Буриадын театрын76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амиллуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг“Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн байна. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ. “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д бичжээ. Тэрбээр нийтлэлээ“Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нэрлэсэн байна. Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.
Холбоотой мэдээ
-
МОНГОЛЧУУД (September 25, 2015 1:38:42 pm )
УЯНГА БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ БАС НЭГ БАХАРХАЛ БОЛОХ ДУУЧИН, ЯМАР НЭГЭН ТОМ ШАГНАЛ АВАХААР НЬ Л ШАГШИЖ,ГАЙХАЖ ЭХЭЛДЭГ нь харамсалтай Шагналд нь бус Дуунд нь уяардаг бус уу
-
Anonymous (September 25, 2015 4:47:47 pm )
Амжилт. Сайн байна. Бичлэгээ youtubed please.
-
Anonymous (September 25, 2015 9:57:15 pm )
Tiin sh dee.Uyangiig concohoor bi erch huchtei boldog.
-
Zail (September 25, 2015 11:59:56 pm )
Sonirholtoi duuchin.gehde yrtnasan tsetsege tsewlsuren zagdsuren nariig sonsson bhoor arai l boloogui sanagddag sorry
-
suren (September 26, 2015 9:17:12 am )
uneheer sain duuchin bas gaihaltai hooloitoi amjilt hucie
-
Anonymous (September 26, 2015 9:24:21 am )
Amjilt
-
цэцэг (September 27, 2015 11:42:21 am )
Анзаараад байхад Баньд гэж гайхалтай дуурийн дуучин байсан тэр л хүний өнгө төрх яваад байх шиг санагддаг маш адилхан Баньд агсан ч ёстой нэг тайз ,үзэгчидийг ч өөрөөсөө өөр юунд ч анхаарах зай завсар гаргадагүй дуучин байлаа
-
Anonymous (September 29, 2015 8:59:32 am )
UNEHEER GAIHALTAI DUUCHIN SHUU
AMJILT HUSIE -
Ариунаа (September 29, 2015 12:04:22 pm )
Голос монгольской певицы Уянги Унших Баярын в титульной партии не потрясает диапазоном или тембром, но видеть красавицу на оперной сцене всегда приятно. Лишь самый занудный зритель будет искать вокальные изъяны в артистке, столь органично смотрящейся в этой роскошной постановке. Героиня должна быть красивой и баста!
Энд бичсэнээр бол Уянгын хоолойн диапазон болон тембр гайхуулахаар биш боловч тайзан дээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа тухай бичсэн байна. түүнээс биш гайхуулсан энэ тэр гэсэн зүйл алгаа.-
иргэн (October 12, 2015 3:19:22 pm )
Admin монголчуудыг орос хэл мэддэггүй гэж басаж худал орчуулдаг юм банай л даа
-
10 Comments