antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 Comments are off

MNB.mn сайтын хамт олонд 2 жилийн ойн баяр хүргэе

нийтлэсэн Admin

12059259_859173457513065_1204040636_oЭнэ өдрүүдэд Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 81 жил, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 48 жил, Үндэсний олон нийтийн MNB цахим хуудсын 2 жилийн ой тохиож байна.

Монголын Сайтын Холбооны гишүүн  MNB.MN сайт нь  өнгөрсөн 2 жилийн хугацаанд  олон нийтийн эрх ашигт нийцсэн, эх орны болон дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа гол гол үйл явдлын шуурхай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан интернэт хэрэглэгчидэд  цаг алдалгүй хүргэж  ажиллажээ.

Түүнчлэн хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэддээ уншдаг, сонсдог, үздэг цахим сайтыг нэвтрүүлж  өөрсдийн гэсэн уншигч, үзэгч, сонсогчтой болсон байна. Үүний нэг баталгаа нь Үндэсний олон нийтийн цахим хуудсанд өнөөг хүртэл дэлхийн 170 гаруй улс орны 7860 гаруй хотоос хандаж, мэдээ мэдээлэл авч, санал сэтгэгдлээ солилцсон байгаагаас харж болно. Мөн  Үндэсний олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан  Хурд агентлагын “Найм арван нэг”, “Баримт”, “Тусгал”, Монголын мэдээ сувгийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, “Цагийн хүрд” хөтөлбөр, “Ярилцъя” нэвтрүүлгийг цаг алдалгүй сайтаар дамжуулан шууд хүргэж эхлэсэн нь интэрнэт хэрэглэгч уншигчдын талархалыг хүлээгээд байгаа юм.

Mnb.mn  цахим хуудсанд  өнгөрсөн 2 жилд МҮОНТ-ийн 1 дүгээр сувгийн 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг, “Залуу зохион бүтээгч” зэрэг уран бүтээлүүдийг архивлан уншигчидад хүргэдэг болсноос гадна Олон нийтийн мэдээллийн төвд болж буй Хэвлэлийн бага хурлуудыг шууд дамжуулж байна.

Түүнчлэн уншигч та бүхэн Үндэсний олон нийтийн цахим хуудаснаас улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, соёл урлаг, спорт, байгаль орчин, уул уурхайн болон танин мэдэхүйн бүхий л мэдээ мэдээллийг авахаас гадна МҮОНР-ийн 1, 2 дугаар сувгийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын нэвтрүүлэг, “Өглөөний мэнд”, “Гэгээн Өргөл”, “Малчин” зэрэг нэвтрүүлгүүдийг нөхөж сонсон, Р3 100.9 радиогийн эфирийг шууд сонсох боломжтой юм. Үндэсний олон нийтийн цахим хуудас 2 жилийн хугацаанд 47500 гаруй контентийг Монгол Улсад болоод гадаадад ажиллаж, амьдарч байгаа эх орон нэгтнүүддээ цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэн ажиллаж иржээ.

2 жилийн хувьд бага хугацаа мэт санагдах боловч найрсаг, бүтээлч  MNB.mn сайтын хамт олны хувьд хийж бүтээсэн амжилт, олон нийтэд хүргэсэн контентээрээ Монголын шилдэг сайтуудад  хэдийнээ багтаж,  хандалтаараа тэргүүлэгчдийн эгнээнд орж чадсан бахдам амжилтыг гаргажээ.

MNB.mn сайтын хамт олонд  2 жилийн ойн баярын мэндийг хүргэе

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car