэлснээр албан ёсоор эхэлжээ.

Удирдагчийн залгамжлагч Ким Чен Ун тэргүүтэй ойрын хамаатнууд болон төрийн томчууд өглөөгүүр Пхеньяны  Кымсусаны цогцолборын ордонд орсон аж. Хамгийн түрүүнд салах ёс хийх төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтын эхэнд шинэ удирдагч Ким Чен Уны нэр бичээстэй байгаа ба Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр мэдээлж буйгаар Ким Чен Уны хоёр ахын нэр байхгүй байгаа гэнэ. Мөн өнгөрсөн өдрүүдэд тус улсын төв телевизээр гарсан эмгэнэлийн мэдээнүүдэд ч удирдагчийн хоёр хүү огт харагдаагүй аж. Тиймээс удирдагчийн оршуулах ёслолд түүний хүүхдүүд ирээгүй бөгөөд эс бөгөөс Ким Чен Уны зүгээс ирэхийг нь хориглосон байж магадгүй гэнэ.

Удахгүй тус улсын Хөдөлмөрийн намын гишүүд төлөөлөл, орон нутгаас удирдагчтай салах ёс хийхээр ирсэн иргэд гэх мэт хүмүүсийг нарийн тогтоосон тусгай дэс дарааллын дагуу ордонд оруулах аж. Энэхүү дарааллыг улс эх орондоо хөдөлмөрлөсөн хугацаа, түүний үзүүлэлтийг дүгнэж тогтоосон байна. Тус улсын хөдөлмөрийн намын гишүүдээс ийнхүү олон жил удирдагчдаа үнэнчээр хөдөлмөрлөсөн гишүүд нь удирдагчтайгаа салах ёс хийх ёслолд оролцох юм. Энэ ёслолд оролцохоор нэр нь гарсан иргэдийн хувьд удирдагчтайгаа салах ёс хийх нь амьд яваагийн хэрэг бүтэж байгаатай адил зүйл мэтээр тус улсын хэвлэлүүдээр бичсэн гэнэ.

Маргааш үд дунд их удирдагчтайгаа сүүлийн удаа ард түмэн нь салах ёс хийсний эцэст түүний цогцсыг мавзолейд хадгалагдаж буй эцгийнх нь шарилын дэргэд үүрд байрлуулах гэнэ. Улмаар маргааш 12.00 цагт Пхеньяны төв талбайд цэргийн сүрт жагсаал болж гашуудал цуцлан шинэ удирдагчийн эрин үе эхэлж буйг албан ёсоор тунхагласан ёслолын сүрт  буудлага хийх болно.

Тэр үеэр төв талбайн хойморт шинэ удирдагч Ким Чен Уны инээмсэглэж буй асар том хөргийг байрлуулах гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car