Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурлыг энэ сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулсан байна. Мөн Л.Гансүхийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин хуралдаанд ирээгүй Л.Гансүхийн хоёр өмгөөлөгчийг 760 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна.
Өнөөдрийн шүүх хуралд гэрчээр УИХ-ын гишүүн, тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил хүрэлцэн ирж оролцсон юм. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрт байгаа нотлох баримтаа авч ирэн оролцоно гэсэн ирээгүй билээ.
Мөн шүүгдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаас болж шүүх хуралдаан 5 цаг завсарласан. Харин тэдний хүсэлтийг хэрхэн хүлээн авсан талаар шүүхээс удахгүй мэдээлэл өгнө гэж байна.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
Зочид (September 10, 2015 6:56:21 pm )
Юм идээгүй гээд өөрөө тайлбарлаад байхад заавал идсэн болгох гэж зүтгээд байх шиг. Яршиг орхимоор юм. Цаана чинь улсаа худалдаж байгаа томчуудыг шалгаж шүмээр байна. Хэдэн шуудай нүүрснээс хэдэн төгрөг аваа л биз. Хаяач.
-
Anonymous (September 10, 2015 7:07:49 pm )
Ter Denzen in Haana yawanaa odoo Korea garsanuu. Bvgdin yasiin tsaital Shalga duraaknuud.
2 Comments