antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 1 comment

Цогт, Маралмаа нарын шүүх хурал маргааш болно

нийтлэсэн Admin

novshnuudДөрөвхөн настай охиноо хэрцгийгээр зодож, хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд 14.00 цагаас товлогдсон ч хойшилсон. Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй байна. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргажээ. Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-ний 10:00 цаг болтол хойшилсон.

 Т.Цогт болон Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.11, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тодруулбал, Г.Маралмааг хүний амийг санаатайгаар, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Харин Т.Цогтыг гэмт хэрэг гарч болзошгүй байгааг мэдсээр байж, зохих байгууллагад хандаж, мэдээлээгүй, энэ хэргийн улмаас хүний амь хохирсон зүйл ангиар ял төлөвлөжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Мөөгий (September 23, 2015 10:17:30 am )

    Хүн биш хоёр адгуусыг хурдан шийтгээч ээ

antalya rent a car