antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2015 Comments are off

Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барив

нийтлэсэн Admin

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачилсан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай  /“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”/  УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.09.10/  УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар өргөн барилаа.

Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулан УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалган, чиглэл болгожээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулах чиглэл өгөв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car