“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Цээнээ (September 23, 2015 10:49:27 am )
Болиоч ээ Яахараа баян ламын хувийн хийд рүү улсын мөнгөөр зам тавьдаг юм бэ. Пүрэвбат тэртээ тэргүй сүсэгтнүүдээс мөнгийг хүүлж бна ш дээ
-
иргэн (September 23, 2015 11:22:19 am )
зам тавьж болно хаашаа юу руу яах гэж ач холбогдол нь юу вэ гэдэгт утга нь байдаг. харин зунуу 3 сар хүмүүс очдог, үүдэн дээр нь тасалбар тараадаг, ороод хэдэн чулуун хөшөөтэй газарлуу 6,2 km зам тавихын утга холбогдол юунд байна? зам багадаа 700 саяаар 1km таьтдаш гэвэл 4,5 тэрбум төгрөгөөр нэг уулын мухар, хэдэн хөшөө үзэх замыг засах шаардлага байна у? замыг нь эсвэл зүгээр хусаад, сайжруулсан шороон зам тавьж болно үнэхээр шаардлагатай гэж үзвэл, харин нийслэл нь бохироо цэвэрлэж чадахгүй, ажилчид нь гараагай хүний өтгөтэй зууралдаж, төрх эмнэлэг нь барилгаа дуусгаж чадахгүй, хүүхдүүд нь эмнэлэггүй, сургуульгүй, цэцэрлэггүй байхад энэ хэдэн сургуулт, цэцэрлэгийн мөнгөөр энэхүү хийдрүү зорьчих замыг тавьж байна вэ? энэ улсны чинь өр дампуурлын ирмэгт ирчээд, ажилчдынхаа цалинг тавьж чадах үгүйдээ тулаж байгаа дуулдах юм, ганц хүний үзвэрийн газарлуу 4,5 тэрбумаар зам тавьж байгааг бодоход амьдрал сайхан байгаа бололтой АЛБАН ТУШААЛТЫН ЦОНХООР
-
Anonymous (September 23, 2015 12:37:02 pm )
Хүмүүсээ болиочдээ, Нэг ч гэсэн сайхан газар байг лдээ. Монгол орны нутаг дэвсгэр дээрх үзэсгэлэнт сайхан газар, зам тавихад яадаг юм бэ. Хүний нутагт хөрөнгө оруулж байгаа биш дээ. Олон юм ярьж хар бараан талаас нь бичдэг хүмүүс сэтгэл зүрхээ угаах хэрэгтэй. Пүрэвбат лам үүнийг аваад үхчих биш . тайван бай даа хүмүүс минь . Тэр хүн хойч үедээ нэг ч болов сайхан зүйлийг үлдээхийн төлөө зүтгэж байгаа юм шүү, Үзээд ойлгоорой. Бахархмаар хүн.
3 Comments