antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 1 comment

Н.Алтанхуяг: Д.Зоригт бол чаддаггүй

нийтлэсэн Admin

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг зургаан сарын өмнө гаргажээ. Гэвч тус газрын дарга өнөөдрийг хүртэл ажлаа хийж буй юм байна. Мөн чөлөөт бүсүүдийн ажлыг урагшлуулахын тулд Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга нарыг хүртэл халжээ. Харин халагдсан дарга хуулийнханд хандан зарга мэдүүлж буй гэнэ. Ингэх ч бас үндэслэл бий бололтой, учир нь Тэргүүн шадар сайдын харьяалах ажлын хүрээнд чөлөөт бүсүүдийн асуудал багтдаг ч удирдлагуудыг нь чөлөөлөх асуудал Ерөнхий сайдын мэдэлд байдаг аж. Харин Тэргүүн шадар сайд “Ажил хий гээд 600 сая төгрөг төсөвлөөд өгч байхад нэг ч юм хийгээгүй үрэн таран хийчихсэн улсуудыг ажлаас чөлөөлөхөөс яах юм.  Нэгэнтээ л ажлыг нь хариуцуулж юм чинь халдаг, сольдог эрх нь мөн давхар байх ёстой. Хариуцлага тооцох эрх мэдэл байдаггүйгээс агентлагийн дарга нар толгой дээр гарч сууж байна. Ажлаа хийж чадахгүй байна гээд цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргахаар Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрийг хүчингүй болгочихож байгаа юм. Би бол ажлаа хийж чаддаггүй юмнуудтай алалцаад байдаг, сайд Д.Зоригт бол чаддаггүй” гэв. Ийнхүү нэгэн амьсгаагаар засгийн ажлынхаа зовлон бэрхшээлээс хуваалцсан Тэргүүн шадар сайд эцэст нь нөхөддөө хандаж “Боломж олдсон дээр цэнхэр дэлгэц ашиглаад нэг сайн яриад авъя. Үнэхээр болохгүй зүйлүүд нэлээд байна. Гэхдээ бид өөрсдөө үүнийг засах ёстой. Засахгүй бол ажил урагшлахгүй” гэсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд бараг оролцдоггүй, чуулганы нэгдсэн хуралдаанд хааяахан суудаг Тэргүүн шадар сайд юутай ч чөлөөт бүсийн асуудалтай холбоотойгоор бараг гурван жилийн турш сэтгэлдээ тээж явсан эмзэг сэдвээ ийнхүү хөндөж амрав бололтой.

Г.Дарь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 28, 2011 9:23:29 pm )

    Zov bn. Demjij bn

antalya rent a car