antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 Comments are off

Маргаашнаас хүйтэрч цас орно

нийтлэсэн Admin

tsasanshuurgaМаргаашнаас хүйтэрч цас орно. Ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 0 градусаас -3 хүртэл хүйтрэх юм байна. Харин өдөртөө +9 хэмийн дулаан байна. Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна. Мөн ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаг болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 4-9 градус,  Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car